|
2#

楼主 |
发表于 2010-3-12 19:11:43
|
只看该作者
Архи хүүхэн хоёр сайн эрийн дайсан
Барагдсан хойно бараан дайсан
Хорогдсон хойно хортон дайсан
Баяжихад ах дүү, үгүйрэхэд өст дайсан
Баян эрхэм явахад бүгдээрээ садан
Барагдаж хоосроход бүгдээрээ дайсан
Гэрийн дарамт, гэдэсний дайсан
Залхуу хүн тоногийн дайсан
Заваан хүн савны дайсан
Муу дархан тогооны дайсан
Муу бичээч цаасны дайсан
Муу нөхөд хоорондоо дайсан
Муу дугуй буландаа дайсан
Муу эд мөнгөний дайсан
Муу эр гэрийн дайсан
Муу эмээл морины дайсан
Муу эм эрийн дайсан
Найртай хоёр насны нөхөр
Ааштай хоёр амьдралын дайсан
Нохой хүний нөхөр
Ноён хүний дайсан
Омогрхог бол олны дайсан
Бардам бол бүхний дайсан |
|