网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 8887|回复: 2
打印 上一主题 下一主题

蒙古国奥尤涛拉盖选矿厂投产

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2013-1-17 22:43:31 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
本帖最后由 mglzhaopin 于 2013-1-18 11:12 编辑

   

    蒙古国奥尤涛拉盖选矿厂投产仪式去年12月27日举行。矿产部长达•冈胡亚格、投资代表、公司董事会代表以及大呼拉尔部分议员出席仪式。
     该选矿厂日加工铜金石功能为10万吨,年加工功能为3500吨。该矿计划今年第一季度开始出口矿石。与会代表们认为随着选矿厂的投入使用将推动蒙古国经济增长。
     奥尤涛拉盖选矿厂距离首都乌兰巴托以南600公里的南戈壁省翰博格达县。为了成功实施奥尤涛拉盖项目第一阶段建设,蒙古国政府和第三国投资商建立稳定伙伴关系,44个国家的15000名员工和蒙古国上百家公司付出了辛勤劳动。奥尤涛拉盖选矿厂即将成为蒙古国最大、技术设备最先进的选铜厂。矿产部长达•冈胡亚格强调说,项目建设工作按时完成并投产是为我们后代留下的最宝贵的财富象征,也是国际著名企业“力拓”公司的引资管理的结果。
    奥尤涛拉盖总裁、执行总经理卡梅隆•马克莱说:“自签署投资协议那一瞬间起至选矿厂投产,期间都充满了收获。奥尤涛拉盖有限责任公司除了建造蒙古国最大、设备最先进的铜选矿厂之外还为社会、经济发展起到重要作用。我们在较短的时间内完成了奥尤涛拉盖选矿厂。相信未来在我们的共同努力下将会取得更大的成就。”

2#
 楼主| 发表于 2013-1-17 22:49:28 | 只看该作者
本帖最后由 mglzhaopin 于 2013-1-17 22:50 编辑

Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг
Оюутолгой төслийн баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцохоор хуран цугларсан зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид болон “Оюу толгой” компанийн нийт ажиллагсад Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай байгуулснаас хойш даруй 3 жилийг ардаа орхижээ.
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр, Монгол Улсын Засгийн газар болон “гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулагчдын хамтарсан “Оюу толгой” компани нь уг төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Өнөөдөр миний бие “Оюу толгой” хэмээх дэлхийд тэргүүлэх техник технологи, стандарт бүхий зэсийн баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцож байгаа завшааныг ашиглан Монгол Улсын Уул уурхайн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энэ бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
3#
 楼主| 发表于 2013-1-17 22:50:45 | 只看该作者
Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж, баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болгоод байгаа нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнэ цэнэтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий Рио Тинто компанийн санхүүжилт босгох туршлага, менежментийн ур чадварын үр дүн гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.
Оюутолгой төслийн барилга угсралтын ажлыг шуурхай гүйцэтгэж, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад ийнхүү оруулснаар Монгол Улсын эдийн засгийг тэлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хөгжлийг эрчимжүүлэх улмаар нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болох юм.
Ийнхүү Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ашигт малтмалын салбараас орох орлогыг ард түмэндээ тэгш, ил тод хүртээх зорилгод хүргэх бодитой алхам болж байна. Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмал 80 хувиар, нийт экспортын өсөлт 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 20 хувиар тус тус нэмэгдэж, Монгол Улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.
Цаашлаад Монгол Улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах, салбарын техник-технологийн болоод менежментийн түвшинг бүхэлд нь дээшлүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж хөгжлийн шинэ шатанд гаргаж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна гэж үзэж байгаагаа хэлэхэд таатай байна.
Оюу толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчид хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хууль дээдэлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь цаашдын энэ компани болон хөрөнгө оруулагчдын бизнесийн хөгжлийн суурь, хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчим юм. Өнөөдөр миний бие баяр ёслолын арга хэмжээнд оролцож байгаа хэдий ч нэгэн ажил хэрэгч санал дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ бол Монгол Улсын хуульд заасны дагуу Оюутолгой төслийн үйлдвэрийг ойрын хугацаанд улсын комисст хүлээлгэн өгөх тухай асуудал юм.

“Оюу толгой” ХХК нь олон улсын уул уурхайн салбарын нийтлэг жишиг ил тод байдал, компанийн засаглалын дээд хэлбэр болон хувь нийлүүлэгч талуудын харилцан итгэлцэл, эрх ашиг, хамтын үйл ажиллагаанд бүрэн түшиглэсэн хүчирхэг аж ахуйн нэгж болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Рио тинто компанийн удирдлага, мэргэжилтнүүд болон манай үндэсний инженер техникийн ажилтнууд, нийт ажиллагсад та бүхний цаашдын амьдралд хамгийн сайн сайхны хүсэн ерөөхийн ялдамд Монголын Уул уурхайн салбарт оруулах хувь нэмэр жилээс жилд улам бүр өргөжин тэлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Шинэ зууны эхэн үед тохиож буй манай улсын хамгийн томд тооцогдох энэхүү бүтээн байгуулалт “булган сүүлтэй” байж, монголын геологи, уул уурхайн салбарт шинэ эрин үеийг эхлүүлж, Монголын ард түмэн болон хөрөнгө оруулагч талуудад өгөөж арвинтай байх болтугай.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-30 18:58 , Processed in 0.068235 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表