网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10159|回复: 1
打印 上一主题 下一主题

日本首相安倍访问蒙古国

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2013-3-30 21:31:33 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
30日下午,蒙古国总理阿勒坦呼雅格(左)、日本首相安倍(右)在乌兰巴托市苏赫巴托广场检阅蒙三军仪式队。人民网乌兰巴托3月30日电(记者霍文)应蒙古国总理阿勒坦呼雅格邀请,日本首相安倍30日下午抵达乌兰巴托,开始对蒙古国进行正式访问,这是日本首相7年后再次访蒙。
  30日下午,蒙古国总理阿勒坦呼雅格(左)、日本首相安倍(右)在乌兰巴托市苏赫巴托广场检阅蒙三军仪式队。
  人民网乌兰巴托3月30日电(记者霍文)应蒙古国总理阿勒坦呼雅格邀请,日本首相安倍30日下午抵达乌兰巴托,开始对蒙古国进行正式访问,这是日本首相7年后再次访蒙。
  蒙总理阿勒坦呼雅格在乌兰巴托市苏赫巴托广场举行了隆重的欢迎仪式,随后在国家宫与安倍举行双边会谈。当日下午,蒙总统额 勒贝格道尔吉也将会见安倍。
  31日上午,蒙国家大呼拉尔(议会)主席恩赫包勒德将在国家宫会见日首相安倍。随即结束访问。
  自2010年开始,蒙日两国一直致力于建立“战略伙伴”关系,蒙日关于签署《经济伙伴协议》(EPA)的谈判也正在进行,有望不久签署。蒙视日本为其重要“第三邻国”,日则把蒙看作是东北亚地区的重要伙伴。
  分析人士认为,日本重视发展对蒙关系,除在政治上寻求蒙古国的支持外,获得蒙能源、资源是其另一个重要目的。
                                                                来源:人民网-国际频道

2#
 楼主| 发表于 2013-3-30 21:34:46 | 只看该作者

Япон улс Монголтой стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв




Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтын эхэнд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улс Монгол Улстай стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд манай оронд цаг зав гарган хүрэлцэж ирсэнд туйлын их баяртай байна. Таны энэ айлчлал Японы ард түмэн, Японы Засгийн газрын зүгээс манай хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулсан айлчлал юм гэж бид үзэж байна. Таны ноён Шиозакигаар явуулсан маш элэгсэг үгтэй илгээлтийг би хүлээж авсан. Таны айлчлалынхаа өмнө Монголын ард түмэнд ирүүлсэн сайхан мэндчилгээг Монголын олон сонинд нийтэлж, манай ард түмэн сэтгэл дотно хүлээж авсан.

Би 2010 онд Японд төрийн айлчлал хийж Цог жавхлант эзэн хаан болон Япон улсын төр, засгийн удирдлагуудтай уулзах сайхан боломж гарч байсан. Бид хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэхээр тэр үед тохирсон. Та сая Монголын ард түмэнд ирүүлсэн мэндчилгээндээ хоёр ард түмний харилцаа юун дээр суурилах ёстой вэ. Ямар чиглэлд явах ёстой вэ гэдгийг тодорхой хэлсэн нь маш их ач холбогдолтой боллоо.

Ерөнхий сайд та стратегийн түншлэлийг эрх чөлөө, ардчилал, харилцан туслалцах гэдэг үндсэн дээр хөгжүүлье. Цаашид улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүний болон соёлын харилцаа гэсэн чиглэлээр улам идэвхжүүлье гэсэн сайхан ойлгомжтой газрын зураг гаргалаа. Таны дэвшүүлсэн саналтай бид бүгдээрээ санал нэг байна. Бидэнд бие биеэ нөхөн ажиллах сайхан боломж бий. Монгол орны баялаг, нөгөө талаас Японы технологи байгааг бид олон удаа ярьсан.  Үүнийг одоо ажил хэрэг болгох ёстой” гэлээ.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Таны хэлсэнчлэн би ч гэсэн Япон, Монголын улс төр, аюулгүй байдлын салбараар стратегийн хэлэлцээр хэрэгтэй гэж үзэж байна. Манай хоёр орон бүс нутаг, олон улсын тавцан дээр энх тайван, тогтвортой байдал бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа орон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатарт зохион байгуулахад Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.

Хоёр орны эдийн засгийн харилцааг цаашид улам бэхжүүлэх хэрэгтэй. Уул уурхай, бусад салбарт харилцааг хөгжүүлэх саналтай байна. Бид сая Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Эрч” гэсэн санаачлагыг санал болголоо. Үүнд хөрөнгө оруулалтын орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хамтран ажиллах гэсэн хоёр үндсэн чиглэл дээр бодитой хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг тусгалаа” гэлээ. Мөн бизнесийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаа, Японы компаниуд Монголд хөрөнгө оруулах хууль, эрх зүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон хэлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын тусламжаар Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудыг өргөтгөж, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэнд манай ард түмэн цаг ямагт талархаж байдгийг Ерөнхий сайд Шинзо Абэд дамжууллаа.




您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-28 15:13 , Processed in 0.062054 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表