蒙古语翻译事务所 ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ᠎ᠠ  ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ
  • 设为首页|收藏本站|繁体中文
  • 专注于蒙古语翻译领域十年 · 中国翻译协会单位会员 · 专家级蒙古语翻译机构!
  • 网站首页
  • 关于我们
    网站介绍
    公司简介
    荣誉奖励
    翻译团队
    翻译案例
    工作机会
  • 翻译业务
    合同翻译
    专利翻译
    图书翻译
    证明翻译
    论文翻译
    标书翻译
    翻译报价
    蒙古口译
    网站翻译
    说明书翻译
    翻译流程
  • 蒙古商务
    注册蒙古公司
    蒙古企业托管
    蒙古国许可证
    特定委托业务
    蒙古矿业交易
  • 翻译团队
    笔译人员
  • 蒙古新闻
    热点新闻
    财经新闻
  • 翻译论坛
  • 客户须知
    翻译须知
    商务须知
    支付方式
  • 下载中心
  • 联系我们

联系方式

办公地址:内蒙古呼和浩特赛罕区希望·阳光苑21号楼

蒙古语翻译事务所

电话:139-1010-9585

QQ:17612908

Email:info@mgltxt.com

网址:www.mgltxt.com
 

当前位置:网站首页 > 下载中心
下载中心

蒙古语语法(西里尔蒙古文)

  • 更新时间2016-02-06 14:38:50
  • 文件下载 点击下载

详细描述

 

Кирилл монгол бичгийн дүрэм

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

(Монгол хэлний дүрэм-с шууд холбогдсон)

Харайх: Удирдах, Хайлт

1983 оны Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь" хэмээх бүтээл дэх 64 дүрэм.

Агуулга

[нуух]

  • 1 Монгол үсгийн тухай
    • 1.1 Дүрэм 1
    • 1.2 Дүрэм 2
    • 1.3 Дүрэм 3
    • 1.4 Дүрэм 4
    • 1.5 Дүрэм 5
    • 1.6 Дүрэм 6
    • 1.7 Дүрэм 7
    • 1.8 Дүрэм 8
    • 1.9 Дүрэм 9
    • 1.10 Дүрэм 10
    • 1.11 Дүрэм 11
    • 1.12 Дүрэм 12
    • 1.13 Дүрэм 13
    • 1.14 Дүрэм 14
  • 2 Балархай эгшгийн дүрэм
    • 2.1 Дүрэм 15
    • 2.2 Дүрэм 16
    • 2.3 Дүрэм 17
    • 2.4 Дүрэм 18
    • 2.5 Дүрэм 19
    • 2.6 Дүрэм 20
    • 2.7 Дүрэм 21
    • 2.8 Дүрэм 22
    • 2.9 Дүрэм 23
    • 2.10 Дүрэм 24
    • 2.11 Дүрэм 25
    • 2.12 Дүрэм 26
    • 2.13 Дүрэм 27
  • 3 Гээгдэх эгшгийн дүрэм
    • 3.1 Дүрэм 28
    • 3.2 Дүрэм 29
    • 3.3 Дүрэм 30
  • 4 Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм
    • 4.1 Дүрэм 31
    • 4.2 Дүрэм 32
    • 4.3 Дүрэм 33
    • 4.4 Дүрэм 34
  • 5 Утгат хэсгийг зөв бичих дүрэм
    • 5.1 Дүрэм 35
    • 5.2 Дүрэм 36
    • 5.3 Дүрэм 37
    • 5.4 Дүрэм 38
    • 5.5 Дүрэм 39
    • 5.6 Дүрэм 40
    • 5.7 Дүрэм 41
    • 5.8 Дүрэм 42
    • 5.9 Дүрэм 43
    • 5.10 Дүрэм 44
  • 6 Үеийн тухай, үг шилжүүлэх дүрэм
    • 6.1 Дүрэм 45
    • 6.2 Дүрэм 46
    • 6.3 Дүрэм 47
    • 6.4 Дүрэм 48
    • 6.5 Дүрэм 49
  • 7 Сул үг, дагавар үгийг зөв бичих дүрэм
    • 7.1 Дүрэм 50
  • 8 Монгол бичигт хэрэглэх цэг, цэглэлийн дүрэм
    • 8.1 Дүрэм 51
    • 8.2 Дүрэм 52
    • 8.3 Дүрэм 53
    • 8.4 Дүрэм 54
    • 8.5 Дүрэм 55
    • 8.6 Дүрэм 56
    • 8.7 Дүрэм 57
    • 8.8 Дүрэм 58
    • 8.9 Дүрэм 59
    • 8.10 Дүрэм 60
    • 8.11 Дүрэм 61
    • 8.12 Дүрэм 62
    • 8.13 Дүрэм 63
    • 8.14 Дүрэм 64
  • 9 Холбоотой зүйлс

