网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 20538|回复: 11
打印 上一主题 下一主题

Дууны үг15

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-3 19:02:26 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Зулай цагаан Алтай

Үүрийн таван жингээр
Сараан саатуулж мөнгөрсөн
Үдшийн бүрий тасартал
Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
            Аяа Алтай минь, Алтай минь
            Азаар заяасан нутаг аа
            Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
            Тээж явдаг шүү сэтгэлдээ
Дэлгэр зуны сардаа
Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ
Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
            дахилт
Заяа түвшин түмнийхээ
Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа
Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
            дахилт
2#
 楼主| 发表于 2010-5-3 19:02:53 | 只看该作者
Бүстийн цэнхэр нуур

Оддын доор хуучрах эрт урьдын домогтой
Онгон уулаа тэврэх шиг ижий таны төрхтэй
Бүстийн цэнхэр нуураа санаад байна
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна
Нарны доор мэлтэлзэх усны шувуудын ганганаатай
Нас нэмэх тоогоор ухаан бодол ургаастай
Бүстийн цэнхэр нуураа санаад байна
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна
Сарны доор мэлтэлзэн ширгэх нь үгүй ундрагатай
Салхины аясаар хээлдэх шилэн мөнгөн долгиотой
Бүстийн цэнхэр нуураа санаад байна
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна
3#
 楼主| 发表于 2010-5-3 19:03:18 | 只看该作者
Аав уул минь

Ургуулан ургуулан бодоход минь
Уул шиг нөмөртэй аав минь дээ хө
Нутгийн тахилгатай овоон дээр
Нуруутай жаахан Зотол минь ээ хө

Нутгийн тахилгатай овоон дээр
Нуруутай жаахан Зотол минь ээ хө
Хормой бэлий нь бараадах дээр
Холын өндөр уулс яах вэ хө

Арал шиг намхан нутгийн минь ууланд
Аавын минь төрх бүтэн байна аа хө
Арал шиг намхан нутгийн минь ууланд
Аавын минь төрх бүтэн байна аа хө
Альхан талдаа нөмөртэй
Аав минь та Хүмүүлтэй юмаа хө

Хайр энэрэлд чинь торнисон би
Хаа нэгтэй минь хоргодсон толгод юмаа хө
Хайр энэрэлд чинь торнисон би
Хаа нэгтэй минь хоргодсон толгод юмаа хө
4#
 楼主| 发表于 2010-5-3 19:03:42 | 只看该作者
Дөргөн нуур

Дэлгэр зуны гурван сардаа
Долгио бүхэндээ шувуун чимэгтэй
Дотно сэтгэлтэй нутгийн түмэндээ
Домог шивнэх дөлгөөн нуураа
       Дөргөн нуураа Дөргөн нуураа
      Домог шивнэх Дөргөн нуураа

Эрэг дээр нь тайтгаран жаргахуй
Эгшигт зулай нь шувуун дуутай
Элгэн садан нутгийн түмэндээ
Эцгийн ухаан шиг гүн нуураа
      Дөргөн нуураа Дөргөн нуураа
     Эцгийн ухаан шиг гүн нуураа

Хүйсийн говийн цэнхэр магнай
Хатан шувуудын усан өлгий
Ханьсан тойрох нутгийн түмэндээ
Халин цэлэлзэх сайхан нуураа
      Дөргөн нуураа Дөргөн нуураа
      Халин цэлэлзэх сайхан нуураа
5#
 楼主| 发表于 2010-5-3 19:04:10 | 只看该作者
Жирмийн цагаан нуур

Жил жилээр дундарсан
Жирмийн цагаан нуур минь
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ээжий минь

Дусал дуслаар татарсан
Дундуур цагаан далай минь
Дуунаас дуунд минь мэлмэрсэн
Дэндүү ч уяхан ээжий минь

Нар сараар аргадуулсан
Нутгийн цагаан нуур минь
Наснаас насанд минь мөнхөрсөн
Намбалаг буурал ээжий минь
       Наснаас насанд минь мөнхөрсөн
       Намбалаг буурал ээжий минь
6#
 楼主| 发表于 2010-5-3 19:04:29 | 只看该作者
Нутгийн чулуу

Аягын чинээ жаахан чулуу
Айзам яруу нутгийн минь чулуу
Нарны туяанаас ойсон сувд юм
Намираа борооны шивэрсэн дусал юм
Нарны туяанаас ойсон сувд юм
Намираа борооны шивэрсэн дусал юм

Малгайн чинээ жижигхэн чулуу
Малын чимээтэй нутгийн минь чулуу
Сарны туяанаас ойсон гэрэл юм
Сарнайн төрхтэй цасан ширхэг юм
Сарны туяанаас ойсон гэрэл юм
Сарнайн төрхтэй цасан ширхэг юм

Цэцгэн биетэй жаахан чулуу
Цэцэн мэргэдтэй нутгийн минь чулуу
Хүлгийн туурайнаас унасан хайрга юм
Хүний инээднээс унасан аялага юм
Хүлгийн туурайнаас унасан хайрга юм
Хүний инээднээс унасан аялага юм
7#
 楼主| 发表于 2010-5-3 19:04:50 | 只看该作者
Дөлгөөн Хэрлэн

Ухаан бодлыг уяруулсан
Унаган төрөлх нутаг минь
Уран долгио уралдуулсан
Урсгал дөлгөөн хэрлэн минь

Санаа сэтгэл уужруулсан
Саруул уужим тал минь
Санаа халин мэлтэлзсэн
Сайхан дөлгөөн хэрлэн минь

