网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 12543|回复: 8
打印 上一主题 下一主题

Дууны үг12

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-3 18:52:03 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Цэцэн хайрхан минь

Шаргал халиун намраар сэтгэл гэгэлзээд байхаараа
Зүүднээс салдаггүй нутагтаа зэлнээс алдуурсан унага шиг
Цэцэн хайрхан ууландаа мөргөе гэж ирлээ би
Цэгээн нуурын уснаас хүртье гэж зорилоо доо
            Намар намрын шувууд нулимсаа унагаад буцахаараа
            Наадаж өссөн бууцаа эргэхээр би чинь очлоо доо
            Цэцэн хайрхан ууландаа мөргөе гэж ирлээ би
            Цэгээн нуурын уснаас хүртье гэж зорилоо доо
Цадиг түүхээр алдартай сартуул нутгаа санахаараа
Санчиг нь буурал аавдаа цахилж яваа гөрөөс шиг
Цэцэн хайрхан ууландаа мөргөе гэж ирлээ би
Цэгээн нуурын уснаас хүртье гэж зорилоо доо
2#
 楼主| 发表于 2010-5-3 18:52:28 | 只看该作者
Yүлсийн цэнхэр хангай
Үг Б.Лхагвасүрэн Ая Ц.Чинзориг
         
Үүл гижигдэм найгасан
Арын номин шугуй
Үрэл борхон жимс нь
Алганд унадаг хангай

Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай

Өглөө дуулсан дуу
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай

Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай
3#
 楼主| 发表于 2010-5-3 18:52:48 | 只看该作者
Дэглий цагаан уул

Дэглий цагаан уул минь
Дэлхийд ганцхан байдаг уул минь
Дэргэд суугаа та минь ээ
Наддаа ганцхан сэтгэлийн хань минь ээ
Дэргэд суугаа та минь ээ
Наддаа ганцхан сэтгэлийн хань минь ээ

Онгон дэглий уул минь
Орчлонд ганцхан байдаг уул минь
Олны дундаас та минь ээ
Наддаа ганцхан зүүдний хань минь дээ
Олны дундаас та минь ээ
Наддаа ганцхан зүүдний хань минь дээ

Халцгай цагаан уул минь
Хорвоод ганцхан байдаг уул минь
Хойморт заларсан та минь ээ
Наддаа ганцхан заяаны хань минь дээ
Хойморт заларсан та минь ээ
Наддаа ганцхан заяаны хань минь дээ
4#
 楼主| 发表于 2010-5-3 18:53:15 | 只看该作者
Нутаг шүтээн

Насны нөмөртэй аавындаа зориод очихоор
Нарны илч нь наашлах шиг болдог доо
Буруу санаагүй цайлган удмынхаа
Буян хишгийг даахтайгаа л болоо юу даа
Нүнжиг түшигтэй алтай даа буугаад мордохоор
Нүдний ялгаа арилсан байдаг даа
Уултай түүхтэй нутагтаа шүтэхлээрээ
Ухаан бодол минь уужирдаг л юм шүү дээ
Санан бүртийсэн ээжийдээ золгохоор очихоор
Сажлаа харгуй минь тэгшрээд л ирдэг дээ
Самсаа шархирах өрөвчхөн төрсөн дөө
Сайны дэмээр өдийтэй л явна даа
5#
 楼主| 发表于 2010-5-3 18:53:41 | 只看该作者
Усны тунгалаг Тамирын гол

Уужмын холоос гүйдэлтэй хүлэг
Усных нь амтыг үгүйлэн ирдэг
Уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо
Усны тунгалаг Тамирын гол оо

Хултай айргийн дугараа тойрон
Уртын дууны түрлэг хадсан
Хунгийн чуулга шиг цагаан гэрүүд
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо

Сарын газраас тэмүүлсээр ирэхэд
Шаагих урсгал нь чихнээ яруухан
Ухаант түмний минь төвшин зан
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Урсгал дөлгөөн Тамирын гол оо