[засварлах] Монгол үсгийн тухай

[засварлах] Дүрэм 1

Цагаан толгой

А а

Б б

В в

Г г

Д д

Е е

Ё ё

Ж ж

З з

И и

Й й

К к

Л л

М м

Н н

О о

Өө

П п

Р р

С с

Т т

У у

Үү

Ф ф

Х х

Ц ц

Ч ч

Ш ш

Щ щ

Ъ ъ

Ы ы

Ь ь

Э э

Ю ю

Я я

 

[засварлах] Дүрэм 2

Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.

  • Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
  • Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
  • Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.

 

[засварлах] Дүрэм 3

Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, үүсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөөя, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.

 

[засварлах] Дүрэм 4

Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.

Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.

 

[засварлах] Дүрэм 5

Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.

  • Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үүгэж тэмдэглэнэ.
  • Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юүгэж тэмдэглэнэ.
  • Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
  • И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 6

Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрих, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.

 

[засварлах] Дүрэм 7

Арван гурван эгшгээс:

  • Хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю (у), ы долоог эр эгшиг гэнэ.
  • Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ.
  • Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
  • Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 8

Үгийн эхний эгшиг, мөнхүүүгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно. Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм. Гажилт:

  • Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
  • Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 9

Эгшиг уруулын талаар зохицохдоо:

  • Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.
  • Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.
  • Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.
  • Үгийн эхний үед өбайвал хойшид өдагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.
  • Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:

Үгийн эхний үед ийм эгшиг байвал

 

Хойшид тохиолдох эгшиг нь

а, у

->

а

э, ү, и

->

э

о

->

о

ө

->

ө

Гажилт:

  • уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.
  • и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 10

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:

  • Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөөбичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.
  • Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.
  • ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 11

я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.)

  • я-iа
  • е-iэ, iө
  • ё-iо
  • ю-iу, iү

энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.

 

[засварлах] Дүрэм 12

Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 13

Юу, яу, ёу, еүэгшгийг ялгаж бичих нь:

  • Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еүдөрвөн янзаар бичнэ.
  • Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, үэгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.
  • Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт

 

[засварлах] Дүрэм 14

  • Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.
  • Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.

 

[засварлах] Балархай эгшгийн дүрэм

[засварлах] Дүрэм 15

Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна. Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваана.

 

[засварлах] Дүрэм 16

Эгшигт гийгүүлэгч: М, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөөбуюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ. Гажилт:

  • Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.
  • Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 17

Д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.

Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнөхойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт. Гажилт: Үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлийн өмнөзаавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 18

Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөөбуюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.

Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнөхойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 19

  • Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.
  • Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-ээс өөр балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.

Энэ дүрмийн 16, 18 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томъёогоор үзүүлбэл:

7 + э

7 + 9 – э

9 + 9 + э

Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв.

 

[засварлах] Дүрэм 20

К, Ф, Щ гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ. Жишээлбэл: коммунизм, капитал, фабрик, Щорс гэх мэт.

П үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харн монгол үгийн эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юу вэ гэх мэт.

К, ф, щ, п дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.

