Ноёд хатагтай нар аа. Өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдал та биднийсэдвийг улам чухал болгож байна. Зүүн өмнөд АзидМьянмар улс энэ оны эхээр сонгууль зохион байгууллаа. Мөн ардчилалд шилжих улс төрийн шилжилтээ улам өргөжүүлж байна. Түүнчлэн Умард Африк, Ойрд Дорнодод улс төрийн томоохон шинэчлэл өөрчлөлт гарч байна. XXIзуун ерөнхийдөө нийгмийн мэдээллийн арга хэрэгслийн өмчлөлөөр тодорхойлогдсон нийгэм болж байна. Хувь хүний хүсэл тэмүүлэл улам чухал болж байна. Үнэндээ бол Арабын хавар ньface book, twitterболон ухаалаг гар утсаар зэвсэглэсэн энгийн иргэд ямар өөрчлөлт шинэчлэлийг авчирч болох бололцоотойг харуулсан үйл явдал юм. Бид энэ өөрчлөлтийн салхийг үргэлжлүүлэх учиртай. Хэдийгээр Засгийн газарт иргэдийн хүсэл тэмүүлэл өөр өөрөөр харагдах боловч ямар нэг байдлаар иргэдийн саналд хариу өгөх ёстой. Манай Ерөнхийлөгчийн Тамгын газар бид шууд, цахим хаяг, текст мессэжийн үйлчилгээг иргэддээ зориулан гаргасан бөгөөд тэдний санал, тулгамдсан асуудлыг сонсохыг зорьж байгаа юм. Энэ нь олон нийтийн санаа бодол, хүсэл тэмүүллийг сонсох, тэдний эерэг сөрөг зүйлүүдийг хэмжих чухал ач холбогдолтой. Энэ арга хэмжээ үр дүнгээ өгөх юм бол цаашдаа үргэлжлүүлэхийг зорьж байна. Ноёд хатагтай нар аа. Сүүлийн жилүүдэд Индонез, Монгол аль аль нь ардчиллыг дэмжигч, хөгжүүлэгч улсуудын нэр хүндийг олж аваад байна. Индонезчүүд, монголчууд бид энэ амжилтаараа бахархах учиртай. Энэ нь бидний өөрийн улсдаа болон хилийн чанд дахь бусад улс оронд ардчиллыг хөгжүүлэхээр зүтгэсэн их хүч чармайлтын үр дүн юм. Ардчиллын хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн манлайлал дор бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх чухал индэр болж байна. Монгол дахь ардчиллын хөгжил нь өөрийн оронд болон гадаадад ардчиллын үнэ цэнийг улам мэдрүүлж байна. Монгол Улс нь ардчиллыг бэхжүүлэхэд хүмүүст ямар учир холбогдолтойг ойлгуулж өгч байгаа жишээ юм. Индонези Улс ардчиллыг хөгжүүлэх үйл хэргийг үргэлжлүүлэн дэмжих болно. Бидний хувьд Индонез нь 2008 онд Балийн ардчиллын форумыг зохион байгуулсан. Жил бүр энэ форумыг зохион байгуулж байна. Балийн ардчиллын форум нь Ази болон бүс нутаг дахь ардчиллын хамгийн том асуудлаар чуулдаг. Өөрийн хэрэгжүүлэгч агентлаг “Энх тайван, ардчиллын хүрээлэн”-гээр дамжуулан Балийн ардчиллын форум нь төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал Япон, Тайланд, Египетэд сонгууль зохион байгуулах сургалтыг зохион байгууллаа. 2008 оны Балийн ардчиллын форумд 39 орон оролцож байсан бол энэ тоо өнгөрсөн жил 82 болж нэмэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон. Би энэ удаагийн Балийн ардчиллын форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцохыг уриад байна. Хэдийгээр ардчиллын зарчмууд нь нийтлэг байж болох ч бид өөрсдийн онцлог, ардчиллын үнэт зүйлсийн ялгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол ардчиллыг хөгжүүлэхийн гол учир холбогдол, үзэл санаа юм. Ардчиллыг хөгжүүлэх талаар улс орнууд өөрсдийн арга барилаас ихийг суралцаж болно. Энэ утгаараа Индонез нь Монголчууд болон Монгол анд найз нартайгаа ардчиллыг хөгжүүлэх асуудлаар өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ардчиллыг