|
2#

楼主 |
发表于 2010-6-16 21:41:44
|
只看该作者
Мянгад
Мянгад ястан нь Ховд аймгийн мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айллан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхайд, ойн иргэдийн тасархай болно.
Тэд нар эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд багтаж явсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна. Мянгад нь дөрвөн ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянган /мянгад/-аас бүрэлдсэн нэг түмэн болж байв.
Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын өрнөд умард этгээдэд Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотгойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ. Тэдний дийлэнх нь болох Хойд мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан хойдын залгамчир болно. Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж гурван яс болох бөгөөд үүнээс
Мянгад нь Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нүх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ, Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог: Басигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мөөнө, ханд, дөчин дөрөв, Бүргэд, Оготор, Цагаан шувуу, Хятад, Хөхнүүд, Тогооч, Шолог, Шүдгүй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог: Хиргис нь Хар Хиргис, Шар Хиргис, Модон Хиргис гэсэн 3 овог болдог. |
|
|