网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5465|回复: 0
打印 上一主题 下一主题

Зуун жил зуд тохиогоогvй юм шиг...

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-1-15 12:04:08 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式

Цас хунгарлангуут л євєлжилт хvндэрлээ гэж халаглан шогширдог монголчуудын гаслан энэ жил илvv чанга
сонсогдож эхэллээ. Євєл болгон нэг бус аймгийг ширвээд єнгєрдєг зуд энэ жил илvv аймшигтай, хорлонтой байна. Сvvлийн vед гарч буй цаг агаарын мэдээлэл, Онцгой байдлын шуурхай мэдээ ч vvнийг баталж буй. Одоогоор 19 аймгийн 198 суманд євєлжилт хvндэрч, 1,7 сая мал хиараад байна. Золоор одоогоор хvний халуун амь эрсдээгvй. Гэвч малчдын амь амьдрал нь дээсэн дєрєєн дээр дэнжигнэж буй.

Цаг агаар цаашид ч хатуурхсаар байх тул vхэр жилийн сvvлэн дээрх зуд хэчнээн хохирол, гамшиг дагуулахыг тааж хэлэх аргагvй юм. Эрх биш саналыг нь гуйж Тєрийн ордонд залагдсан гишvvд нь малчдадаа туслахыг уриалж, эхнээсээ тусламжийн цуваа хєдєлгєхєєр амлаж байна. Vvнд улстєрчийнх нь тоглолт бас нэмэр болж буйг єгvvлэх юун. Гэвч зудад туйлдсан малчдад тэр нь хэдийхэн тус болж чадахыг хэлэхэд хэцvv. Нийслэлээс хєнгєлттэй vнээр євс, тэжээл, элгэвч нэмнээ тєдийхнийг явууллаа гээд ч яах билээ.

Жилийн жилд халуун намраар хадлангаа бэлтгээгvй найрлаж явсан малчид хахир євлєєр ийн аргаа бардаг дvр зураг vргэлжилсээр. Зуд турхан, байгалийн гамшиг хэлж ирдэггvй нь vнэн. Гэвч хамарт нь туулахад л хатууг нь мэдэрч халагладаг зангаа хэзээ гээх юм болоо монголчууд. Зуны сар зургаа, намрын сар найм мэт санаж, євєлд нь єлддєг тvvх анхных биш ээ. Гэвч зуун жил зуд тохиогоогvй юм шиг гэнэдэж, гомдоллосон хэвээр. Хэдэн зуун жил малаа дагаж, цаг агаараа аргадаж амьдарсан малчид зудыг зуурхан ч мартахгvй бэлтгэлээ базааж байх ёстой сон.

Хахир євєлд зvдэж яваа малчдыг буруутгах хатуу санагдах байх. Гэтэл улсын тєсвєєс тэжээдэг Онцгой байдлын бvхэл бvтэн газар, харьяалах яам тамгынхан яагаад жилийн жилд ингэж уйлан дуугарч байх ёстой юм бэ? гэж асуумаар байна. Хєдєєгийнхийг хэлэлтгvй нийслэлийнхний ч євлийн бэлтгэл таг. Эхнээсээ байрууд хєлдєж, цахилгаан станцууд нvvрсний нєєцгvй болчихлоо. Халуун зунаар л євєлжилт хvндэрч болзошгvй нь гэж дохио сэргэмж єгсєєр атал бэлтгэлээ базаадаггvй ангайж суудаг тэд хэдэн хvний амь сvйдэж, хэчнээн сая мал хорогдсоны дараа “сэрэх” ёстой юм болоо? Євлийн євєлд малаа хэдэн саяар нь хиаруулж, хvний алтан амиар “єргєл” єргєн, XXI зуунд зам харгуй нь цасанд боогдож, аймаг сумдтайгаа холбоо тасарч суудгаа халах болсон бус уу.

Энд ашиг шим тааруутай малаа дагаж, амь насаараа дэнчин тавьж, баян хvн нэг зуднаар гэдэг vгийг баталж суухын оронд єдєр ирэх тусам аашийг нь таахад хэцvvхэн болж хатуурхаж буй цаг агаарын эрсдэлээс бага хамааралтай эрчимжсэн мал аж ахуйн арга барилыг залах цаг болсон бус уу гэдгийг дахин сануулах юун.
Цагийн эрхшээлд баригдсан болхи аж ахуйн хэлбэрээсээ салж, эрсдлээс зайлсхийх эрчимжсэн аж ахуйг цогцлоохыг цаг агаар эрхгvй бидэнд сануулж, басхvv тулган шаардаж байна. Хэдий болтол нvvдэлчдийн удам хэмээн хэдэн малынхаа хойноос vр хvvхдийнхээ амийг зольж, єєрсдєє ч хvн ёсны бус хэцvvхэн амьдралаар єдєр хоногийг єнгєрєєх вэ дээ, малчид минь.п
А.Алтантуяа
Newsmn

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-2-24 13:39 , Processed in 0.045870 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表