хөгжүүлэх асуудлаарх бидний үйл ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Индонез мөн Монголын туршлагаас суралцана гэж итгэж байна. Монгол улсад бий болсон өөрчлөлт шинэчлэл, ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хуулийг дээдлэх ёсыг эрхэмлэх, авлига хээл хахуультай тэмцэх энэ бүхнээс бид суралцана гэж бодож байна. Авлигатай тэмцэх асуудал миний анхаарах асуудлуудын тэргүүнд байдаг. Энэ бол эрх чөлөө, иргэдийн оролцоо, засаглалын чухал асуудлуудын нэг юм. Ингээд ардчиллын асуудлаар ярих бололцоо олгосон та бүхэнд баярлалаа” гэв. Дараа нь иргэний нийгмийн төлөөлөгчид, сэтгүүлчид Индонезийн Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултуудаа асууж, хариу авлаа. |
БНИУ-ын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно: -Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, иргэний нийгмийн хүндэт зочдоо, ноёд хатагтай нар аа. Нэн түрүүнд өнөөдөр би иргэний танхимын хуралд оролцон та бүхэн намайг халуун дотноор хүлээн авч буйд талархаж байна. Мөн миний сэтгэл зүрхэнд ойрхон байдаг ардчиллын асуудлаар та бүхэнтэй саналаа солилцох бололцоо олдсонд баяртай байна. Яагаад ардчилал гэсэн энэ үзэл баримтлал миний зүрхэнд ойр байдаг вэ гэхээр би Индонезийн шууд сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм. Индонезид улсад өрнөж буй шинэчлэл, ардчиллын үйл явцыг би дангаараа эзэмших ёсгүй. Манай улсын амжилт бол Индонезийн бүх хүн амд хамаарах учиртай. Энэ нь Индонезийг ажиллаж амьдрахад илүү сайхан газар болгохын төлөө бидний хийсэн хамтын тэмцлийн үр дүн юм. 1997 оны Азийн санхүүгийн хямрал Индонезийн эдийн засаг, улс төр болон нийгмийн бүхий л шатанд хүндээр туссан. Олон хүн Индонезийг Балконы улсуудын адил болно гэж урьдчилан таамаглаж байлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Индонези бүрэн нуран унана гэсэн таамаглал. Гэвч 14 жилийн дараа Индонези улс 1998 оныхоос өмнөх байдалдаа эргэн орсныг хэлэхэд таатай байна. Үнэндээ нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл нь хямралын үеийнхээс илүү сайжирсан. Индонез хүн амаараа дэлхийд гуравт ордог том, арчдилсан улс болсон юм. Индонез нь 17500 арал газраас бүрдсэн бөгөөд 1100 гаруй угсаатны бүлэг, 740 гаруй хэл аялгаас бүтсэн улс. Хэдийгээр бид дэлхийд Исламын шашинт хамгийн том улс боловч ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагаа нь бусад шашин, итгэл үнэмшлийг манай нийт үндэстэн, нийгмийн салшгүй хэсэг болохыг баталгаажуулж чадсан. Ардчилсан нийгэм Индонезид энх тайван тогтвортой байдал бий болгохын хэрээр хүн ардын амьдрал, нийгмийн халамж, боловсрол сайжирч байна. Ардчиллын үр шимийг бид ийн хүртэж байна. Индонез өнөөдөр дэлхийн сонгомол нийгэм болоод байна. Гэвч өсч бойжсон хүчтэй ардчиллыг бий болгоход зөвхөн сонгууль зохион байгуулах нь хангалттай биш юм. Ардчиллыг хөгжүүлэхэд хүний эрхийг системтэй хамгаалах, хүлээцтэй тэвчээртэй байдал, хүний эрхийг дээдлэх ёсыг хөгжүүлэх чухал байдаг. Хэдий олон хүн улстөрийн эрх чөлөө, оролцоог шаардахын хэрээр Засгийн газарт иргэний нийгмийн оролцоог дэмжих дэмжлэг туйлын чухал байдаг. |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно нар Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр