|
Үхэр сүрэг
Үхэр сүрэг манай улсын нийт малын дотор 9,5 хувийг эзэлнэ. Үхэр сүргийн тоогоор Архангай, Хөвсгөл, Хэнтий аймаг улсын тэргүүлэх байр эзэлдэг. Үхрийн аж ахуй бол мах, сүү зэрэг олон зүйлийг улс ардын аж ахуйд нийлүүлдэг чухал салбарын нэг юм.
Үхэр сүргийг ойт хээрийн, хээр талын бүсийн сум, сангийн аж ахуйнууд зонхилон үржүүлж байна. Улсын нутаг дэвсгэрийн 32,2 хувийг эзэлдэг Хангайн бүсэд үхэр сүргийн 56-60 орчим хувь байхад нутаг дэвсгэрийн 41,7 хувь болох говийн бүсэд үхэр сүргийн 16-19 орчим хувийг үржүүлж байна.
Хангайн бүсийн чийглэг уур амьсгал, өндөр сахлаг элбэг өвс ургамал, задгай ус зэрэг онцлог байдал үхэр сүргийг үржүүлэх аятай нөхцөлийг бий болгож байна. Манай улс үхэр сүргийг дотор нь махны, мах-сүүний, сүү-махны чиглэлээр үржүүлж байна. |
|
|
|