 

[засварлах] Дүрэм 21

Б, В үсгийг ялгаж бичих дүрэм:

1. Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? явбал гэх мэт.

2. В үсгийг ихэвчлэн үгийн дунд болон адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 22

Г үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

1. Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг хоолойн г гэнэ. Хоолойн г-ийн ард а, о, у, ы дөрвөн эгшгийн нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.

2. Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй буюу а, о, у, ы дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт.

Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна. Жишээлбэл: хамаг-хамгаас, тоорцог-тоорцгоор, туг-тугууд, аймаг-аймгарх, омог-омгорхуу гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 23

Н үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

1. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх н авиаг хэлний үзүүрийн н гэнэ. Хэлний үзүүрийн н хойноо эгшиг буюу ь-тэй байна. Жишээлбэл: чанар, үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт.

2. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх н үсгийг хэлний угийн н гэнэ. Хэлний угийн н ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц, сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт.

Зарим үгийн эсийн хэлний үзүүрийн н авиа халх аялгуунд хэлний угийн н болж хэлэгддэг бөгөөд залгавар залгахад хэлний үзүүрийн н болох нь тодорхой болно. Жишээлбэл: мэргэн-мэргэнээр, он-оны, үнэн-үнэний гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 24

Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт.

Тайлбарлах нь:

Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба ы эгшгийн өмнөорсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт. Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.

 

[засварлах] Дүрэм 25

Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнөбогино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:

  • Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.
  • Цаг заах үйл үгийн одоо, ирээдүй цагийн –на, -нэ, -но, -нөнөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на-мандана, мөлх-нө-мөлхөнө, урс-на-урсана, орш-но-оршино гэх мэт.

Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 26

Дараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг байвал түүний өмнөи-ээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга, алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнөгэх мэт.

Хэлний үзүүрийн н буюу хоолойн г-ийн өмнөхэлний үзүүрийн н буюу хоолойн г тохиолдвол завсар нь эгшиг бичнэ. Жишээлбэл: унана, дагана, унага, шанага, багана гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 27

Ж, ч, ш-ийн дараах эгшиг:

  • Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.
  • Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, үгурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.
  • Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.
  • Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантага, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнөгэх мэт.

 

[засварлах] Гээгдэх эгшгийн дүрэм

[засварлах] Дүрэм 28

Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүүэгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:

  • Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.
  • И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.
  • Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнөнь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.


Гажилт:

  • Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
  • Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.
  • Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 29

Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.

[засварлах] Дүрэм 30

Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.

 

[засварлах] Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм

[засварлах] Дүрэм 31

Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Жишээлбэл: бар-барь, хол-холь, ам-амь, зах-захь, тав-тавь гэх мэт.

Эм үгийн гийгүүлэгч үсгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй. Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ. Жишээлбэл: морь, тахь, хонь, архи, орхи, тамхи, болхи, солби, дорви, анги гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 32

Зөөлний тэмдгийн солигдох нь:

  • Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-сургуулийн, харь-хариу гэх мэт.
  • Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.
  • Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн –х нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-хумих гэх мэт.
  • Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 33

Зөөлний тэмдгийн үл солигдох нь:

  • Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг (я, ё) орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.
  • Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг, барьц, барьзна, амьтан, шуугьж, хальсан гэх мэт.
  • Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 34

Тусгаарлагч ъ, ь:

  • Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнөнь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя гэх мэт.
  • Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнөнь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.

Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнөнь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.

 

[засварлах] Утгат хэсгийг зөв бичих дүрэм

[засварлах] Дүрэм 35

Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйл үгийн байдал заадаг –цгаа, -цгоо, -цгээ, -зна, -знэ, -зно –знөнөхцөлийн бүтцийг ц, з гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхөлийн бүтэц –цагаа, -цгаа; -зана, -зна гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ.

[засварлах] Дүрэм 36

Үгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно. Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил-товчилж гэж бичнэ. Эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй.

