|
2#
楼主 |
发表于 2010-10-2 18:18:07
|
只看该作者
Мөн Оюутолгойн гэрээг байгуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна” гэж Питер Фостер www.telegraph.co.uk цахим хуудсанд бичсэн нийтлэлдээ онцолж байв. Олон жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш Монголыг чиглэх хөрөнгийн урсгал мэдэгдэхүйц эрчимжсэн гэдгийг тодорхой судалгаа ч харуулдаг. Өнгөрсөн жилийн сүүлчийн улиралд манай улсад 284.1 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь өмнөх оныхоос 157.5 сая доллар буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлсэн билээ. Харин энэ жил манай уул уурхайн салбарыг чиглэх гаднын хөрөнгийн урсгал багаар бодоход л нэг тэрбум доллараас давах дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Хууль эрх зүй, татварын орчин тогтворгүй гэдэг утгаараа Монгол Улс олон улсын хэмжээнд нэлээд доогуур рейтингтэй. Ялангуяа Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу 68 хувийн татвар мэндэлснээс хойш манай уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын хувьд “амтгүй” болсон гэвэл буруудахгүй. Гэхдээ л Монголын уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруу лалтын хэмжээ тогтвортой нэмэгд сээр иржээ.
Тэгвэл дээрх татварыг ирэх жилээс цуцлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монголын эрдэс баялгийг чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Зөвхөн Оюутолгойн уурхайг байгуулах барилгын ажилд энэ жил 758 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн тухайгаа “Айвенхоу Майнз” компанийн захирал Жон Макен мэдэгдэж байсан. Үүнээс гадна уул уурхай дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их хэмжээний мөнгө зарцуулагдахаар байгаа.
“Дэд бүтцийн хөгжил” компани 2020 он хүртэл 1000 орчим километр шинэ төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд энэ төслийг гүйцэтгэхийн тулд долоон тэрбум доллар шаардлагатайг “Оросын төмөр зам”-ын тэргүүн В.И.Якунин хэлж байв. Бас Дорнодын ураны орд, Тавантолгойн асуудал ч ойрын хугацаанд шийдэгдэх төлөвтэй. Мөн олон улсын байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд ч Монголын эрдэс баялгийн салбарт нүдээ унагаж эхлээд буй. Европын сэргээн босголт, хөгжлийн банк л гэхэд “Петро Матад”, “Энержи ресурс” зэрэг манай уул уурхайн үндэсний компаниудад хувь эзэмших болсон. Сингапурын хөрөнгө оруулалтын “Temasek Holdings”- ийн мэргэжилтнүүд ч Монголын уул уурхайн салбар хөгжлийн гараан дээрээ байгааг тэмдэглэж, тун ч удалгүй манай Овоот толгой нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби энержи ресорсез”-ын гол хувьцаа эзэмшигчдийн нэг болж амжсан.
Энэ бүхнээс үзэхэд гаднынхан манай эрдэс баялгаас шанаганыхаа хэрээр самарчих санаатай зүтгэж байна. Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал эрчимжжээ. Харин энэ их хөрөнгөнөөс ахиухан хэсгийг нь Монголынхоо эдийн засагт шингээж, монгол хүнээ хөгжүүлж чадах, эсэх нь манай эрх баригчдын бодлогоос л хамаарах буй за. “Эквадор улсын уул уурхайн орлогын 100 доллар тутмын ердөө гурван доллар нь л тус улсын хүн амын ядуурлыг бууруулахад зарцуулагддаг. Гэтэл 75 доллар нь Эквадорын ашигт малтмалыг олборлож буй гадаадын компанийн халаасанд ордог” гэж эдийн засагч С.Одонтуяа хэлж байв.
Баялгаасаа болоод баларсан орны жишээ Эквадороор хязгаарлагдахгүй. Конго, Нигер, Зимбабве, Уганда, Венесуэл гээд тоочоод байвал мундахгүй. Эрдэс баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдээд ирэхээр “Голланд өвчнөөс” эхлээд бэрхшээл нэлээд гардгийг Дэлхийн банк, ОУВСгийн мэргэжилтнүүд манай эрх баригчдад сануулж, зөвлөж буй. Уул уурхайн хөрөнгө оруулалтын “тэсрэлт” болох гэж буй энэ түүхэн үед манай төр засаг зөв бодлого баримталж, мөнгөө зөв зүйлд зохистой зарцуулж чадвал монголчууд маань үсрэнгүй хөгжилд хүрч чадах биз ээ. |
|