Монголын бизнесменүүдийн талаар байнга таагүй мэдээлэл цацагдаж байдаг. Тэдний хөрөнгө мөнгөний хэмжээг сонссон хүмүүс бахарах бус харин бухимддаг. Гэхдээ өнөөдөр Монголын эдийн засаг цөөхөн бизнесменүүдийн нуруун дээр яваа гэдгийг, бас энэ том компаниуд хэвийн ажиллаж байж, олон айл орох оронтой, идэх хоолтой байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Бид хэн нэгнийг муучлах, бас илүү үзэх гэж энэ жагсаалтыг бэлтгээгүй гэдгийг эрхэм уншигчид анхаарах буйзаа.
1. МSC-ын Оджаргалын гарт Монголын хамгийн том үйлдвэрүүд төвлөрч байна Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа хамт эмээгийнхээ гэрт өсч өндийсөн байна. Тарваган малгай, жинсэн өмдний наймааны зуучлагч болж түүнээсээ хувь хүртэн трельяж, мотоциклийн поршень, тамхины цаасыг монголчуудад зарж явсаар овоо хөлжсөн энэ эр анх авсан үнийг нь 25 дахин нугалж зардаг байсан тамхины наймаагаар одоо ч бахархах дуртай гэсэн. Ямартай ч өнөөдөр 3100 ажилчинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг “MCS” гэгч вант улсыг Ж.Оджаргал өөрийнхөө гараар босгож чадсан юм.
“Спирт Бал Бурам” ХХК
100 хувийн Монгол улаан буудайн цэвэр спиртийг сүүлийн 40 орчим жилийн туршид үйлдвэрлэж ирсэн цорын ганц үйлдвэр. Спирт Бал Бурам ХХК нь Гранд Хаан, Чингис, Хараа, Хубилай, Ерөө зэрэг брэндийн архи үйлдвэрлэдэг. Дээд зэргийн чанар болон бусдаас онцгой өнгө үзэмж нь тус компанийн бүтээгдэхүүнүүдийг хамгийн нэр хүндтэй, дотооддоо борлуулалтаараа тэргүүлэгч болгож чадсан.
“М-Си-Эс Кока-Кола” ХХК
Монгол улсад “Coca-Cola” компанийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, түгээх онцгой эрхтэй цорын ганц компани юм. 2002 оны 6 сараас тус компани Coca-Cola, Fanta, Sprite зэрэг гурван төрлийн ундааг дахин ашиглагдах боломжтой шилэн лонхонд үйлдвэрлэж эхэлсэн.2004 онд үйлдвэрээ өргөжүүлэн хийжүүлсэн ундаа, цэвэр усыг хуванцар лонхонд савлах шугамыг суурилуулжээ. 2009 онд 22.3 сая ам.долларын өртгөөр гурван төрлийн савлагаатай, жилд 150 сая литр, өдөрт 500 мянган литр ус, ундаа савлах хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Одоогоор Coke Light, Coke Zero, Fanta, Sprite Schweppes, Bonaqua, Bonaqua 3+, Minute Maid, Nestea, Да, Моя Семья, Burn зэрэг 13 брэндийн 73 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус компани нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ 6000 гаруй тусгай эрх бүхий жижиглэнгийн болон бөөний худалдааны цэгүүдээр орон даяар худалдаалж байгаа билээ.
“М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК
Сингапурын хөрөнгийн бирж дээр албан ёсны бүртгэлтэй Азиа Пасифик Брюэри нь Ази Номхон далай орчмын 12 оронд 33 шар айрагны үйлдвэрт хөрөнгө оруулсан бөгөөд жилийн эргэлтийн хөрөнгө нь 1 тэрбум америк доллараас хол давсан томоохон компани билээ. Монгол дахь М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК нь жилд 30 сая литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй.
|