[засварлах] Дүрэм 37

Үсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үгзүйн зарчмаар өөр өөр бичих үгийг үгийн бүтэц, үгзүйн зарчмыг баримталж бичнэ. Жишээлбэл:

  • хүрэг-зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар
  • хүргэ-бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар
  • учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хааатуулах –аа, -ээ, -оо, -өөнөхцөлтэй жинхэнэ нэр үг байна.
  • учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад хариулагдах цаг заах төлөвийн –лаа, -лээ, -лоо, -лөөнөхцөлтэй үйл үг байна.
  • өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна.
  • өрөгдөх-өрөгд-өх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт).
  • эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа.
  • эндэх (энд байгаа) эндхийн хүн шүүдээ.
  • явчих-явчхаад (бүрмөсөн үйлдэх байдал)
  • яв-явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)

 

[засварлах] Дүрэм 38

Үйл үгийн үндэс үүсгэх л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:

  • Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.
  • Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнөнь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.

Гажилт:

Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.

  • Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.
  • Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.

Нэр үгийн –л дагавар энэ 38-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 39

Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийг –га, -го, -гэ, -гөгэж ард нь эгшигтэй бичнэ. Жишээлбэл: сур-сурга, ол-олго, хүр-хүргэ, хөөр-хөөргөгэх мэт. Харин захирах хүсэх төлөвийн –г нөхцөлийг ард нь эгшиггүй бичнэ. Жишээлбэл: сур-сураг, ол-олог, хүр-хүрэг, хөөр-хөөрөг гэх мэт.

[засварлах] Дүрэм 40

Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:

  • Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.
  • Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.
  • Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий:

a) л, м-ийн дараа –ж бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.

b) в, г-гийн дараа бараг төлөв –ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт -ч бичнэ. Жишээлбэл: хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.

c) Урт буюу хос эгшигтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй р-ээр төгссөн үйл үгэнд цөм -ч бичнэ. Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч, дулаарч, хөөрч, самарч гэх мэт.

d) Богино эгшигтэй ганц үетэй р-ээр төгссөн үйл үгэнд их төлөв –ж бичнэ. Жишээлбэл: харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.

Гажилт:

Хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна.

Энэ нь цаг заах үйл үгийн өнгөрсөн үргэлжилсэн цагийн –жээ, -чээ нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл: хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, оножээ, авчээ гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 41

С үсгээр төгссөн нэг үгэнд үйл үгийн үндэс үүсгэх -д дагаврыг залгахгүй, -т дагаврыг залгана. Жишээлбэл: мөс-мөст-мөстөх, мөхөс-мөхөст, сэвс-сэвст-сэвстэх, тос-тост-тостох, утас-утаст-утастах, хилс-хилст-хилстэх, хомс-хомст-хомстох, хөөс-хөөст, цус-цуст-цустах гэх мэт. Бас үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн –д, -т дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтална. Жишээлбэл: сонс-сонст-сонстох гэх мэт. Гажилт: С үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд –д, -т дагаврын алиныг ч залгаж болно. Жишээлбэл: үсдэх, (үснээс шүүрч чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох (тоостой болох) гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 42

Гийгүүлэгчээр төгссөн үгийн хойно –лага, -лого дагаврыг бичнэ. Жишээлбэл: бод-бодлого, зар-зарлага гэх мэт.

Эгшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно –лга, лго дагавар бичнэ. Жишээлбэл: буу-буулга, зорь-зорилго гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 43

Хамааруулах –х дагаврыг эр, эм ямар ч үгэнд зөөлний тэмдэг буюу и үсэггүй бичнэ. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, манайх, манайхан, танайх, дундах гэх мэт.

Хааяа энэ дагавар өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учир бичгийн хэлний уламжлалыг дагаж дахь, дахин гэж тусгай бичнэ.

