|
3#

楼主 |
发表于 2010-10-14 17:37:51
|
只看该作者
БААТАРЛАГ УУРХАЙЧДЫГ БАЯРЫН НУЛИМСААР УГТЛАА
Чилийн Копьяпо хотоос 50 км зайд орших уурхайд нуралт болж 600 гаруй метрийн гүнд Чили улсын 32, Боливийн нэг иргэн дарагдсан билээ. Хоёр сарын турш утсаар ертөнцтэй харьцсан тэднийг тус бүс нутгийн цагаар мягмар гаригийн орой гаргаж эхэллээ.
Газар дор 620 метрийн гүнд 69 хоногийг өнгөрүүлсэн Чилийн уурхайчдыг аварч эхэллээ. Сан-Хосе дахь алтны уурхайд болсон ослын улмаас газар дор нүхэн хонгилд гацсан тэднийг ар гэр, эх орон нь амьсгаа даран хүлээж байна. Аврах ажиллагаа орон нутгийн цагаар 23.19-д эхэлсэн бөгөөд хурц гэрэлд уурхайчдын нүд гэмтэхээс сэргийлж, бүрэнхий болохыг зориуд хүлээсэн нь энэ юм.
Чили улс даяар хүмүүс төрийн далбаагаа барин эр зориг, тэв чээр хатуужлын илэр хийлэл болсон уурхайчдыг газ рын гүнээс гаргаж ирэхийг догдлон хүлээж байгаа. Хүнд хэцүү өдрүүдэд уурхайн ойролцоо майхан барин амьдарч, хайртай хүмүүстээ сэтгэлийн дэм өгч байсан ар гэрийнхэн нь байрласан газарт Засаг захиргааны төлөөлөгчид, Төрийн тэргүүн, мөн Боливи улсын Ерөнхийлөгч хүрэлцэн иржээ.
Хоёр сарын турш итгэл найдвар өвөрлөн, амьдралын төлөө тэмцсэн хүмүүсиийг дөрвөн метр өндөртэй, 54 сантиметрийн голчтой “Феникс” төхөөрөмжөөр нэг нэгээр нь гаргаж байна. Аврах багийнхны тооцоолсноор нэг цагт нэг уурхайчныг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх уг ажиллагааг сурвалжлахаар 100 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч болсон 1300 хүн цуглажээ.
Уурхайчдыг гаргах жагсаалтыг урьдчилан бэлтгэж нийтэд танилцуулсан бөгөөд хамгийн түрүүнд 31 настай, ээлжийн мастер Флоренс Авалосыг гаргалаа. Түүнийг эхнэр хүү, эх орон нэгтнүүд, Ерөнхийлөгч нь угтан авч, баяр хүргэсэн юм. “Аав аа” хэмээн түүнийг тэврэн авсан таван настай хүүдээ тэрбээр их яарсан нь илт. Хамгийн сүүлд ээлжийн дарга Луис Урсуаг гаргах бөгөөд тэрбээр аврах хонгилд нөхдийгөө зохион байгуулж, удирдаж байжээ. 54 настай Л.Урсау газар дор хамгийн удаан байх бөгөөд Гиннесийн номд бичигдэж магадгүй нь.
Уурхайчид дотроо ахмад бас туршлагатай нь гэгддэг тэрбээр өөрийн хүсэлтээр хамгийн сүүлд гарахаар шийдсэн нь хүний төлөө гэсэн түүний сайхан сэтгэлийг илтгэнэ. Осол гарснаас 17 хоногийн дараа эсэн мэнд гэдгээ дуулгасан тэдний захиаг олсон билээ. Ертөнцөөс тасарсан тэд агаарын өндөр даралттай, ердийн хэмжээнээс илүү чийгшилтэй харанхуй орчинд өдөрт зүсэм загасны махаар голоо зогоох үе ч байсан гэнэ.
Сэтгэл зүйн хувьд ч, биеийн байдал нь ч өдөр ирэх тусам муудаж байсан ч тэд амьдрах итгэлээ алдаагүй юм. “Уул уурхайн осол гарснаас хойш ихэвчлэн 46 цагийн дотор аврах ажиллагааг зогсоодог жишгийг эвдэн, уурхайчдыг аврахад сэтгэл гарган зүтгэсэн аврах багийн гишүүд, элэг нэгтнүүддээ баярлалаа. Эр зоригийн бэлгэдэл болон түүхэнд үлдэх энэ хүмүүсээрээ чиличүүд бахархаж байна” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера онцолсон юм.
Одоогийн байдлаар 33 уурхайчнаас арвынх нь биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд аврагдсан хүмүүсийг хоёр өдөр эмчийн хяналтад байлгахаар шийдвэрлэжээ. Иргэдийнхээ төлөө гэсэн нийгмийн эрүүл сэтгэлгээнд тулгуурлан, цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж чаддаг жинхэнэ удирдагч бол Чили улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера гэдэгт олон хүн санал нэгдэж байна.
Уул уурхай, Чили улсад ямар ч хамаагүй олон олон хүн энэ баярыг хуваалцан сэтгэгдлээ цахим хуудсанд үлдээсээр байна. Аюул учрахгүй гэсэн ямар ч баталгаагүй нөхцөл байдалд хүний төлөө амиараа дэнчин тавин ажиллаж буй аврах багийнхны мэргэжлийн ур чадвар, эр зоригийг бахдууштай. Зовлон тохиолдсон үед эв нэгдэлтэй байж, хамтран тэмцэж, хамт баярлаж чаддаг гэдгээ Чилийн ард түмэн энэ явдлаар харуулж байна.
Х.ОДОНЧИМЭГ |
|