зочилж, монголын иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай сайхан эх оронд хүрэлцэн ирж Иргэний нийгмийн төлөөлөгчдийн уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч танд болон танай төлөөлөгч нарт Монголын иргэний нийгмийн байгууллагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байгааг минь хүлээн авна уу хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор энэхүү иргэний танхимыг 2009 онд анх байгуулж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтийн тулгамдсан асуудлаар хуулийн төсөлд санал авах зорилгоор 100 гаруй удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, 6000 гаруй иргэн оролцоод байгааг дуулгалаа. -БНИУ-ын шууд ардчилал, иргэний оролцооны ололт амжилтыг бид ихээхэн сонирхож байна. Харин энэ удаа өнөөдөр эрхэм хүндэт Ерөнхийлөгч танаас энэ тухай сонсох гэж байгаадаа бүр ч их баяртай байна. Иргэний танхимд ардчилал, хүний эрх, иргэдийн оролцоог манлайлан ажилладаг хоёр Ерөнхийлөгчтэй хамтран уулзаж буйдаа баяртай байгаагаа дахин илэрхийлье. Уулзалтыг нээж үг хэлнэ үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг урьж байна гэж тэрээр хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно болон энд хүрэлцэн ирсэн та бүхний өдрийн амгаланг айлтгая. БНИУ-ын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоногийн талаар гурван зүйлийг тодотгож хэлэх гэсэн. Нэгдүгээрт эрхэм хүндэт Ерөнхийлөгч бол хууль шударга ёсыг эрэлхийлэгч, авлигатай тэмцэгч, нээлттэй сайн засгийг бий болгохын төлөө тууштай ажилладаг хүн. Индонезид авлигатай тэмцэх комисс гэж байдгийг та бүхэн мэднэ. Авлигын хэргүүдийг мөрдөж шалгах үйл ажиллагаа их идэвхтэй явагддаг тухай сонссон. Эрхэм Ерөнхийлөгч арга туршлагаасаа хуваалцана гэж найдаж байна. Монголд шүүх засаглалыг өөрчлөх, цагдаагаас авахуулаад шүүгчийн эцсийн шийдвэр хүртэлх бүх тэр түвшинд өөрчлөлт хийх үйл ажиллагааг бид хэрэгжүүлж эхлээд явж байгаа. Энэ ажил амжилттай болно гэдэгт би итгэлтэй байна. Хоёрдугаарт Индонезийн Эрхэм Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно гуай бол иргэний нийгмийг, ардчиллыг, иргэний эрх чөлөөг, иргэдийн оролцоог дэмжигч хүн. Ер нь би нэг үгийг хэлэх дуртай. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байх ёсгүй. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байх ёсгүй. Энэ танхимд өмнө нь манай төрийн тэргүүнүүд суудаг байсан. Төрийн тэргүүний халдашгүй өрөө байлаа. Энэ өрөөг бид “Иргэний танхим” болгож чадсан. Энэ бол зөвхөн Улаанбаатарт биш бүх аймагт ийм туршлага нэвтэрч байгаа. Энэ үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журам цаашид гарна. Бид энэ бүхнийг бэлдэж байгаа. Гуравдугаарт Индонезийн Ерөнхийлөгч ногоон эдийн засгийг дэмждэг, байгаль орчны асуудалд асар их анхаардаг хүн. Бүс нутгийн нэртэй удирдагчдын нэг. Эдгээр чиглэлээр бидэнд Индонезээс суралцах зүйл асар их байгаа гэж бодож байна. Ингээд Индонезийн Ерөнхийлөгч Юдоёоно гуайг өөрийн саналаас манай иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэлийнхэнтэй хуваалцахыг урья. |
Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2 )
GMT+8, 2025-1-15 19:45 , Processed in 0.044453 second(s), 21 queries .
Powered by Discuz! X3
© 2001-2013 Comsenz Inc.