 

[засварлах] Дүрэм 44

Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:

  • Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй н үсгийг уг үгийн төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй, харин үгийн үндэс ба залгаврын жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг-тэрэгний, төлөг-төлөгний, үндэс-үндэсний гэх мэт.
  • Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүүтогтворгүй н үсэг ихэвчлэн харъяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.
  • Харьяалахын тийн ялгалын –ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана. Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт.

Харьяалахын тийн ялгалын –н нөхцөлийг хос эгшиг ба урт ий эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.

  • Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл –д, -т:

- Т нөхцөлийг г ба өмнөөэгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй н-гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.

- Д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.

  • Заахын тийн ялгалын –г нөхцөлийг урт, хос эгшиг, хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, гахайг, Галсанг гэх мэт.

Биеийн хамаатуулах минь, чинь, нь-ийн өмнөх заахын тийн ялгалын –ыг, -ийг; харьяалахын тийн ялгалын –ын, -ийн нөхцөлийн г, н үсэг сонстохгүй боловч энэхүүн, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт. (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу болно).

  • Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувилахдаа ч ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнөод (нэрлэхийн тийн ялгал) гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын (харьяалах) арван тавны шөнөсарны гэрэл тооноор орно. Сард авах, цалин, саранд нисэж очих гэх мэт. Зарим үг тийн ялгалаар хоёр өөр хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.

 

[засварлах] Үеийн тухай, үг шилжүүлэх дүрэм

[засварлах] Дүрэм 45

Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэдэн авиаг үе гэнэ. Үг, нэг түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэжгээд үе болно. Жишээлбэл: ман-дуул-сан, хой-но, хойш-ло-ход, тэм-дэг-лэг-дэх-дээ, сурт-лаа-раа, хонь, морь, о-ё гэх мэт.

Үгийг үелэхдээ:

  • Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал тэр гийгүүлэгчийн өмнүүр, хоёр гийгүүлэгч байвал хоёрдугаар гийгүүлэгчийн өмнүүр, гурван гийгүүлэгч байвал гуравдугаар гийгүүлэгчийн өмнүүр, дөрвөн гийгүүлэгч байвал дөрөвдүгээр гийгүүлэгчийн өмнүүр үелнэ. Жишээлбэл: го-лын, ол-дох, үлд-сэн, тө-рөлхт-ний гэх мэт.
  • Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулан үелнэ. Жишээлбэл: үзь-е, ха-рууллъ-я гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 46

Нэг мөрөөс нөгөөмөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй. Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй. Жишээлбэл: олох, явуулъя гэхэд тасалж шилжүүлж болохгүй.

Тасалж шилжүүлсэн зураасыг зөвхөн мөрийн эцэст тавина.

 

[засварлах] Дүрэм 47

Том үсгээр бичих:

  • Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх орон уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид дэлхийн тавцанд гарна гэх мэт.
  • Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхбаатар, Улаанбаатар хот, Энхтайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал (морь), Банхар (нохой) гэх мэт.
  • Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл гэх мэт.
  • Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Дэд Бүтцийн Яам гэх мэт.

Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Намын хороо, Ерөөгийн Сангийн аж ахуй, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт.

Тайлбарлах нь:

a) 47-р зүйлийн 3, 4-д заасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч бичсэн том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Оросын Холбооны Улс, Их Сургууль, Улсын Их Сургууль гэх мэт.

b) Монгол, Орос зэргийн улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнөтодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орос хэл суралцахыг больжээ гэх мэт. Бас “монгол хэл” гэхэд бага үсгээр бичээд “Монголын хэл” гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд “Монгол” бол зөвхөн тодотгол бөгөөд “ямар” гэсэн асуутад хариу болно. Монголын хэл гэдгийн “Монгол” бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна.

c) Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг тос үсгээр эхэлж бичихгүй. Жишээлбэл: Манай байгууллагын Монголын Үндэсний Ардчилсан Намын гишүүд цуглав. Манайд намын хэдэн гишүүн цуглав. Монгол Ард Улсын төлөөзүтгэх, улсын төлөөзүтгэх гэх мэт.

