网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册

ДЭМЖИХ ЖИЛ

查看数: 7788 | 评论数: 4 | 收藏 0
关灯 | 提示:支持键盘翻页<-左 右->
    组图打开中,请稍候......
发布时间: 2012-1-6 21:52

正文摘要:

2012 ОНЫГ "ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЖ БУЙГАА ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХЭНТИЙ АЙМГААС ЗАР ...

回复

蒙古语翻译 发表于 2012-1-6 22:02:10
ЗАСГИЙН ГАЗАР ХЭНТИЙ АЙМАГТ ЭЗЭН ЧИНГИС ХААНААР ОВОГЛОСОН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт эзэн Чингис хааны нэрээр овоглосон цогцолбор байгуулна гэж Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор зарлалаа. Орон нутагтай хамтран байгуулах аялал жуулчлалын энэ цогцолбороор дамжуулан эх түүх, соёл, уламжлалаа сурталчлах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Ерөнхий сайдыг Хэнтий аймагт ажиллах үеэр баялагаа ашиглах нэрээр байгаль орчноо сүйдэлж байгаа тухай Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагч хэлж байсан. Хүүхэд, залуус байгаль орчиндоо ингэж санаа зовниж байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн олзуурхаж, Засгийн газар байгалиа хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авч байгаа, цаашид хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй гэж байлаа.
Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саяхан тогтоол гарган шинээр хайгуулын лиценз олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт Ерөнхий сайд баяр хүргээд төр, засаг, салбарын яамнаас гадна аймаг, орон нутгийн захиргаа иргэдийнхээ  оролцоонд тулгуурлан байгаль орчноо хамгаалах чиглэлээр илүү үр бүтээлтэй ажиллах нь чухал гэдгийг захилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын эхний өдөр ийнхүү наран ургах зүг, их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт ажиллалаа. Хэдийгээр энэ жилийн анхны томилолт богино хугацаатай байсан ч Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагсад, жижиг худалдаа эрхлэгчид, малчдынхаа дунд нь орж, сурлага, хөдөлмөр, ахуй амьдралтай нь танилцан, амжилт бүтээлийг нь үнэлж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нь ч сонслоо. Тэдний хэлсэн ярьсан зүйлс, санал бодол Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх ажилд тусгалаа олох болно гэж Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа.

蒙古语翻译 发表于 2012-1-6 22:01:58
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МАЛЧНЫ ХОТОНД ЗОЧИЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр орж, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзсаныхаа дараа Баянхутаг сумын нутагт өвөлжилж байгаа Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэлийн хот айлыг зорилоо. Хэнтий аймагт энэ жил өнтэй сайхан өвөл болж, малын зоо тэнийж, малчдын сэтгэл санаа ч өөдрөг байна. Он солигдох мөчид нэг үнээ нь тугаллаж эр хөх тугал гаргасны дараахан Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирсэнд Сайн малчин Г.Нарангэрэл ихэд бэлэгшээн, зочдоо шинэхэн уурагаар дайлж угтлаа.

Гэрийн эзэн болон Ерөнхий сайдыг ирэх сургаар эднийд ирсэн ойр орчмын малчидтай гүйцэтгэх засаглалын тэргүүн ахуй амьдрал, малын тарга тэвээрэг, өвөлжөө, цаг агаарын байдал зэргийн талаар энгийн яриа хөөрөө өрнүүлэв. Баян хангай ивээж, дээр нь төр, засгаас малчдынхаа талаар ихээхэн арга хэмжээ авч, төрөл бүрээр туслаж, дэмжиж байгаад Г.Нарангэрэл талархаж явдагаа илэрхийлээд, одоо малчид өөрсдөө хичээж, зүтгэх хэрэгтэй гэж боддогоо хэллээ.
Г.Нарангэрэл 2 500 гаруй малтай. Малаа төллөх, сувай гэж ангилан тусад нь хариулдаг. Энэ нь бэлчээр талхлахгүй байх бас нэг арга. Энэ жил газрын гарц сайн байгаа, дээр нь дөрвөн мянган боодол өвс бэлдсэн учир өвлийн хэцүү цагийг ажралгүй давж, урин цагтай золгочихно гэж ярилаа. Тэрээр 4 малчинтай. Тэднийгээ сард тус бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, түлээ түлш, хоол хүнс гээд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгдөгөө ч Ерөнхий сайдад дуулгалаа.
Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” арга хэмжээний талаар Засгийн газрын тэргүүн товч танилцуулав. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Засгийн газар энэ оноос малчин бол мэргэжил гэдгийг баталгаажуулж, малчин өрх бүрийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үздэг болж байгаа. Малчин хүн ажил олгогч, жижиг, дунд үйлдвэрлэгч гэдгийг Сайн малчин Г.Нарангэрэл мэргэжлийн түвшинд харуулж байна. Энэ мэт олон сайхан жишээ улс орны өнцөг булан бүрт түгэж, энэ хэрээрээ иргэдийн ахуй амьдралд тус нэмэр болохын ерөөл өргөе” гэлээ.  
Төр, засгаас малчид, малчин өрхөө санхүү, үйлдвэрлэл, зах зээл гээд бүх талаар дэмжинэ. Гагцхүү малчид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, чанартай  бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулан, ашиг орлого олж байхын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв.
Ажил хийвэл ам тосдоно гэдгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын IIIбагийн малчин Г.Нарангэрэл харуулж байна. Тэрээр нэг хүү, гурван охинтой. Том хүү нь аймгийн төвд талх, нарийн боовны цех ажиллуулдаг бол өөрөө сүү, цагаан идээгээ аймгийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Охидууд нь удам дамжсан малчид болжээ. Чанарын шаардлага хангасан ноосоо үндэсний үйлдвэрт тушаавал урамшуулал олгож байгаа нь амьдралд ихээхэн нэмэр болж байгаа тухай малчид ам уралдан ярьж байлаа.  
Өмнө нь ченжүүдийн аманд багтан хэлсэн үнээр нь ноосоо өгдөг байсан бол одоо өөрсдийн байгуулсан хоршоогоороо дамжуулан ноосоо тушааж, үр шимийг нь хүртэж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайдад хэлэх малчин олон байна. Г.Нарангэрэл гэхэд л энэ жил ноосоо тушаасны урамшуулалд хоёр сая гаруй төгрөг авчээ. Шинэ оны ажлын эхний өдөр Улаанбаатар хотоос 410 километрийн зайд өвөлжиж байгаа гэрт нь хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Сайн малчин Г.Нарангэрэл талархал илэрхийлж, Баянхутаг сумын наадамд торгон жолоо өргүүлсэн хээр алаг соёлон морио бэлэглэлээ.

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-16 08:15 , Processed in 0.117449 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表