网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10736|回复: 1
打印 上一主题 下一主题

Үндэсний бөх

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-9-8 08:10:15 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол үндэсний бөх бол монголын ард түмний түүхэнд үлдсэн урт удаан жилийн хөгжилтэй,  монгол туургатны хүсэл эрмэлзэл, амьдрал тэмцлийг гэрчилж чадах бодит баримт болсон үнэт эрдэнэ юм.

Монгол бөхийн барилдааныг хүн төрөлхтний шинэхэн тулгар цаг балар эртний чулуун зэвсгийн үе ба улаан гар, нүцгэн биеэрээ ан араатантай тулалдаж байх үеэс уламжлагдан ирсэн гэж үзэж болох үндэстэй. Ямар учраас гэвэл өнөөдрийг хүртэл уламжлагдсан гараа, дэвээ, өрөө, шаваа, алдар цол олгох гээд олон шинж үүнийг гэрчилж байна.

Эртний хүмүүс ан араатантай тэмцэж амь эрсэдсэн ба ялсан тухай бие биедээ хэлэх хэлгүй болохоор дүрслэн үзүүлдэг байжээ. Хээрийн зэрлэг араатанг гэрийн тэжээвэр болгоход монгол бөхийн барилдааны үүсэл оролцоно. Чадалтай эр зоригтой, хурдан шаламгай, авхаалжтай чийрэг биетэй эрчүүд тэр үеийн амьдралын чухал үүргийг гүйцэтгэж байсан. Отог омгоор аян дайнд мордох үед ч тийм эрчүүд аравт, мянгатыг даргалдаг байжээ.  

Монгол үндэсний бөхийн гараа, дэвээ, шавах, өрөх явдал нь хүчит амьтан үлгэрийн шувуу хангарьд, мөн бүргэд, харцага, шонхорыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг нь энэ спорт өнө эртний түүхтэйг харуулдаг. Мөн монголчууд хүчит бөхчүүдээ аварга, арслан, гарьди, харцага, начин, шонхор, тулгат, шандаст цолыг хүртээж мөнхжүүлдэг нь эртний хүмүүс ан амьтан жигүүртэн шувуудыг бишрэн амьдардаг байсантай холбоотой.

Ийнхүү олон зууны туршид Монгол үндэсний бөх нь хүн төрөлхтний хэрэгцээнээс үүсэн гарч хөгжлийнхөө зүй тогтлоор ард түмнийхээ бахархал болон үлдсэн. Ард түмэн өөрсдөө бий болгосон, ард түмэн  өөрсдөө хадгалж авч ирсэн, ард түмний соёлын үнэт өв эрдэнэ, урлаг, спорт юм.
2#
 楼主| 发表于 2010-9-8 08:11:44 | 只看该作者
Зан үйл


Баяр наадмын тухай хуулиас

2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

ГУРАВДУГААР БҮЛЭГ Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа

6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг
6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгоно.
6.2. Хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй.
6.3. Цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгоно.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
7.1. Улсын баяр наадамд 5 давсан бөхөд улсын начин,
6 давсан бөхөд улсын харцага,
7 давсан бөхөд улсын заан,
8 давсан бөхөд улсын гарьд,
9 ба түүнээс дээш давсан бөхөд улсын арслан,
улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга,
улсын аварга цолтон түрүүлбэл улсын далай аварга,
улсын далай аварга цолтон түрүүлбэл улсын даян аварга,
улсын даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгоно.

7.2. Аймгийн баяр наадамд 5 давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.3.Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулах цэргийн наадмаар уламжлалыг харгалзан аймгийн баяр наадмынхтай ижил нөхцөлөөр цэргийн начин, цэргийн заан, цэргийн арслан цолыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож болно.
7.4. Сумын баяр наадамд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
7.5. Үндэсний бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн бөхчүүд цолны болон амжилтын эрэмбээр ам авах бөгөөд амжилтын эрэмбээр ам авах нь аварга цолтонд хамаарахгүй. Дөрвийн даваанд бөхчүүдийг цолны эрэмбээр тулгаж барилдуулна.

10 дугаар зүйл. Баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваачийн эрх, үүрэг
10.1. Баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваач нь наадамчин олон, баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан уламжлалыг чанд сахина.
10.2. Бөх, харваач нь сэргээш хэрэглэх, уяач нь хурдан моринд сэргээш өгөхийг хориглоно. Улсын баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөх, эхний 3 байр эзэлсэн харваач, айрагдсан бүх морийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.

10.3. Баяр наадамд оролцож буй бөх дараахь эрх эдэлнэ:
10.3.1. улс, аймаг, сумын цол авах;
10.3.2. баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар гомдол гаргах;
10.3.3. үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан бусад эрх.

10.4. Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл

14 дүгээр зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
14.1.1. тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
14.1.2. тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
14.1.3. баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.

14.2. Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.
14.3. Бөх, харваач сэргээш хэрэглэсэн, моринд сэргээш өгсөн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.

15 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх
15.1. Сумын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана.
15.2. Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

16 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
16.1. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр олгосон улс, аймаг, сумын цол хүчин төгөлдөр байна.
16.2. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
16.3. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй. /Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
/Энэ хуулинд 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлт тусгагдсан/
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 16:00 , Processed in 0.069609 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表