  • Ном зохиол, сонин, сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Баабарын “Монголын түүх” ном сайн зарагдаж байна. “Компьютер Таймс” сонин, “Хөдөлмөр” нэгдэл гэх мэт.
  • Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе; Даян дэлхийд Энхтайван мандтугай! гэх мэт.
  • Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Октябрийн хувьсгал, Майн баяр гэх мэт.
  • Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. Жишээлбэл: Баян-Өлгий, Буян-Өлзий, Баруун-Урт хот гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 48

Үг хурааж бичих:

Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.

  • Эхний үеэр хураана. Жишээлбэл: ня-бо (нягтлан бодогч), тө(төгрөг), мө(мөнгө) гэх мэт.
  • Эхний үсгээр хураана. Жишээлбэл: МАХН, МУ, МҮАН гэх мэт.
  • Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээлбэл: БХ-Баянхонгор, УБ-Улаанбаатар гэх мэт.
  • Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээлбэл: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.
  • Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээлбэл: МСДН, МУ, ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), МонЦаМэ буюу МОНЦАМЭ, Д.Нацагдорж, Ц.Гайтав гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 49

Гадаад үгийг бичих нь:

  • Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, эрдэнэ, цонх, янз, судар, саван, савхи, булигаар гэх мэт.
  • Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг ба оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээлбэл: мотор, феодал, трест, трактор, большевик, артель гэх мэт.
  • Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.
  • Оросоор ия үсгээр төгссөн үгийн эцсийн ня үсгийг их төлөв хасна. Жишээлбэл: Румыния-Румын, станция-станц, комиссия-комисс, лекция-лекц гэх мэт. Гэвч ня үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн я үсгийг хасна. Жишээлбэл: Азия-Ази, Италия-Итали гэх мэт.

Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал түүнийг их төлөв хасна. Жишээлбэл: фабрика-фабрик, аптека-аптек, норма-норм, тонна-тонн гэх мэт. Хэрэв гадаад үгийн эцсийн эгшиг өргөлттэй бол хасаж болохгүй. Жишээлбэл: кино, пальто, шевро гэх мэт.

  • Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.

Нэг үгэнд хэд хэдэн өөр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ногдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан, автобуснаас, ацетоны гэх мэт. Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехникээр, амперметрийн, атмосферээс гэх мэт.

Гажилт:

Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно. Жишээлбэл: кило-килээр, килтэй, киллэвэл, киллэнэ гэх мэт.

  • Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт.
  • К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикаа гэх мэт.

Мөн щ үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана.

  • Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп вэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.
  • Оросын у үсгийг монголын үүсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.

 

[засварлах] Сул үг, дагавар үгийг зөв бичих дүрэм

[засварлах] Дүрэм 50

Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ.

  • Асуух сул үг бэ, вэ заримдаа урт эгшигтэй, заримдаа эгшиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны, нас хэд вэ? Та хэзээ буцах вэ? Хэн хэлэх вэ? гэх мэт.

В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт. Үүнээс бусад эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл: Ямар газар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав гэж бичиж болохгүй) гэх мэт.

  • Асуух сул үг юу, юүхоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу? бээлий юу? гэх мэт.

Үүнээс бусад богино эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үүбичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт.

  • Л, ч, шүүсул үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч их ургажээ. Тоогоо бодно шүүгэх мэт.
  • Зөвшөөрөх сул үг за-г богино эгшигтэй бичнэ.
  • Даа, дээ, доо, дөөсул үгийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнөдөөгэх мэт.
  • Дуудах аялга үг аа, ээ, оо, өөдөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өөгэх мэт.
  • Дагавар үг уруу гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм ямар ч үгэнд уруу хэвээр нь бичнэ. Жишээлбэл: уул уруу (уул өөд гэдэгтэй адил), гэр уруу (гэр өөд гэдэгтэй адил), гол уруу, өрөөуруу гэх мэт. Уул руу, гэр лүүгэж бичихгүй.
  • Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг” гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, ирдэг сэн, ирдэг дэг, очсон сон, очсон дог, өгсөн сөн, өгсөн дөг, хардаг сан, хардаг даг, мэддэг сэн, мэддэг дэг гэх мэт.
  • Тэрчлэн, мэтчилэн, энэчлэн , сэтгэлчлэн зэрэг чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.

