网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10590|回复: 1
打印 上一主题 下一主题

"Монгол хүний нэр уламжлал"

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2009-10-6 21:27:29 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол хүний нэрийн талаар олон сайхан судалгаа, өгүүллэг байгааг эрхэм уншигч авгай олж үзсэн тухайд найдаад энд өөрийн санаанд буйг өгүүлье гэлээ. Хэдийгээр миний бие түүх судлаач, хэл бичгийн хүмүүн биш боловч хүн судладаг хүн гэж өөрийгөө боддог тул энэ талыг ч бас хоцроохгүйг хичээн бага сага зүйл үзсэнээ хэлхэе.
       Монгол хүний нэрийг үндсэнд нь Монгол угсаатны соёлын хөгжилтэй холбож үзэж болох болов уу гэмээр ажиглагддаг. Чухамдаа эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан, Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан, Орчин цагийн гэсэн шиг. Эдгээр гурван уламжлал мөн цааш хэд хэд ангилагдаж болмоор санагдаад байгаа юм.
1.
Эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан Монгол нэрс
-
Хаад, ноёдын нэрс: Энэ нэр ч бас дотроо эртний уламжлалт болон шинэ дэвшилтэт гэж ангилагдмаар санагддаг авч ерөнхийдөө язгууртны шинжийг илтгэсэн бадрангуй, сүр хүчийг илтгэсэн нэрс байдаг.
-
Энгийн ардын нэрс: энгийн таньж тодорхойлох, эс бөгөөс үнэнч, баатарлаг идэрхэг, бат бөх хэв шинжийг бэлгэдсэн, тодорхойлсон нэрс багтдаг.
-
Бөө, удганы нэрс: Сүр хүч, тэнгэр этүгэн уламжлалын тэмдэгт нэрс байдаг.
Дээрхи нэрсийг түүхийн холбогдолтой ном зохиолууд тухайлбал Монголын нууц товчоо, В. Инжинашын “Хөх судар”, Ж.Нацагдоржын “Мандухай цэцэн хатан”, Мандирын “Саран зэв”, мөн зохиогчдыг төдийлөн санахгүй байгаадаа хүлцэл өчин байж номын нэрсийг дурдахад “Хөх Монголын Хөх туг”, “Тооноор тольдогч сүүлт од”, “Чингис хаан”, “Бат хаан” гэх мэт зохиолуудаас харж үзэж болох юм.
2.
Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан Монгол нэрс
-
Самгарди гаралтай: Шууд утгаар нь авч хэрэглэсэн самгарди үгс Жишээ нь Лигдэн хааны зарлигаар Төвдөөс орчуулж эс болох үгсийг шууд самгарди сурвалжаас нь авч хэрэглэсэн Очир гэдэг нэр байна. Манай хэлэнд Базар ч гэж хөрвөсөн тал ажиглагддаг. Энэ нэрийг Самгарди хэлэнд Вчир, Төвд хэлэнд Дорж гэнэ. Уул нэршил нь шашны зан үйлийн нэгэн хэрэглэлийн нэр болно. Мөн Эрдэнэ хэмээх нэр Самгарди хэлэнд Раднаа гэсэн утгатай байхад Төвд хэлэнд Ринчэн гэдэг.
-
Төвд гаралтай: Ихэвчлэн төрсөн гарагийн эзний буюу өдөр цагийн учир шалтгааныг од орчилын хөдөлгөөн зэргийг харгалзан хүний амьдрал ахуй, нас буянг тэтгэх үүднээс болон шашны зан үйлийн үүднээс бэлгэдсэн нэрс байдаг. Даваа- гарагийн эзний нэр, Лувсан-Оюун сайт гэх мэт.
-
Монгол утгын гаралтай: Дээрхи шашны бэлгэдэл Монгол утгаараа бууж нэршигдсэн нэрс байдаг. Жишээ нь : Цэцэгдарь-Төвдөөр Мядагмаа буюу цэцэг өргөсөн охин тэнгэр гэсэн утгатай.
3.
Орчин цагийн Монгол нэрс
-
Хүсэл билэгдэлийн: Жаргал, Баяр гэх мэт хүсэл бэлгэдсэн нэрс.
-
Бусад гадаад гаралтай болон холимог нэрс: Алдартай хүмүүсийн нэрс болон дээрхи Монгол нэрс хоорондоо холин хэрэглэгдсэн байдаг. Жишээ нь : Ганди, Даваажаргал гэх мэт.

