网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6834|回复: 1
打印 上一主题 下一主题

“Сурагч солилцоо”

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-10-26 16:47:42 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
“Сурагч солилцоо” хөтөлбөрийн сурагчид Иргэний танхимд зочлов



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд МҮОНТ-ээр орон даяар сурагч багачууддаа зориулж хоёрдугаар цагийн хичээл заадаг уламжлал тогтоод гурван жил болж байгаа билээ. Ерөнхийлөгч  2009 онд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд үндэсний ёс уламжлал, соёл түүхийн сэдвээр “Монголын бахархал”, 2011 онд Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн байгаль хоёрын хүйн холбоо, эх орноо хайрлан хүндэтгэхийн тухай “Монголын сайхан орноор” сэдэвт хичээлүүдийг тус тус заасан юм.
Энэ жилийн хичээлийн онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурагч солилцооны хөтөлбөрийн тухай санаачилга гаргаж хичээлийнхээ явцад хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулсан явдал юм. Говийн хүүхэд хангайд очиж, хотын хүүхэд хөдөө зочилж, хөдөөгийн хүүхэд хотод ирж чухамдаа аливаа сурагч дунд сургуулиа дүүргэхдээ эх орныхоо өнцөг булан бүрт очиж эх орынхоо соёл, түүх, зан заншил, байгалийн өвөрмөц тогтоцтой танилцаж улмаар ихийг танин мэдсэн эх оронч иргэн болоход энэ санаачилга чиглэгдэж байгаа юм.
Тэр дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон бүтээлч санаачилга гарган энэ долоо хоногоос “Сурагч солилцоо” телевизийн нэвтрүүлгийг бэлтгэж эхлээд байгаа юм байна.

2#
 楼主| 发表于 2011-10-26 16:48:39 | 只看该作者
本帖最后由 蒙古语翻译 于 2011-10-26 16:51 编辑




Уг нэвтрүүлгээр тус хөтөлбөрийн анхдагчид болж байгаа Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуулийн 8а ангийн сурагч Б.Даваадорж Улаанбаатар хотын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Б.Мэндсайханы оронд түүний ангид суралцангаа, гэрт нь амьдарч харин Б.Мэндсайхан нь Б.Даваадоржийн оронд гэрт нь очиж Цагааннуур сумын 8 дугаар ангид нь 7 хоног суралцаж байгаа юм.
Мөн Булган аймгийн Сайхан сумын дунд сургуулийн 9а ангийн сурагч Д.Золзаяа, Улаанбаатар хотын “Хобби” сургуулийн 9б ангийн сурагч Э.Энхбилэг нар хоорондоо “солигдож” шинэ хамт олон, шинэ найз нөхөдтэй болсон байна.
Хөвсгөл, Булган аймгуудаас ирсэн Б.Даваадорж, Д.Золзаяа нар анх удаагаа Улаанбаатар хотод зочлон ирж байгаа бөгөөд өчигдөр тэд өөрсдийн шинэ ангийнхаа сурагчдын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочлилсон юм.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй нар Сурагч солилцооны анхны “баатарууд”-ыг угтан авч Ерөнхийлөгчийн санаачилгыг бүтээлчээр хэрэгжүүлж байгаад нь талархал илэрхийлж ярилцлага өрнүүлсэн юм.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 18:36 , Processed in 0.067929 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表