[засварлах] Монгол бичигт хэрэглэх цэг, цэглэлийн дүрэм

[засварлах] Дүрэм 51

Цэг (.):

  • Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн дэлхийн тавцанд нэрээ дуурсгав. гэх мэт.
  • Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: хүүминь, хичээлээ давт. Дараа нь хоолоо ид. гэх мэт.
  • Тооны тэмдгийн ард цэг тавьж дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээлбэл: 1. Хичээл (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал (тавдугаар дасгал) гэх мэт.
  • Цэгийг үг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д.Сүхбаатар, Т.Жаргал гэх мэт.


Тэмдэглэх нь:

Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй.

[засварлах] Дүрэм 52

Асуултын тэмдэг (?):

  • Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүүүг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол ямар санагдав? гэх мэт.
  • Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.
  • Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?” гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв. гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 53

Анхаарлын тэмдэг (!):

  • Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн (анхааруулах) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Монгол улс мандтугай! Онгоц ирлээ ээ!

гэх мэт.

  • Сэтгэл ихэд хөдөлж хэлсэн хандсан үг, аялга үгийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Нөхөд өө! Амласан ашгаа олохын тулд хүчээ дайчлая! Ээ гялай! Манай компани ялжээ! гэх мэт.

[засварлах] Дүрэм 54

Цуваа цэг (...):

  • Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо... гээд хэлэх гэтэл нөгөөхүн: Тэр зүйрлэл хуучиржээ гэж хэлэв. гэх мэт.
  • Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров... гэх мэт.
  • Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу... юунд... шатаах билээ. Миний бод... бодвол эндхийн ар... ард о... олонд тар... тарааж өг ... өгвөл зүй ... зүйтэй гэж хэлмэгц ... гэх мэт.
  • Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа М.Горький бичсэн нь: ... Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүүүзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг ... өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм. гэх мэт.
  • Шүлгүүдийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина.

[засварлах] Дүрэм 55

Давхар цэг (:):

  • Аливаа хүний хэлсэн үг, бодол санаа зэргийг бичихдээ өмнөнь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад бичнэ. Жишээлбэл: Багш: “Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв.

Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш: - Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.

  • Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнөхамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Жишээ нь: гэх мэт

[засварлах] Дүрэм 56

Таслал (,):

Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина.

Таслалыг хэрэглэх нь:

  • Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт.

Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно.

  • Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тулд тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга-ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан-Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан-Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав. гэх мэт.
  • Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин-Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводад хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгаан хөрөөний тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно.
  • Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна. гэх мэт.
  • Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.
  • Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнөнь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүүдуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.

Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй, харин ч бүрхэг болгож таслал тавьсан тавиагүй хоёр адилхан болно. Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт норж чичирж байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүлбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавибал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавибал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ. Энэ мэт нэг таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно.

[засварлах] Дүрэм 57

Цэгтэй таслалыг (;) хэрэглэх нь:

  • Таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ангилахын тулд цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл: Ертөнц гэхэд: газар дээрх уул, ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно.
  • Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Орон сууц хөлслөн авагчид нь:

- Төлбөрөөтөлөх;

- Орон сууцны ариун цэврийг сахих;

- Засварыг цаг тухайд хийх;

гэх мэт.

  • Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд-утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатаах сан.

[засварлах] Дүрэм 58

Хашилт (< > “ “):

  • Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ. Жишээлбэл: 1846 онд К.марксын хэлсэн нь: “Ажилчин анги ... эвлэлийг бий болгоно.” гэх мэт.
  • Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа гэх мэт. Үүнд “гавшгай” гэсэн нь чухамдаа гавшгай биш гэсэн санааг илтгэжээ.
  • Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ.

