蒙古语文翻译事务所
蒙古语翻译事务所

下载中心

联系方式

蒙古语翻译事务所-总部
电  话:0471-5220-136
手  机:137-0471-8442
手  机:139-1010-9585
Q    Q:843947543
Q    Q:17612908
Email:info@mgltxt.com
蒙古语翻译事务所-蒙古分部
+(976) 9192-0069
网  址:WWW.MGLTXT.COM
微博:weibo.com/1740090233

当前位置: 网站首页 > 下载中心 > 学习蒙古语
学习蒙古语

  • 文件名称

    蒙古语词典Тайлбар толь

  • 更新时间2012-01-30
  • 文件下载 点击下载
  • 文件介绍

- А
I 1. а үсэг; а авиа; а үсэг эрдмийн дээж, аяга цай идээний дээж зүйр;
2. үсгээр дугаарлахад нэг гэсэн утга; аравдугаар зүйлийн а-д дурдсан нь; тавдугаар ангийн "а" бүлэг; 
а, ма-гүй (а. бичиг үсэг үл мэдэх; б. яриа хөөрөөгүй; яриа муутай; в. хэлгүй);
а, э-гүй (а. бичиг үсэг огт мэдэхгүй; б. яриа хөөрөөгүй, дуугай; в. хэлгүй дүлий; г. адармаагүй, гүндүүгүй; томоотой).
II аху гэдэг үйл үгийн мөхсөн язгуур; агсан, аж, атал, аюу, ахул, агаад. 
- Аа
I 1. дуудах сул үг; “а” “у” эгшиг орсон нэрийн дараа тусгай бичнэ; ардууд аа!, сурагчид аа!; 
2. бусад үгтэй хамт хэрэглэгдэнэ; аа хөө (эр эм буюу үеийн хүмүүс бие биеийг дуудах сул үг; аа хөө цаад номоо аваад аль); 
3. дуудахад хариулах сул үг; Аюуш аа! -аа! ; аа юу гээ вэ?. 
II бусад үгтэй хамт хэрэглэгдэнэ; 1. зөвшөөх, сайшаахад; аа тэг!; аа зөв!; аа даа сайн байна!; 
2. хайрлах өрөвдөхөд буюу үл тоомсорлоход; аа зайлуул!; аа хөөрхий!; 
3. гаслах харамсахад; аа халаг тэгэв үү! тэх л байсан юм; 
4. гайхах эргэлзэхэд; аа тийм үү!; аа тэгээ юу!; 
5. бусдын үгийг лавлан сонсоход; аа юү гэнээ?; аа, юү гэв?; 
6. болгоомжлоход; аа, осолдуузай! ; 
7. үл тоомсорлоход; аа тэр яах вэ!; аа эс мэдсэн биш; 
8. жигших зэвүүцэхэд; аа лаа лаа, яасан муухай юм бэ! ; аа яа яа яасан хурц хутга вэ!; 
- аа хай (уухай); аа хулга бичиг (а. элэн хулан; аа хулга газар; аа хулга өдөр; б. дэмий, сул, зүгээр; аа хулга өнжив); аа гуу (бага хүүхдийг хөөргөн урамшуулахад; яасан аа гуу бөмбөг вэ?); аа ший (бусдыг түйвээх, бусдын дуу чимээг намхруулахад; аа ший! аа ший чимээгээ аяд!); аа шүү (тахиа шувууг үлдэн хөөх аялга). 
III уур, омог, дээрэнгүй зан; аа ихтэй хүн; аатай залуу. 
- АА
Ардын арми
- ААБНАУ
Ардын Ардчилсан Бүгд Найрамдах Алжир Улс
- Аав
эцэг; я р и а. аавын бийд хүн тань, агтны бийд газар тань!. 
- Ааг
I юмны амтын хүч чадал их, цайн ааг, аагтай цай. 
II хүн юмны ид чадал, омог, илч зэргийн үлэмж давуу; аагтай халуун өдөр; ааг омог хорш.; аагтай хүн (омогтой хүн); аагтай залуу (чадалтай залуу). 
III 1. ирт юмын ирийн уг этгээд, иш хоёрын хоорондох хэсэгхэн газар; хутганы ааг; 2. өрөлбө бахь зэрэг хавчих хазах багажийн хүчлэх мохуул завьж; хайчны ааг; өрөлбийн ааг; 
- ааг зоог хийх (хүн, үйл үйлдвэр хийхэд аар саар юмаар шалтаглан хойргоших). 
- Аага
аму тариаг цайлгахад гарах хэмхдэг хивэг хальс; будааны аага. 
- Аагалах
үр тариаг цайлгаж хивэг хальсыг цэвэрлэн арилгах; будаа аагалах.
- Ааггүй
I юмны амтны хүч чадал бага, сул; ааггүй цай. 
II зориггүй, зүрхгүй. 
III даацгүй, даац муутай. 
- Ааггүйвтэр
ааг нь бага.

全部词汇下载使用。

点击次数:  更新时间:2012-01-30  【打印此页】  【关闭

Powered by 内蒙古蒙中科技有限公司 版权所有; ©2008-2016  蒙ICP备11002213号-2