网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6229|回复: 1
打印 上一主题 下一主题

Монгол дээл минь баяртай…гэх үү?

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-9-23 16:14:41 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Хятад дээлтэй Ерөнхийлөгчид гэж дуудуулах гэж үүТалын салхины хөг, голын усны шаргиа, уул хадны цуурай, уран шувуудынхаа жиргээг дуулдаг нүүдэлчин ардын хөөмийг шавар тагзанд төрсөн, шалбааг туучиж өссөн, шавьж хорхойгоор хооллосон шавилхан хужаа нар авчихсан.
Тэгэхэд “Арай ч үгүй байлгүй дээ” гэж дуу алдахдаа аавын минь татах дуртай аман хуурын чавхдас тасарч, өвгөдийн минь хүнгэнэсэн хоолойд өмхий бөглөөс орон тээглэдэг буйг анзаараагүй. Гэсэн ч сэтгэлд хургасан гомдол гэнэ гэнэхэн цухалзаж, тэр жил “Та нартай кино хийж монгол хөөмийгөө гутаахгүй” гээд хөөж явуулсан хэдэн японоо эргэн дуудмаар санагдаж байлаа. Энэ гомдол цээж хөндүүрлүүлсэн хэвээр байтал өнөөдөр бас нэгэн бүлх хоолойд ирээд тулчихлаа.
2#
 楼主| 发表于 2010-9-23 16:15:02 | 只看该作者
Эмээгийн минь өндгөө шивэн оёж, ээжийн минь уран шаглаагаараа чимэглэсэн эрээн тансаг дээлийг мөн л шавьж хоолтой хүмүүс “Манай үндэсний хувцас аа, энэ чинь” хэмээн дэлхийн дэвтэрт тэмдэглүүлж байгаа сурагтай. Энэ удаад тэсэж сууж чадашгүй нь ээ. Эмээгийн минь яс өндөлзөж, өвөөгийн минь сүнс гаслах байгаа даа. Өчигдөр дуу хоолойг минь авчихсан тэд, өнөөдөр өмсөх хувцасыг минь дээрэмдлээ. Удахгүй орон гэрт минь орж ирчихээд, хүлэг морин толгойт хуур юуг минь хоймороос шүүрч, хонгор үрсийн минь толгой дээр шээгээд зогсож байж мэдэх нь байна. Хэл усыг нь сурсан, хил юуг нь давсан хэдэн монгол тэнд үхсэнээ хийж суудаг хэрэг вэ. Эрт улбаагаа мартаж, эрээн цаасыг дээдэлж, эцэг онгодын сүнсээ тэнгэрт гаслахыг дуулахгүй суусаар байтал энэ биед чинь өмсөх хувцас, идэх хоол, дээдлэх шүтээн, дэвсэх соёл ч олдохоо байлаа. Хүний газар яваа та нар хэл соёлоо мартаа юу? Хэдэн монголоо нулимаа юу? Хэл чимээ дуулсан дороо хэн таарсанд нь хэлж болдоггүй юм уу? Мэдээлэл дуулсан хэд маань “Маргааш бид дээлгүй болох нь” хэмээн хий л гаслаж харагдана. Монгол хүний уужуу бардам зам, ур задгай сэтгэлгээ, ухаан дэлгэр занг түрүүлж харуулах ухаан түмэн монголчуудын дунд ширхэг ч алга гэж үү дээ, ах дүү нар минь?
Монгол сайхан дээлэндээ, морин хуурын билэгдэлдээ, талын тансаг уламжлалдаа баяртай гэж хэлмээргүй байна. Эх нутагтаа ирсэн хятад хүмүүсийг хөөж гаргачихаад үр хүүхэд биднийгээ амар сайхан амьдарна даа хэмээн итгэж найдаж орчлонг орхисон өвөөгийн минь сүнс тарчилж байна. Эцэг дээдсийн уламжлалыг зүү утсанд шингээн, шилбэ товч зангидахыг заасан эмээгийн минь яс өндөлзөж байна. Хөөмийгөө бусдад алдчихаад хэнэг ч үгүй яваа монголчууд бид, хөдсөн дээлээ булаалгачихаад хөмсөг зангидан шившигт уналаа даа ингээд. Хойч үедээ юу гэж хэлэх вэ? Хонгор үрсдээ юугаа заах вэ? Хожим амаа асуулгах хорсолт цаг үед төрсөн бид юутай шившигтэй, юутай арчаагүй.
Дулаан яваг гэж бүтэн бие ороосон
Дурсаж яв гэж бүрэн утга шингээсэн
Ханьтай байг гэж хамаг бие нөмөрсөн
Хадгалж яв гэж хамба торгоор урласан
Хайран ч монгол дээл минь…
Ээж минь шүүгээндээ хураасан дээлнүүдээ нулимстайгаа эвхээд далд хийж байгаа харагдлаа. Хий л санаа алдахдаа нуруугаа тэнийлгэж ч чадахгүй байна. “Дөрвөн охиндоо зориулж дөрвөн өнгийн торгоор, дөрвөн сайхан дээлийг ээж нь цагаан сараар өмсгөх гээд захиалчихсан юмсан. Одоо тэгээд би хэдэн хүүхэндээ хятад хувцас өмсгөлөө гэж гайхуулах болох нь ээ дээ” гэж л дуугарлаа.
Х.Болор-Эрдэнэ блогоос авлаа
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-4 01:59 , Processed in 0.064342 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表