Тэмдэглэх нь

- Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ.

- Зохиолын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ.

- Олонд алдаршсан зарим ном, сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо, Гэсэрийн тууж гэх мэт.

 

[засварлах] Дүрэм 59

Хаалт (( ) [ ]):

  • Дүгрэг хаалт, дөрвөлжин хаалт гэж хоёр зүйлийн хаалт хэрэглэнэ. Өгүүлбэрийн дотор тайлбар тодорхойлолт нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг хаалт дотор бичнэ. Жишээлбэл: Ангууч програм нь олон газар (аж ахуйн нэгж, пүүс компанийн бичиг хэргийн ажилтнууд, оюутнууд зэрэг) хэрэгцээтэй болох нь зайлшгүй гэх мэт.
  • Илтгэгчийн үгийг сонсогчид ямраар үзсэн, яасан тухай тэмдэглэлийг хаалтад хийнэ.
  • Дүгрэг хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сурахад хэцүү, харин, тогтмол чармайвал сурахад хялбар гэх мэт.

[засварлах] Дүрэм 60

Богино зураасыг хэрэглэх (-):

  • Үгийн хагасыг нөгөөмөрт шилжүүлэхэд мөрийн эцэст үлдсэн хагас үгийн ард богино зураасыг тавина.
  • Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор д-р, нөхөр н-р, 10-р гэх мэт.

[засварлах] Дүрэм 61

Урт зураасыг хэрэглэх (—):

  • Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж—Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа

—сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.

  • Өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны ид халуун цаг—долдугаар сар гарлаа гэх мэт.
  • Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүүай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүүай—гаталъя гэвэл гатална гэх мэт.
  • Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээлбэл: XV—XX зууны үе, (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам), 10—20 мянган төгрөг (арав хорин мянган төгрөг) гэх мэт.

[засварлах] Дүрэм 62

Таслалтай зураасыг хэрэглэх (, —):

Зараа сохор номин зэрэг шавьж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүүтуурайтан, —цөм сүүн тэжээлт амьтан болно.

[засварлах] Дүрэм 63

Зүйлийн тэмдэг (§):

Дүрэм, заавар, ном зохиолд § гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. Жишээлбэл: §65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно. Манай тохиолдолд № . . гэж тэмдэглэснийг анхаарна уу.

Зүйлийн тэмдэг (#):

Дүрэм, заавар, ном зохиолд # гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. ЖишээлбэлД #65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно.

[засварлах] Дүрэм 64

Дэс дарааллыг тэмдэглэх нь:

  • Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор буюу цагаан толгойн үсгээр дугаарлаж бичнэ. Хэд хэдэн давхар дарааллыг тэмдэглэхдээ эхлээд ром тоогоор, түүний доторх дугаарлалын тоог мөн цифрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус дугаарлана.
  • Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээлбэл: XX зуун, V бүлэг гэх мэт.
  • Дугаар гэсэн үгний оронд номерын тэмдэг №-ыг хэрэглэж болно. Жишээлбэл: Энэ хүний паспорт болбол 1983 онд олгосон №272505 гэсэн номертой болно гэх мэт

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 分享到:
    点击次数:  更新时间:2016-02-06 14:38:50  【打印此页】  【关闭】
    上一条:新蒙汉词典  下一条:蒙古语自学读本
    关于我们|公司简介|翻译业务|翻译团队|合同翻译|翻译案例|论文翻译|翻译报价|蒙古口译|翻译须知|客户须知|下载中心|联系我们

    蒙古语文翻译事务所 版权所有 2008-2015 蒙ICP备11002213号-2 蒙公网安备 15010502000035号

    通讯地址:内蒙古呼和浩特赛罕区希望·阳光苑21号楼;;电话:+(86) 139-1010-9585

    Powered by 蒙古语文翻译事务所©2008-2025 www.mgltxt.com