|
“Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо
15 мянган хүн лангуу түрээслэн худалдаа эрхэлж, өдөрт л хот, хөдөөний 20 гаруй мянган хүн зорьж очдог “Нарантуул” худалдааны төвийн лангууны түрээсийн төлбөр 1999 онд байсан тэр хэмжээндээ өнөөдрийг хүртэл хэвээр байгаад талархаж байдгаа худалдаа эрхлэгчид Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоор дамжуулан журмын нөхөр, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд нь уламжиллаа. Тэд тус худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсан юм.
Худалдаа эрхэлдэг нэг хүн цөөхнөөр бодоход 10 гаруй хүний амьдралыг авч явдаг байна. Тэдний нэг, гутлын наймаа хийдэг иргэн Баттай Ерөнхий сайд С.Батболд эхлээд хөөрөлдлөө. Тэрбээр лангууны түрээсэнд сар бүр 40 гаруй мянган төгрөг төлдөг, ашиг орлого сайн байгаа. Хүүхдийн зуны гутал, углаашийг дунджаар 10 мянга орчим мянган төгрөгөөр борлуулж байгаа” гэлээ. Тэднийг ийн ярих зуур хажуу орчмын лангууны түрээслэгчид цуглаж ярианд оролцлоо.
Ерөнхий сайд аа, бидэнд битүү зах хэрэггүй ээ, Дүнжингарав шиг өндөр барилга бүр шаардлагагүй. Тэндхийн нэг лангууны түрээсийн сарын төлбөр нь сая 200 мянган төгрөг. Ийм өндөр түрээс төлөөд ажиллаж, амьдарна гэвэл бид дийлэхгүй. Ийм захтай болчихвол лангууны түрээс нэмэгдэнэ, үүнийг дагаад бид барааныхаа үнийг нэмэхээс аргагүйд хүрнэ. Тэрнээс гадна завсар хийж хугацаа алдана, энэ хугацаанд бид үйлчлүүлэгчдээ ч алдана шүү дээ гэхчлэн ярьж байв. Мөн бидний эрүүл мэндэд анхаарал тавьж байдагт Батболд дарга танд талархдаг шүү гэцгээж байлаа.
Харин өвлийн гурван сард хүндхэн байдаг нь үнэн. Эрээний зах шиг болгоод л, дулаан тавиад өгчихвөл асуудал байхгүй. Хөдөө, орон нутгийн иргэд маань ийм байдалд маань дуртай, тэд гял цял болсон байшинд орчвол ирж худалдаа хийгүй. Манай лангууны түрээс нэмэгдэггүй тул бид барааныхаа үнийг нэмэхгүй өдий хүрсэн. Хямгийн хямд бараа Нарантуулд байдаг нь үнэн” гэж байлаа. Харин тэдний хамгийн их сэтгэл зовдог асуудал нь ажлын байраа алдах. Энэ тухайгаа Ерөнхий сайдад дуулгахдаа ”Манай Нарантуул” зах газарт орох гэж байгаа нь үнэн юм уу” асуулаа. Энэ асуултад бодит хариулт өгөхийг Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн Засаг даргын албыг энэ 4 жилд хашсан, НИТХ-д МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхбаяраас хүссэн юм. Тэрбээр “Нарантуул”-ын газрын гэрчилгээг 25 жилээр сунгасан гэж хэлсэн нь худалдаа эрхлэгчдийн хувьд гэнэтийн мэдээ байж, алга ташин хүлээн авлаа.
Илэн далангүй халуун яриа өрнөж, дулаан сайхан уур амьсгалтай болсон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчидтэй хийсэн уулзалтын нэгэн сэдэв нь тэдний хувьд чухал асуудал болоод байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тухай байлаа. Бараг 1990-ээд оноос хойш тасарсан даатгалын шимтгэлээ тэд төлдэг болжээ. Жижиг бизнес, худалдаа болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үйлдвэр худалдааны сайд байхаасаа орлогоос үл хамаараад тогтмол шимтгэл төлдөг болгох эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажилласан бөгөөд энэ нь үр дүнд хүрчээ. Тэд одоо нийгмийн даатгалын шимтгэлдээ сард хамгийн бага нь л гэхэд 13 мянган төгрөг тушаадаг байна.
|
|