Сайхан шүү Монгол нэрийг баахан цаасан дундаас гэнэт олж харах эсвэл түмэн гадаадын дундаас гэнэт сонсдох. Цаанаа нэг дулаахан. Ийм баялаг өргөн сайхан утгатай нэрс өөр хаана байна, сураад үзээрэй олохгүй дээ. Найз Гамп-гаа тавьж байгаад мөрийцлөө.

Хөхтолбот хүү өөрийн санааг та бүхэнд дэлгэж байна. Таны саналыг сонсьё.
..
2#
 楼主| 发表于 2009-10-6 21:41:10 | 只看该作者
Монголын уул уурхайн компанийн дуудлага худалдаа өндөр өгөөж, өндөр эрсдлийг дагуулж байна

Удахгүй Монгол Улсын Засгийн газар 2 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн их хэмжээний нөөцтэй орд газрын тодорхой хувийг дуудлага худалдаагаар борлуулахад зуучлах үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгох гэж байна. Энэ их хэмжээний нөөцтэй орд газарт олон компаниуд хошуурах боловч, Монголын “Ашигт малтмалын тухай” хуулийг тойрсон ил тод байдал, мөн хуулийн төсөл нь байнга шинэчлэгддэг зэрэг бэрхшээлтэй тулгарна.
Монголын говьд орших Таван толгойн орд газар нь 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийн хамгийн том нүүрсний орд хэмээн тооцогддог. Монголын Засгийн газар энэ орд газрын 51-ээс дээш хувийг эзэмшиж үлдсэн 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад дуудлага худалдаагаар зарах төлөвлөгөөтэй байна.
Зуучлах үйлчилгээ үзүүлэх компаниудын нэрсийн жагсаалтанд Жэй Пи Морган, Ситигрупп зэрэг компаниудын нэрс байгааг Ройтерс агентлагт хойр найдвартай мэдээллийн эх үүсвэрээс мэдэгдлээ. Түүнчлэн, Засгийн газар нэг биш хэд хэдэн банкуудад дуудлага худалдааг явуулах эрхийг олгож магадгүй гэж нэг эх үүсвэрээс мэдээллээ.
“Засгийн газар энэ сардаа багтааж сонголтоо хийнэ” гэж нөхцөл байдлыг сайн мэдэх хөрөнгө оруулалтын банкны нэрээ нийтлүүлэхэээс татгалзсан мэргэжилтэн Ройтерст мэдээлэв. Харин Ситигрупп болон Жей Пи Морган зэрэг компаниудаас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Хятадын Чайна Шенхуа Энержи, Японы Иточу корпорэйшн, Пибоди, дэлхийн хамгийн том уул уурхайн компани Би Эйч Пи Билитон зэрэг компаниудыг боломжит худалдан авагчдын тоонд оруулж байна. Гэвч Монголд дээрхи гэрээг тойрсон тодорхой бус байдал байсаар байна.
“Бага хэмжээний хайгуулын ажил хийхэд их хэмжээний нөөц илэрч байгаа учраас уул уурхайн компаниуд Монгол Улсад үйл ажиллагаагаа төвлөрүүлээд байна. Улс төрийн тогтворгүй нөхцөл болон ашигт малтмалын тухай хуультай холбоотой тодорхой бус байдал нь тус улсын хөгжлийг саармагжуулж байна” хэмээн CLSA-ийн судалгааны хэлтсийн дарга Andrew Driscoll ярьжээ.
Үнэлгээний Фитч байгууллага нь Монголын Засгийн газрын зээлжих үнэлгээг “В+” байсныг “В” болгон бууруулсан. Үүнд банкны салбарын сулрал, гадаадаас санхүүжилт их хэмжээгээр татсан, Төвбанк төгрөгийн ханш удирдах боломж багассан зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэдээлж байна. Уул уурхайн салбар нь 2007 онд Монголын ДНБ-ий 33 хувийг эзлэж байсан. 2009 онд ашигт малтмалаас ирэх орлого нь эрс багассах тул Монгол Улсын төсөв алдагдалтай гарахаар байна.
Азийн нүүрсний тулгуур үнэ болох Австралийн дулааны цахилгаан станцад зориулсан нүүрсний үнэ нь сүүлийн долоо хоногт харьцангуй тогтвортой байна (нэг тонн нь 81 ам.доллар). Нүүрсний үнэ 2008 оны 7 дугаар сард нэг тонн нь 200 ам.долларт хүрсэн бөгөөд одоогийн байдлаар огцом уналтаасаа сэргээд байна.
Төвбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар ажлаасаа халагдах өргөдлөө бүрэн эрхт хугацаанаасаа өмнө өгсөн нь санхүүгийн салбарын тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна.


您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-1-16 06:43 , Processed in 0.041236 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表