网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10334|回复: 1
打印 上一主题 下一主题

胡锦涛会见蒙古国总统表示两国要不断加深政治互信

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-6-8 23:15:10 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
发布时间:2012年06月07日 20:44  来源:国际在线专稿  

国际在线报道(记者 林凌):中国国家主席胡锦涛7日在北京与来华出席上海合作组织峰会的蒙古总统额勒贝格道尔吉举行会谈。
  胡锦涛表示,中国奉行安邻、睦邻、富邻的周边外交政策,赞赏蒙古国把发展对华关系作为外交政策首要方针之一,愿同蒙方不断巩固和发展睦邻友好,把两国关系提升到新水平。

  胡锦涛指出,去年两国建立战略伙伴关系以来,双边贸易额增长迅速,双方人员往来频繁,为进一步发展中蒙关系,两国政治上要不断加深互信,从战略高度和长远角度把握中蒙关系发展大方向。中方将继续坚持互利共赢、共同发展的理念,加强两国务实合作,希望双方结合各自国情,继续发挥各自优势,提升合作深度和广度,丰富中蒙战略伙伴关系内涵,造福两国和两国人民。

  额勒贝格道尔吉表示,中国是蒙古国最大贸易伙伴和最大外资来源国,双方决定把两国关系提升为战略伙伴关系,这是一个新的里程碑。蒙方坚定致力于发展蒙中长期睦邻友好合作。蒙方希望加强两国高层交往以及议会、政党交流。共同打击贩毒等跨国犯罪。推进大项目合作,提升经贸、基础设施建设合作水平。希望以互办文化年为契机,增进两国民间友好感情。蒙方作为上海合作组织的观察员国,对该组织的发展感到高兴,愿同中方加强在多边及地区事务中的沟通和协调。

2#
 楼主| 发表于 2012-6-8 23:16:58 | 只看该作者
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жиньтао нар уулзлаа


Уулзалтын эхэнд ноён Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Таныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Бид уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох завшаан олдсонд баяртай байна” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , БНХАУ-ын дарга Ху Жиньтаод дээд түвшний уулзалтад урьсанд талархал илэрхийлээд, ШХАБ-ын үйл ажиллагаа амжилттай явагдахад БНХАУ чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.
“БНХАУ 2011-2012 онд тус байгууллагыг даргалах үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэж байна. ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, олон улсын нэр хүнд нь өсч буйд Монгол Улс ажиглагч орны хувьд баяртай байдаг юм. Монгол Улс ШХАБ-ын хрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг ШХАБ-ын хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү бодлогыг УИХ-ын сонгуулиар байгуулагдах шинэ Засгийн газар тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд монголын тал сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна. Хоёр талын улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэх үүднээс өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр улсын парламент, улс төрийн намуудын хооронд солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байдаг. 2012 он гарсаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, БСШУ-ны сайд нар БНХАУ-д, БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга нар Монгол Улсад айлчилсан. Энэ дашрамд БНХАУ-ын дарга таныг болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуог Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа  шинэ агуулга, хэлбэрээр өргөжин тэлж байна. Цэргийн хамтарсан сургуулийг үргэлжлүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохирцоонд хүрсэн нь чухал юм. Мөн уламжлалт бус аюулгүй байдлын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь бидний стратегийн түншлэлийн чухал хөдөлгөгч хүч билээ. Хятад бол манай хамгийн том худалдан авагч, хөрөнгө оруулагч. Бид цаашид ч Хятад улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэхдээ байгаль орчинд халгүй, өндөр технологи шингээсэн хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах сонирхолтой байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хятадын талаас дэмжиж, хөнгөлөлттэй зээл, тусламж олгож ирсэн талархал илэрхийлье” гэж Ерөнхийлөгч хэллээ.
БНХАУ-ын дарга Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч та Монгол, Хятадын харилцааг чухалчлан үзэж байдагт талархаж байгаагаа илэрхийлье.  Манай улс хөрш Монгол Улстай мөр зэрэгцэн , гар гараасаа барьж хөгжих эрмэлзэлтэй байдаг билээ.
Манай хоёр оронд улстөрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, алсыг харах чиг баримжаа чухал юм. Манай хоёр орны харилцаа бүх түвшинд хөгжиж , худалдаа, эдийн засгийн шинэ амжилтууд бий болж байна. Бидний хамтын ажиллагаа үеийн үед ийнхүү амжилттай байх нь чухал юм.
Эрхэм Ерөнхийлөгч та намайг болон У Бангуо даргыг өөрийн оронд айлчлахыг урьсанд баярлалаа. 2003 онд танай оронд хийсэн айлчлал гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Бид төрөл садан шиг байх ёстой. Таныг энэ удаад манай оронд айлчилсанд дахин талархал илэрхийлж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ху Жиньтаод хоёр орны харилцааны талаар алсыг харсан үг хэлсэнд талархал илэрхийлээд хоёр талын хамтын хүч чармайлтаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа дахин илэрхийлэв.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 16:18 , Processed in 0.059598 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表