Ажил хөдөлмөр ундарсан
Алтан шаргал тал минь
Адуу малаа ундаалсан
Амгалан дөлгөөн хэрлэн минь
8#
 楼主| 发表于 2010-5-3 19:05:10 | 只看该作者
Дэлгэр мөрөн

Дэлгэр мөрний хөвөөнд
Дэгж дэрвэж өслөө дөө
Дэнжийн цагаан өргөөнд
Дэгдээхэй насаа үдлээ дээ

Энэ л мөрний хөвөөнд
Ээжийн өврөөс гарлаа даа
Энгүй холын хүслээрээ
Эрдмийн аянд мордлоо доо

Мөрөөдөл болсон ээжий минь
Мөнгөн хэлхээ унагалаа даа
Мөдхөн эргээд ирнэ ээ гээд
Мөрөнгийн чулуунаас авлаа даа
9#
 楼主| 发表于 2010-5-3 19:05:31 | 只看该作者
Хэрлэн минь

Буурлын буман үеэс
Буян хишгээ татаагүй
Ухаант гүнжийн домгоор
Удам дамжин магтагдсан

Санаанд нэг л уянгатай
Саа мөнгөн Хэрлэн минь
Саруул уудам талаасаа
Салж ядан мяралзана

Хэнтий, Дорнын уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар
Бүхнийг ундаалж мишилзсэн

Санаанд нэг л уянгатай
Саа мөнгөн Хэрлэн минь
Саруул уудам талаасаа
Салж ядан мяралзана

Сайхан Монгол орондоо
Саатан тогтохоос уйдаагүй
Хээрийн салхины аясаар
Зээрийн сүрэг шиг хуйларсан

Санаанд нэг л уянгатай
Саа мөнгөн Хэрлэн минь
Саруул уудам талаасаа
Салж ядан мяралзана
10#
 楼主| 发表于 2010-5-3 19:05:53 | 只看该作者
Зүйрлэн санах нутаг

Аав минь та хүүгээ санахын цагтаа
Аглаг уулсынхаа чулуунаас атгаж нэг тайвшраарай
Айл болон тоглож өссөн аглаг бэлийн минь чулуу
Алагхан үрээ санасаныг аяндаа тайвшруулна
            Аав минь та хүүгээ санахын цагтаа
            Аглаг уулсынхаа чулуунаас атгаж нэг тайвшраарай
Ээж минь та хүүгээ санахын цагтаа
Эгшиглэнт горхиныхоо уснаас амсаж нэг тайвшраарай
Цэнгэг усаа тольдож өссөн сэргэлэн горхины минь боргио
Энхрий үрээ санасаныг эгшээж нэг тайвшруулна
            Ээж минь та хүүгээ санахын цагтаа
            Эгшиглэнт горхиныхоо уснаас амсаж нэг тайвшраарай
Аав ээж та хоёрыгоо санахын цагтаа
Алсаас униартах нутагтаа очоод аяндаа тайвширна
Удаан санасан сэтгэлдээ учрахын сайны ерөөлөөр
Унаган нутаг уул усаа удахгүй зорин очно оо
            Аав ээж та хоёрыгоо санахын цагтаа
            Алсаас униартах нутагтаа очоод аяндаа тайвширна
11#
 楼主| 发表于 2010-5-3 19:06:13 | 只看该作者
Чимээгүй бороо

Цэнгийн тогоруу далавчаа сэгсрээд
Цээжин бодлоос нялхармаараа
Цэцэг бөхийж будан хөвөлзсөн
Цэлмэг өдрийн наранд яарна
      Чимээгүй бороо
      Чилээсэн бороо
Чиний миний зүрхийг дэнслүүлнэ
Хос хун бороонд зүүрмэглээд
Хонгор сэтгэл уярмаараа
Гэртээ тогтохгүй хүсэл гэгэлзээд
Гэгээн өдрийн учралд яарна
      Чимээгүй бороо
      Чилээсэн бороо
Чиний миний зүрхийг дэнслүүлнэ
Янагийн харц солонго татаад
Янзага уруулаас амталмаараа
Ятга эгшиглэж хайр гэрэлтээд
Яргуй өдрийн болзоонд яарна
      Чимээгүй бороо
      Чилээсэн бороо
      Чиний миний зүрхийг дэнслүүлнэ
12#
 楼主| 发表于 2010-5-3 19:06:40 | 只看该作者
Идэр гол
Үг П.Баярсайхан  Ая М.Булган
               
Тэнгэр уул нь тэврэн мэлмэрэхэд
Тэлмэж урссан Идэр минь ээ
Тэнгэр газар нь эрхлэн цэцэглэхэд
Ээнэгшиж хайлсан сэтгэл минь ээ

Идэр минь сэтгэл минь
Ихэр хоёр ертөнц юм уу даа
Идэр минь сэтгэл минь
Ихэр хоёр ертөнц үү дээ

Цэнхэр уулс нь цэгцрэн сундалдахад
Цэлмэж урссан Идэр минь ээ
Энхэр нутаг нь илбэнхэн цэлийхэд
Эгшиглэж уярсан хайр минь ээ

Идэр минь хайр минь
Ихэр хоёр орчлон юм уу даа
Идэр минь хайр минь
Ихэр хоёр орчлон уу даа

Сэтгэл хайр нь сэмрэн бөмбөрөхөд
Сэргэж туналзсан Идэр минь ээ
Сэрүүн шөнөдөө сананхан жаргахад
Сэвлэг үнссэн рашаан минь ээ

Ихэр хоёр орчлон гэвэл
Идэр бидэн хоёр юм уу даа
Ихэр хоёр орчлон гэвэл
Идэр бидэн хоёр уу даа

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 18:36 , Processed in 0.082300 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表