Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйтай уялдан хятад, монгол хэлний ярианы болон албан бичгийн орчуулгын ажил тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ба жинхэнэ мэргэжлийн орчуулагчийн хэрэгцээ, шаардлага урьд урьдаас илүү өндөрт тавигдаж байна.
Түүхийн олон талт шалтгаанаас үүдэж, хятад хэлний зарим нэр томъёог Өвөр монголд болон Халх монголд өөр өөрийн онцлогт тохируулан хөрвүүлж, хэрэглэж иржээ. Өвөр монголын хувьд хятад хэлийг ихэвчлэн шууд хуулбарлан хэрэглэх, өөрөөр хэлбэл махчлан орчуулах үзэгдэл нийтлэг ажиглагддаг бол Халх монголын хувьд үг, үсгийн баялаг сан, онцлогт тулгуурлан хятад хэлний зарим нэр томъёог маш оновчтой, зөв сонгон орчуулдаг болохыг энэ чиглэлийн мэргэжилтэн, орчуулагчид сайн мэдэх биз ээ.
Өнгөрсөн жилүүдэд миний бие Хятад, Монгол хоёр орны дээд зиндааны төлөөлөгчдөд орчуулагчаар ажиллах, олон улсын залуу эрдэмтдийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд хамрагдах зэргээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хийгээд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Төв зэрэг 10 гаруй аймаг, хотод албан ёсны орчуулагчаар ажиллахдаа маш олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан. Тэр бүхэнд тэр хүмүүсийн хэл ярианы урлаг, үгийн сангийн баялагийг бахархан, биширч, гайхаж явсан ба тэднээс суралцах, авч ашиглах зүйл багагүй байгааг ч ухаарсан юм. Энэ өгүүлэлд зөвхөн хятад хэлний зарим нэр томъёог Өвөрмонголд болон Халх монголд хэрхэн орчуулан, хэрэглэж байгаа байдлыг харьцуулан судалж, энэ асуудлыг хөндөхийг хичээсэн болно. 1. Төрийн байгууллага, эдийн засаг, худалдаа, хууль цааз, өргөн хэрэглээний бараа таваарыг нэрлэсэн үгсийг орчуулж буй байдал: Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
政府 Засгийн ордон засгийн газар
办公厅 Албан танхим тамгын газар
国歌 Улсын дуу төрийн дуулал
总书 Ерөнхий шүжи ерөнхий нарийн бичгийн дарга
国旗 Улсын туг төрийн далбаа
中国 Дундад улс Хятад улс
国宴 Улсын дайллага төрийн дайллага
经济 Аж ахуй эдийн засаг
市场 Зах дэлгүүр зах зээл
信用证 Итгэмжийн бичиг итгэмжлэл
管理 Хамаарах удирдлага
供货 Бараа хангах бараа нийлүүлэх
基地 Суурин газар бааз 取消合同 Гэрээг хүчингүй болгох гэрээг цуцлах
备忘录 Зөвшөлцөөрийн бичиг протокол
民法 Ардын хууль иргэний хууль
法院 Шүүх хороо шүүх
办公室 Албан гэр албан газар
教育部 Сурган хүмүүжлийн яам боловсролын яам
培养 Хүмүүжүүлэх бэлтгэх
口红 Уруулын энгэсэг уруулын будаг
正式 Жинхэнээр албан ёсоор
失业 Ажил алдах ажилгүйдэх
上诉 Дээш заалдах давж заалдах
原告 Заалдагч нэхэмжлэгч
餐巾 Саньжиньжи салфитео
旅游 Лююүше пүүз
胶水 Жяошүй цавуу 香槟 Шянбинь шампанск
帆布 Фаньбү бирзент
胶带 Жяодай скоч
水泥 Шүйни цемент гэх мэт. 2. Цэргийн холбогдолтой үгсийг орчуулж буй байдал: Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
师长 Ши-жан дивизийн командлагч
司令部 Сэлин-бу штаб
军营 Цэргийн хүрээ хуаран
少将 Шао-жян хо шууч генерал
中将 Жүн-жян дэслэгч генерал
上将 Шан-жян хурандаа генерал
指挥员 Жолоодогч командлагч
大尉 Да-вэй ахмад
中尉 Жүн-вэй дэслэгч
少校 Шао-шяо хошууч
将军 Жанжүнь генерал
元帅 Юань-шувай маршал
上校 Шан-шяо хурандаа
军队 Цэрэг арми
军长 Жүнь-жан офицер
排队 Мөрлөх оочирлох
向右转 Баруунш эргэ баруун тийш
齐步走 Урагшаа алх алхаад марш
向前看齐 Урагшаа тэгшил зэргэц
稍息 Сул зогс номхон
立正 Төв зогс төв гэх мэт. 3. Радио, телевиз буюу кино жүжгийн үгсийг орчуулж буй байдал: Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
请听广告 Мэдээ занги сонсгоно зар дуулгана
开幕式 Хурал эхлэх ёслол нээлтийн ёслол
最后说 Хамгийн сүүлд хэлэх үгийн төгсгөлд
彩色电影 Будагт кино өнгөт кино
闭幕式 Хурал төгсгөх ёслол хаалтын ажиллагаа
时事报道 Цагийн байдлын мэдээ цаг үеийн мэдээ
最新消息 Шинэ мэдээ сүүлийн үеийн мэдээ
故事片 Үлгэрт кино уран сайхны кино
时事 Цагийн байдал цагийн төрх
剪辑 Эсгэлт хийх хайчлах
演员 Тоглогч жүжигчин гэх мэт.
|