|
2#
楼主 |
发表于 2010-1-26 23:13:42
|
只看该作者
Тараг бүрэх
Хонь ямаа үхрийн сүүгээр тараг бүрнэ. Хавар анхны таргийг таргийн аарц, ааруулын нунтаг зэргээр хөрөнгөлөн бүрж болох боловч хатааж хадгалсан урд жилийн хур таргаар хөрөнгөлөх нь илүүтэй. Тараг бүрэхдээ тогоотой сүүгээ бүлээсэнгүүт 10 л сүүнд 150-200 гр орчим хөрөнгө хийнэ.
Хөрөнгө хийхдээ эхлээд бага хэмжээний сүүнд сайн хутгаж нийцүүлсний дараа тогоон дахь сүүндээ хийнэ. Дараа нь хөрөнгөө самарч дүйцүүлээд сүүгээ халуун бүлээн болмогц тогооноос модон буюу паалантай хувинд юүлж хучна. Тарганы хөрөнгийг багадуулж хучилтыг муутган сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуудуулбал сагаж шар устана.
Тараг хучсанаас хойш 2-4 цагийн дотор бүрэлдэнэ. Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн. Ингэ, гүүний сүүгээр тараг бүрж болдоггүй учир ингэний ундаа буюу хоормог, гүүний сүүгээр айраг хийнэ. Тэрчлэн үхрийн сүүгээр айраг ундаа исгэн ашиглаж болно. |
|