Хөрөг залах ёслолыг санаачлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн үгэндээ “Соёлт дэлхийд түүхээрээ алдаршсан их хаадынхаа хөргийг төрийн тулга тулсан их өргөөндөө залж байгаа нь манай ард түмний цог хийморь сэргэх цаг болсныг бэлгэдсэн явдал” хэмээн онцолсон. Төрийн ёслол хүндэтгэлийн эдгээр үйл ажиллагаанаас гадна соёл урлагийн ажиллагаа ч энэ өдрийн хөтөлбөрт багтсан бөгөөд үндэсний соёл урлагаа бахдан харуулсан “Монгол туургатан” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд эхлээд байна. Ийнхүү эх түүхээ судлах, бахархах, дэлгэрүүлэх, өвлүүлэх үйлсийг нийт ард иргэддээ уриалсан олон ажлыг Засгийн газар, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссоос зохион байгууллаа .
|