Саруул хорвоогийн жаргал эзлэн
Сайхан ханьтайгаа хослон цэнгэхэд
Саран тээсэн урсгал дундаа
Биднийгээ тольдсон Тамирын гол оо
6#
 楼主| 发表于 2010-5-3 18:54:06 | 只看该作者
Амин нутаг

Армаг хүлэг нь гадаа ирэх шиг
Амгайгаа зажлаад үүрсэх нь сонсогдоно
Аглаг хангайн гэртээ орох шиг
Агь гангын үнэр анхилна

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Сайхан бүсгүй хажууд минь байх шиг
Сарын газраас нүдэнд тормойж
Саруул тал минь хаяанд буух шиг
Салхин сэвшээ нүүрийг минь илбэнэ

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Эцэг өвгөдөөс өвлөгдсөн
Эртнээс үнэтэй нутаг минь

Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
Эх нутаг минь
Эх орон минь

Уран хуурын утсыг уянгалуулж
Уртын дууны эгшиг цуурайтаж
Уулын гол нь урсаад зөрөх шиг
Усан таргилын чулуу шаагина

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
7#
 楼主| 发表于 2010-5-3 18:54:29 | 只看该作者
Дорнын намуун Отгонтэнгэр
Үг Ц.Бавуудорж , Ая С.Батсүх

Сэтгэлийн тооноор уулс гэрэлтэнэ
Сэмээрхэн дотогшоо нулимс бөмбөрнө
Долоон өртөөнөөс дэргэд минь зүмбэрлэсэн
Дорнын намуухан Отгонтэнгэр минь

Хангай байтлаа хаан эцэг шиг
Хантааз хүрмэнд минь багтаж түшдэг дээ
Отгонтэнгэр минь

Гөрмөл суран чөдрөө тасчаад
Гүйгүүл адуу ч нутгаа тэмцэнэ
Санахын элгэнд ижилдэн байдаг
Сарны дөлгөөхөн Хөх тэнгэр минь

Дэлхий байтлаа хадагтай сүү шиг
Дээлтэй хүмүүн сүлдэнд буудаг
Хөх тэнгэр минь

Цэнхэр замбуулинд дахин мэндэлмээр
Цэцгийнх нь үнэрт нутгаа тэмцэнэ
Луун суудалтай суварга ууландаа
Лусын гөрөөс шиг цахилан очно оо би

Тэнгэр байтлаа тэргэл сар шиг
Тэрлэг дээлэнд минь багтаж түшдэг дээ   
  Хөх тэнгэр минь   
8#
 楼主| 发表于 2010-5-3 18:54:54 | 只看该作者
Эрээн нуур

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд
Цээлийн загас өргөөлөн наадсан
Цэлэлзэх мандал мөнгөрөн бидэртээд
Цэнгийн нүүдэл хоргодон чуулсан

Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур аа
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дүүрэн завьяа юу даа

Сэвшээ салхи нь элсээ хөлөглөөд
Сэрвээт манхнаа урлан өндөрлөсөн
Сулхирын сугсраа шугуйран ганхаад
Сэтгэлд чамин үзэмжээ гайхуулсан

Алтран шаргалтах элсэн зүмбэртээд
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Тунамал тэнгэрийг ширтэн талимаарсан
Тунгалаг хархан мэлмий юу даа

Эртэч адуучин уургаа даялаад
Эрдэнэт сүргүүд ундаалан налайсан
Идэр залуус учран жаргаад
Инээд баясалд умбан хөгжилдсөн

Алтран шаргалтах элсэн зүмбэртээд
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Миний нутгийн сүлдэнд өргөсөн
Мэндийн цэнхэр хадаг уу даа
9#
 楼主| 发表于 2010-5-3 18:55:35 | 只看该作者
Туулын урсгал шөнөдөө сайхан

Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгион хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
Холын анир авангаа л дуугардагсан

Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртайсан

Шивнэн шивнэх залуу навчис
Шөнийн дууг надад аялдагсан
Сөөг модны нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдогсон
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-25 16:57 , Processed in 0.077864 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表