Ноёд хатагтай нар аа. Өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдал та биднийсэдвийг улам чухал болгож байна. Зүүн өмнөд АзидМьянмар улс энэ оны эхээр сонгууль зохион байгууллаа. Мөн ардчилалд шилжих улс төрийн шилжилтээ улам өргөжүүлж байна. Түүнчлэн Умард Африк, Ойрд Дорнодод улс төрийн томоохон шинэчлэл өөрчлөлт гарч байна. XXIзуун ерөнхийдөө нийгмийн мэдээллийн арга хэрэгслийн өмчлөлөөр тодорхойлогдсон нийгэм болж байна. Хувь хүний хүсэл тэмүүлэл улам чухал болж байна. Үнэндээ бол Арабын хавар ньface book, twitterболон ухаалаг гар утсаар зэвсэглэсэн энгийн иргэд ямар өөрчлөлт шинэчлэлийг авчирч болох бололцоотойг харуулсан үйл явдал юм. Бид энэ өөрчлөлтийн салхийг үргэлжлүүлэх учиртай. Хэдийгээр Засгийн газарт иргэдийн хүсэл тэмүүлэл өөр өөрөөр харагдах боловч ямар нэг байдлаар иргэдийн саналд хариу өгөх ёстой. Манай Ерөнхийлөгчийн Тамгын газар бид шууд, цахим хаяг, текст мессэжийн үйлчилгээг иргэддээ зориулан гаргасан бөгөөд тэдний санал, тулгамдсан асуудлыг сонсохыг зорьж байгаа юм. Энэ нь олон нийтийн санаа бодол, хүсэл тэмүүллийг сонсох, тэдний эерэг сөрөг зүйлүүдийг хэмжих чухал ач холбогдолтой. Энэ арга хэмжээ үр дүнгээ өгөх юм бол цаашдаа үргэлжлүүлэхийг зорьж байна.
Ноёд хатагтай нар аа. Сүүлийн жилүүдэд Индонез, Монгол аль аль нь ардчиллыг дэмжигч, хөгжүүлэгч улсуудын нэр хүндийг олж аваад байна. Индонезчүүд, монголчууд бид энэ амжилтаараа бахархах учиртай. Энэ нь бидний өөрийн улсдаа болон хилийн чанд дахь бусад улс оронд ардчиллыг хөгжүүлэхээр зүтгэсэн их хүч чармайлтын үр дүн юм.
Ардчиллын хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн манлайлал дор бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх чухал индэр болж байна. Монгол дахь ардчиллын хөгжил нь өөрийн оронд болон гадаадад ардчиллын үнэ цэнийг улам мэдрүүлж байна. Монгол Улс нь ардчиллыг бэхжүүлэхэд хүмүүст ямар учир холбогдолтойг ойлгуулж өгч байгаа жишээ юм. Индонези Улс ардчиллыг хөгжүүлэх үйл хэргийг үргэлжлүүлэн дэмжих болно.
Бидний хувьд Индонез нь 2008 онд Балийн ардчиллын форумыг зохион байгуулсан. Жил бүр энэ форумыг зохион байгуулж байна. Балийн ардчиллын форум нь Ази болон бүс нутаг дахь ардчиллын хамгийн том асуудлаар чуулдаг. Өөрийн хэрэгжүүлэгч агентлаг “Энх тайван, ардчиллын хүрээлэн”-гээр дамжуулан Балийн ардчиллын форум нь төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал Япон, Тайланд, Египетэд сонгууль зохион байгуулах сургалтыг зохион байгууллаа. 2008 оны Балийн ардчиллын форумд 39 орон оролцож байсан бол энэ тоо өнгөрсөн жил 82 болж нэмэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон. Би энэ удаагийн Балийн ардчиллын форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцохыг уриад байна. Хэдийгээр ардчиллын зарчмууд нь нийтлэг байж болох ч бид өөрсдийн онцлог, ардчиллын үнэт зүйлсийн ялгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол ардчиллыг хөгжүүлэхийн гол учир холбогдол, үзэл санаа юм.
Ардчиллыг хөгжүүлэх талаар улс орнууд өөрсдийн арга барилаас ихийг суралцаж болно. Энэ утгаараа Индонез нь Монголчууд болон Монгол анд найз нартайгаа ардчиллыг хөгжүүлэх асуудлаар өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ардчиллыг хөгжүүлэх асуудлаарх бидний үйл ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Индонез мөн Монголын туршлагаас суралцана гэж итгэж байна. Монгол улсад бий болсон өөрчлөлт шинэчлэл, ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хуулийг дээдлэх ёсыг эрхэмлэх, авлига хээл хахуультай тэмцэх энэ бүхнээс бид суралцана гэж бодож байна. Авлигатай тэмцэх асуудал миний анхаарах асуудлуудын тэргүүнд байдаг. Энэ бол эрх чөлөө, иргэдийн оролцоо, засаглалын чухал асуудлуудын нэг юм. Ингээд ардчиллын асуудлаар ярих бололцоо олгосон та бүхэнд баярлалаа” гэв.
Дараа нь иргэний нийгмийн төлөөлөгчид, сэтгүүлчид Индонезийн Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултуудаа асууж, хариу авлаа. |