|
本帖最后由 hmjg 于 2010-10-29 20:17 编辑
Монголын нүүрсийг ачсан анхны илчит тэрэг далайн боомт уруу хөдөллөө
Монгол, Оросын хамтарсан "Дэд бүтцийн хөгжил" компани нь "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэг, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монголын нүүрсийг Оросын төмөр замаар тээвэрлэн далайн боомтод хүргэх туршилтын тээврийг эхлүүллээ.
Эхний ээлжинд Тавантолгойн орд газраас олборлосон 2000 тонн нүүрсийг Чойр өртөөнөөс ачаалан тээвэрлэж байгаа аж.
Чойр өртөөнөөс нүүрс ачин хөдөлсөн илчит тэргийг Монгол, Оросын төмөр замын удирдлагууд өчигдөр их үдэд Улаанбаатар өртөөнд тосон авч, аян замд нь үдлээ.
Үдэн гаргах ёслолын ажиллагаанд "Оросын төмөр замууд" НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин, "УБТЗ" ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жигжиднямаа, "Дэд бүтцийн хөгжил" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Хангай, гүйцэтгэх захирал В.В.Морозов нар болон нүүрсийг худалдан авахаар гэрээ хийсэн Солонгос, Японы компанийн төлөөлөгчид оролцсон юм.
Тавантолгойн нүүрсийг 30 вагонд ачиж чирсэн 2Т16УМ зүтгүүр 13 цагт Улаанбаатар өртөөнд хүрэлцэн ирж, машинч Д.Эрдэнэбаяр "УБТЗ" ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жижигнямаад илтгэл өгөөд аян замаа үргэлжлүүллээ.
10 цаг 36 минутын өмнө
|
|