蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译
标题:
Япон дахь монголчууд
[打印本页]
作者:
hmjg
时间:
2010-1-6 19:47
标题:
Япон дахь монголчууд
未命名.jpg
(144.78 KB, 下载次数: 212)
下载附件
2010-1-6 19:45 上传
Япон дахь монголчууд оны шилдгээ шалгаруулав
Япон дахь монголчуудын холбооноос энэ жил анх удаагаа “Оны онцлох хүн” шалгаруулж урамшууллаа. Наран улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд амжилт бүтээл, ажил хөдөлмөр, сурлага мэдлэгээрээ тэргүүлж, элэг нэгтнүүдийнхээ бахархал болсон хүнийг тэд тодруулсан юм.
Нийгэм, олон нийт, хүрээлэн буй орчны асуудалд бодитой хувь нэмэр оруулсан, эдийн засаг шинжлэх ухаан, спорт, соёл, боловсролын салбарт амжилт гарган шинэ санаачилга гаргасан, сайн үйлсийг дэмжиж зохион байгуулсан, нийтэд тустай үйл хийсэн, Япон улсад эх орноо сурталчлан, дуурсгасан нөхдүүд энэ шагналын эзэн болох ёстой. Гэхдээ тэр хүмүүст төрийн болон олон улсын хэмжээний цол шагнал аваагүй байх шалгуур тавьжээ. Япон дахь монголчуудын “Vimo” сайт, “Аmong” майлийн сүлжээ, Япон дахь монголчуудын холбооны цахим хуудсаар санал асуулга явуулж, эрдэм судлал, спорт, сайн үйлсийн гэсэн гурван чиглэлээр оны онцлох хүмүүсийг тодруулав.
2009 оны эрдэм судлалын салбарын онцлох хүнээр Токиогийн гадаад судлалын их сургуулийн зочин
Тэрбээр энэ жил 10 ном бичиж хэвлүүлэн, гурван ном редакторлосон арвин амжилттайгаар шинэ оноо угтаж байна.
Сайн үйлсийн салбарт оны онцлох хүнээр Васэдагийн их сургуулийн магистр,
Л.Очирхуяг
тодорсон байна. Тэрбээр Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь бичгийг онлайн хэлбэрт оруулах ажлыг санаачлан зохион байгуулж, гадаадад байгаа монголчуудын хүч дэмжлэгээр богино хугацаанд амжилттай дуусгасан манай чадварлаг инженерүүдийн нэг юм.
Спортын салбарт Японы эдийн засгийн их сургуулийн оюутан
Б.Тэмүүлэн
шалгарсан. Тэрбээр Бүх Японы оюутны жүдогийн тэмцээнд түрүүлсэн анхны гадаад хүн болсон нь бахархалтай. Мөн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд хүрэл, дэлхийн аваргын тэмцээнд VII байр эзэлсэн. Б.Тэмүүлэн 2012 оны Лондонгийн олимпод улсын шигшээ багт орж, медаль хүртэх найдвартай байгаа билээ.
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/)
Powered by Discuz! X3