网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6506|回复: 1
打印 上一主题 下一主题

Монголыг чиглэх ХӨРӨНГИЙН УРСГАЛ

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-10-2 18:17:02 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монголыг чиглэх ХӨРӨНГИЙН УРСГАЛ ЭРЧИМЖИВ
Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн зүтгүүр болж байгааг хүн бүр хэлдэг. ДНБ-ий 30, экспортын орлогын 80 орчим хувийг эрдэс баялгийн салбар бий болгож буй өнөө үед тэгж хэлэхээс ч өөр аргагүй биз ээ. Харин одоо Монголын эдийн засагт эзлэх уул уурхайн хувь хэмжээ улам л жин дарахаар байна.
“Behre Dolbeare” компанийн 2008 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт бичигдсэн байна. Эрдэс баялгийн асар их нөөцтэй манай нутгийг гадаадын хөрөнгө оруулагчид “Төв Азийн Кувейт” хэмээн нэрлэх болсон нь ч учиртай. “Олон арван жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчид Монголын баялаг говьд нүдээ унагаж ирсэн. Гэхдээ авлига, улс төрийн тогтворгүй байдал зэргээс болж зайгаа барьж байлаа. Харин одоо байдал өөр болсон. Монголын эрх баригчид 68 хувийн татвараа цуцлах шийдвэр гаргасан.
2#
 楼主| 发表于 2010-10-2 18:18:07 | 只看该作者
Мөн Оюутолгойн гэрээг байгуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна” гэж Питер Фостер www.telegraph.co.uk цахим хуудсанд бичсэн нийтлэлдээ онцолж байв. Олон жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш Монголыг чиглэх хөрөнгийн урсгал мэдэгдэхүйц эрчимжсэн гэдгийг тодорхой судалгаа ч харуулдаг. Өнгөрсөн жилийн сүүлчийн улиралд манай улсад 284.1 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь өмнөх оныхоос 157.5 сая доллар буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлсэн билээ. Харин энэ жил манай уул уурхайн салбарыг чиглэх гаднын хөрөнгийн урсгал багаар бодоход л нэг тэрбум доллараас давах дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Хууль эрх зүй, татварын орчин тогтворгүй гэдэг утгаараа Монгол Улс олон улсын хэмжээнд нэлээд доогуур рейтингтэй. Ялангуяа Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу 68 хувийн татвар мэндэлснээс хойш манай уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын хувьд “амтгүй” болсон гэвэл буруудахгүй. Гэхдээ л Монголын уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруу лалтын хэмжээ тогтвортой нэмэгд сээр иржээ.
Тэгвэл дээрх татварыг ирэх жилээс цуцлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монголын эрдэс баялгийг чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Зөвхөн Оюутолгойн уурхайг байгуулах барилгын ажилд энэ жил 758 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн тухайгаа “Айвенхоу Майнз” компанийн захирал Жон Макен мэдэгдэж байсан. Үүнээс гадна уул уурхай дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их хэмжээний мөнгө зарцуулагдахаар байгаа.


“Дэд бүтцийн хөгжил” компани 2020 он хүртэл 1000 орчим километр шинэ төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд энэ төслийг гүйцэтгэхийн тулд долоон тэрбум доллар шаардлагатайг “Оросын төмөр зам”-ын тэргүүн В.И.Якунин хэлж байв. Бас Дорнодын ураны орд, Тавантолгойн асуудал ч ойрын хугацаанд шийдэгдэх төлөвтэй. Мөн олон улсын байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд ч Монголын эрдэс баялгийн салбарт нүдээ унагаж эхлээд буй. Европын сэргээн босголт, хөгжлийн банк л гэхэд “Петро Матад”, “Энержи ресурс” зэрэг манай уул уурхайн үндэсний компаниудад хувь эзэмших болсон. Сингапурын хөрөнгө оруулалтын “Temasek Holdings”- ийн мэргэжилтнүүд ч Монголын уул уурхайн салбар хөгжлийн гараан дээрээ байгааг тэмдэглэж, тун ч удалгүй манай Овоот толгой нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби энержи ресорсез”-ын гол хувьцаа эзэмшигчдийн нэг болж амжсан.
Энэ бүхнээс үзэхэд гаднынхан манай эрдэс баялгаас шанаганыхаа хэрээр самарчих санаатай зүтгэж байна. Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал эрчимжжээ. Харин энэ их хөрөнгөнөөс ахиухан хэсгийг нь Монголынхоо эдийн засагт шингээж, монгол хүнээ хөгжүүлж чадах, эсэх нь манай эрх баригчдын бодлогоос л хамаарах буй за. “Эквадор улсын уул уурхайн орлогын 100 доллар тутмын ердөө гурван доллар нь л тус улсын хүн амын ядуурлыг бууруулахад зарцуулагддаг. Гэтэл 75 доллар нь Эквадорын ашигт малтмалыг олборлож буй гадаадын компанийн халаасанд ордог” гэж эдийн засагч С.Одонтуяа хэлж байв.
Баялгаасаа болоод баларсан орны жишээ Эквадороор хязгаарлагдахгүй. Конго, Нигер, Зимбабве, Уганда, Венесуэл гээд тоочоод байвал мундахгүй. Эрдэс баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдээд ирэхээр “Голланд өвчнөөс” эхлээд бэрхшээл нэлээд гардгийг Дэлхийн банк, ОУВСгийн мэргэжилтнүүд манай эрх баригчдад сануулж, зөвлөж буй. Уул уурхайн хөрөнгө оруулалтын “тэсрэлт” болох гэж буй энэ түүхэн үед манай төр засаг зөв бодлого баримталж, мөнгөө зөв зүйлд зохистой зарцуулж чадвал монголчууд маань үсрэнгүй хөгжилд хүрч чадах биз ээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-1-16 03:55 , Processed in 0.079213 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表