Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр СХД-ийн “Хошой тэргүүний” 105 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Хошой тэргүүний” 105 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. Хичээлийн шинэ жилийн нээлтийг тус сургуулийн захирал Гавьяат багш Р.Дүгэрсүрэн нээж үг хэлэхдээ, манай сургууль анх 1997 онд байгуулагдсан ба өнөөдөр нийт 2475 сурагчид 120 гаруй багш, 30 гаран албан хаагчидтай шинэ хичээлийн жилийг угтаж байна. Энэ хичээлийн жилд манай сургуулийн гол онцлогоос дурьдхад НҮБ-ийн “Гэр хорооллыг сайжруулах” төслөөс санхүүжүүлж спорт, соёл, урлагын заал шинээр ашиглалтанд орсон нь сурагчидийн биеийн тамир, эрүүл мэнд бүхий талаар амжилтад түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаа. Манай багш нарын 70-80 хувь залуучууд ажиллаж байгаа дүүргийн болон Улсын хэмжээнд “Хошой тэргүүний” нэр хүнд, байр суурь, сургалтын шинэ арга барил амжилтаа ахиулан хичээн ажиллах болно гэж мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Сонгинохайрхан дүүргийн тэргүүний “Хошой тэргүүний” 105 дугаар сургуулийн нийт сурагчид, сурган хүмүүжүүлэгч багш нар, нийт эцэг эхчүүдэд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж сурлага, урлаг, спорт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг дэвшүүлэв. Шинэ хичээлийн жилийн нээлтэд Боловрол, шинжлэх ухааны яамны ЕБС-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Гансүх, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Ш.Одгэрэл, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн А.Одонтунгалагтуул, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарантуяа болон бусад албны хүмүүс оролцлоо.
|