网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 12190|回复: 7
打印 上一主题 下一主题

Дууны үг11

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-3 18:48:23 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Нутаг, ус

Хөдөө нутаг сайхан
Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх

Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан хөдөө юм аа хө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө
       Цэлмэг тэнгэрийн одод тоолон
       Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө
       Цэвэрхэн охид нь хань болмоор
       Цэнгүүн сайхан нутаг юм даа хө
Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө
Хүчин зүтгэж бүл нэммээр
Хөгжүүн сайхан нутаг юм аа хө
       Уулс, үүлс гүнд нь туссан
       Усны тунгалаг хөдөө юм аа хө
       Урт насалж удаан жаргамаар
       Урамтай сайхан нутаг юм даа хө
2#
 楼主| 发表于 2010-5-3 18:48:45 | 只看该作者
Аж богдын харуул
Үг , ая Т.Бат - Оргил

Аж богдын харуул нь ээ хөө
Амгалан болоод тайван даа
Аав болоод ээжий, амраг хүү минь хө
Амар болоод мэнд л сууна уу даа
Аав болоод ээжий, амраг хүү минь хө
Амар болоод мэнд л сууна уу даа

Баруун чих минь хангинаад байх чинь
Багын найз минь дурсаа юм уу
Бэйс ноёны бошиго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юмсан
Бэйс ноёны бошиго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юмсан

Зүүн чих минь хангинаад байх чинь
Зүрхний амрагаа санаа юм уу
Засаг ноёны дүрэм нь үгүй ч болоосой
Зуурхан ч бол хүүгээ харах юмсан
Засаг ноёны дүрэм нь үгүй ч болоосой
Зуурхан ч бол хүүгээ харах юмсан

Мөнгөн үүлс хуралдаад байх чинь
Мөдхөн бороо орохын шинж үү дээ
Байн байн дээд зовхи татаад байх чинь
Буцаад харихын шинж нь юм уу даа
Байн байн дээд зовхи татаад байх чинь
Буцаад харихын шинж нь юм уу даа
3#
 楼主| 发表于 2010-5-3 18:49:09 | 只看该作者
Богдон уулын сүндэл
Үг Ч.Дагвадорж Ая Н.Мэндбаяр
            
Богдон уулын сүндэл
Бодьтой бодьгүй сундаллана даа
Бодолдоо бэтгэрдэг Та мину хө
Нүдэндээ нулимстай зүүдэлнэ дээ хө
Хагдтай Богдын сүндэл нь
Хадтай, хадгүй сундаллана даа хө
Хатуу, зөөлөн хорвоод нь
Учирч л больж л зүүдэлнэ дээ хө
Дүнжингаравын сүндэл нь
Дүүрэн дүүрэн сундаллана даа хө
Дүрлэгэр хоёр нүдийг нь хө
Зовлонтой, жаргалтай зүүдэлнэ дээ хө
4#
 楼主| 发表于 2010-5-3 18:49:37 | 只看该作者
Хайpхан уулын бараа
Үг Д.Отгонсүрэн Ая Б.Шарав
            
Сэвшээ хонгор салхиараа илбэн
Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан
Цэрвүү холоос санаашран суухад
Сэтгэлийн минь дотор тодорхой байдаг
             Хайрхан уулын барааг
             Харах бүр минь жаргал юмаа
             Хайртай буурал аав ээждээ
             Харих бүр минь заяа юм даа
Нутаг усаа шүтэн явахын
Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн
Нуурын шувууд шиг дуулаад мордсон
Нулимстай нүдэнд минь илхэн явдаг
            дахилт
Дэвэн нисдэг жигүүртэн хүртэл
Дэнж нууранд нь өнжин хоргоддог
Дэргэдийн нөхөр нэрийг хэлэхэд
Дээж айргийнх нь үнэр сэнгэнэдэг
5#
 楼主| 发表于 2010-5-3 18:50:02 | 只看该作者
Монголын тал нутаг
Yг З.Түмэнжаргал Ая

Уужуу алсаас ирээд
Дүүрэн амьсгаа авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цэлмэн цэлмэн уужим

Яасан цэлмэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүйгээр цэлийгээд

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

Уудам нутгийн тавилан
Сэтгэлийн цавгүй амгалан
Учран ханилах заяа нь
Итгэлийн сэвгүй сайхнаа

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл
6#
 楼主| 发表于 2010-5-3 18:50:25 | 只看该作者
Нутгийн бараа
Үг,ая А.Аздэлгэр

Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд
Санаа алдахад салхи нь үнэртсэн
Сайхан нутгийн бараа тодхон
             Нулимстай нүдэнд торойгоод хоцорсон
             Нутгийн бараа ээжийн энтэй
             Ариухан шороогий нь алгандаа дээдэлсэн
             Алтан нутаг аавын түшигтэй
Бодлын харгуйд шувууд нь зэллээд
Будант хөндийн зэргэлээ нь мяралзаад
Буцах совин сэтгэлд харвуулсан
Буурал нутгийн бараа тодхон
            дахилт
Хүний нутгийн сайхныг мэдэхээр
Хүрэх алсын холыг зорьсон
Хосгүй танаас эрхэм эрдэнийг
Хорвоод би чинь харсангүй дээ
            дахилт
7#
 楼主| 发表于 2010-5-3 18:50:52 | 只看该作者
Тал нутгийн дуу
Үг Ж.Дансранжав Ая Ц.Жагдал
        
Санан санан бодоход
Саравчлан саравчлан хармаар
Нүдний хараа сунгасан
Миний нутаг уудам юм даа
             Уурга барьсан адуучин
             Уртын дуугаа аялаад
             Даамай сайн мориороо
             Давхиж явдаг орон доо
Нуур шиг зэргэлээн дунд
Нутгийн айлууд тодроод
Түмэн сүрэг налайсан
Миний нутаг баян даа
8#
 楼主| 发表于 2010-5-3 18:51:22 | 只看该作者
Цэнхэр хангайн нутаг
Үг Б.Түвшинжаргал,  Ая Д.Гунаажав

Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
             Хангай наран хан аав минь
             Сүргээ хариулсан нутаг аа хө
             Халхын саран гоо ээжий минь
             Сүүгээ өргөсөн газар аа хө
Хадлан тариа халиуран найгасан
Ханагар баян хангай минь ээ хө
Хаа ч явсан үзэгдээд байдаг
Хайрыг булаасан нутаг юм аа хө
             Хангай наран хан аав минь
             Сүргээ хариулсан нутаг аа хө
             Халхын саран гоо ээжий минь
             Сүүгээ өргөсөн газар аа хө
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 10:55 , Processed in 0.087542 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表