网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11162|回复: 1
打印 上一主题 下一主题

ИРГЭД ХУВЬЦААГАА ЗАСГИЙН ГАЗАРТ

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-6-25 20:18:01 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
ИРГЭД ХУВЬЦААГАА ЗАСГИЙН ГАЗАРТ БЭЛЭН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ



“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн түрүүч хувьцааны төлбөр болох 1 сая төгрөгөө бэлнээр авч эхэллээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол дахь хуучин гэмтлийн хажууд байрлах ХААН банкны салбарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд очиж хувьцаагаа худалдаж бэлэн мөнгөө авах гэсэн болон эх орны хишиг, хувь болох 23 мянга, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 330 мянган төгрөг, мөн тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа иргэдтэй уулзлаа.
Нэг зэрэг хишиг, хувь, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг өгч байгаа учир банкуудад дараалал ихтэй ч ХААН банкны энэ салбарт хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Улсын хэмжээнд 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нэр бүхий иргэдэд өнөөдөр хувьцааны төлбөр болох нэг сая төгрөгийг бэлнээр олголоо. Энэ нь орлого багатай өрхийн  хүнсний талон авч байгаа иргэдийн хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч эхэллээ гэсэн үг юм.

6 дугаар сарын 25-ны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас хувьцаа худалдаж авахаар 4,1 тэрбум төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлсэн мэдээ гарсан. Орлого төвлөрөх бүрт Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авах арга хэмжээг цаашид тасралтгүй авахыг зорьж байна. Төр, засгаас хүртээсэн хувьцаагаа 1 сая төгрөгөөр худалдан бэлэн мөнгөтэй болох боломж олгосон нь өөрсдийнх нь амьдралд маш том хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг олон хүн Ерөнхий сайдад хэлж, баярласнаа илэрхийлж байлаа.

2#
 楼主| 发表于 2012-6-25 20:18:40 | 只看该作者
Энэ үеэр Засгийн газрын тэргүүн иргэдэд хандаж хэлэхдээ байгалийн баялгынхаа эзэн нь байж, тэгш хуваарилалтын дагуу шударгаар хишиг хүртэж байгаад нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүслээ. Мөн дараа дараагийн санхүүжилт орох бүрт хүсэлт гаргасан иргэдийнхээ хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байх болно гэлээ. “Сонгууль болдогоороо болно. Харин Засгийн газрын ажил явдагаараа явж байгаа” гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд “Хүний хөгжил сан”-гаас 1 сая төгрөгийн хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс улс орон даяар өгч байна. Санхүүжилт бүрэн хийгдсэн учир ямар ч асуудал үүсэхгүй” гэлээ.  
Түүнчлэн “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүртээ “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа олгох шийдвэр гаргалаа. Энэ бол иргэн бүр Засгийн газар, хөрөнгө оруулагч нараас түрүүлж, хамгийн эхэлж насан туршдаа ногдол ашиг авч байх боломж бүрдлээ гэсэн үг. Байгалийн баялгийн эзнийх нь хувьд Засгийн газар иргэдээ алагчлалгүй, тэгш, шударгаар хишиг хүртээж байгаагийн бас нэг хэлбэр нь энэ юм” гэж хэллээ. Засгийн газар 2010-2012 онд иргэддээ сар бүр 21 мянган төгрөг өгч байгаагаас гадна сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр зэрэг хэлбэрээр хишиг, хувийг хүртээж байгаа. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй мянган иргэнд 1 сая төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгө хэлбэрээр энэ сард багтаан улсын хэмжээнд олгож дуусгаар ажиллаж байна хэмжээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 13:36 , Processed in 0.075027 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表