蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Д.Бямбадорж [打印本页]

作者: hmjg    时间: 2010-10-2 18:11
标题: Д.Бямбадорж
Харумафүжи Д.Бямбадорж 5-8 хүүхэдтэй болохыг хүсдэг
Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй Монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг Харумафүжи Д.Бямбадорж удахгүй хуримаа хийх нь ээ.

Озэки Харумафүжи өчигдөр Японд хэвлэлийн бага хурал зарлан сүйт бүсгүйгээ танилцуулжээ. Түүний ирээдүйн гэргийг М. Баттуул гэдэг ба Ивате их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг аж.

Тэднийг Д.Бямбадоржийн ээж танилцуулжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Бямбадорж ирэх тавдугаар сарын сүүлээр хуримаа хийнэ гэдгээ зарласан байна. Энэ үеэр Харумафүжигийн сүйт бүсгүй сургуулиа төгсөх юм байна.

Мөн тэд ирээдүйд 5-8 хүүхэдтэй болох зорилготой гэдгээ ч Японы сэтгүүлчдэд ярьсан байх юм. Д.Бямбадорж Монголдоо ирж хуримаа хийх ба Японд ч мөн ёслол хийх аж.
作者: hmjg    时间: 2010-10-2 18:14







欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3