网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4998|回复: 1
打印 上一主题 下一主题

Улаанбаатар

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-1-26 22:12:22 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол улсын нийслэл хот анх үүссэн түүх нь 17-р зуунаас улбаатай. Шарагчин туулай жил буюу 1639 онд Халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн түүнд зориулж тусгай өргөө байгуулж өгчээ. Өндөр гэгээнд зориулан барьсан энэхүү өргөө нь эдүгээгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл байлаа.

1706 онд Цэцэрлэгийн  Эрдэнэ толгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон ажээ. Байгуулагдсан энэ үеэс одоогийн Богд хан уулын ар Туулын хар шугуйд суурьшин тогтохоос өмнө нийт 17 удаа нүүдэлжээ. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэсэн хэд хэдэн нэр сольж байжээ. 1911 онд Монголчууд эрх чөлөөний тэмцэлийн үр дүнд , Манж Сандог хөөн зайлуулж, Жавзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин төрийг хослон барьсан эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болжээ. Улмаар Богд хааны зарлигаар Их - хүрээг сэргэн байгуулсан Монгол улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна.1921 оны хувьсгалын дараа Нийслэл хотын амьдралыг удирдан зохион байгуулах хэргийг Дотоод яам хариуцаж байв. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар  Нийслэл хүрээг БНМАУ-н Нийслэл хэмээн хуульчилж Улаанбаатар гэж нэрлэжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод манай орны нийт хүн амын гуравны нэг нь байнга суурьшин амьдарч, түр оршин суугч, орж гарч буй хүмүүсээ оролцуулбал 1 сая шахам хүн оршин сууж байна.
2#
 楼主| 发表于 2010-1-26 22:13:04 | 只看该作者
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-2-24 16:04 , Processed in 0.046103 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表