蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Дууны үг 10 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-4-26 11:26
标题: Дууны үг 10
Ардын дуу

Судгийн ногоо

Судгийн ногоо хөөрхий
Сугсраад байна, хө
Сургий нь дуулаад хөөрхий
Өрөвдөөд байна, хө
       Арын ногоо хөөрхий
       Алаглаад байна, хө
       Ааший нь бодохоор хөөрхий
      Өрөвдөөд байна, хө
Жалгын ногоо хөөрхий
Жигдрээд байна, хө
Зангий нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна, хө

作者: hmjg    时间: 2010-4-26 11:27
Хулсан ташуур

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй болоосой доо, хүү минь, хө
Хуучин нутагтаа очих юмсан даа, яая даа,
       Яргай ташуур нь байгаасай
       Янзы нь үзээд барих юмсан
       Ялладаг цаазгүй болоосой доо, хүү минь, хө
       Яргайтын голдоо очих юмсан даа, яая даа
Гүншүү дээлтэй Гүнжидмаа
Гүнгийн хатанд цанхаатай
Гүнг эхнэр авснаас хойш, хүү минь, хө
Гөлөрөхийн өвчинтэй болов уу даа, яая даа,

作者: hmjg    时间: 2010-4-26 11:27
Сийлэн бөөр

Аралтай тэрэг нь айлын дундаа
Алтан шанлуу ширээний минь дундаа хө
Амраг жаалхан Сийлэн бөөрийг
Авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө
       Хүрдтэй тэрэг нь хүрээний дундаа
       Хүрэн шанлуу ширээний минь дундаа хө
       Хүүхэн жаалхан Сийлэн бөөрийн
       Хуримыг л хийхээр зэхээд байна хө
Мандаж гарах нарны наагуур
Манан ч үгүй тунгалаг байна хө
Манай айлын Сийлэн бөөрийг
Маргааш өглөө мордуулна гэнэ дээ хө
       Ургаж гарах нарны наагуур
       Униар ч үгүй тунгалаг байна хө
       Урд айлын Сийлэн бөөрийг
       Ургах нарнаар мордуулна гэнэ хө

作者: hmjg    时间: 2010-4-26 11:28
Дарьгангын жаахан шарга
Дарьгангын жаахан шаргыг
Уяхан дуулсаар ганхирлаа
Дарьгангын жаахан хонгорт
Унан дурласаар бишэрлээ

Ар халхын нутаг минь
Дуугаар дутаад дуулсангүй
Арын сайхан хангай минь
Охидоор дутаад дурласангүй

Дуулах дуртай дуу минь
Үнэн сайхан үгтэй
Дурсан санаашрах тэр минь
Түвшин монгол зантай

Сайн дуу дуулаагүй бол
Сэтгэл юундаа уярах вэ
Сайхан чамтай учраагүй бол
Зүрх юундаа догдлох вэ

作者: hmjg    时间: 2010-4-26 11:28
Цагаан сар
ҮДБЭ - ийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Ш.Даваахүү   /хуучин үг аяар/
Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа

Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө
Хоёр сарын нэгэн болоод ирвэл дээ хө хө

Хорхой толгой бүгдээрээ өндийгөөд ирэвээ дээ хө хө хө
Хөөрхөн төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Хайдый ногоогоо зажлаад өгсөн чиг амт нь үгүй болно доо хө хө хө хө

Гурван сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хө хө
Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо
Ганхаж найгаад ирэвээ дээ хө
Гуниггүй төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлбэл дээ хө хө ай хө
Гоодин фигээ зажлаад өгсөн чиг амт нь үгүй болно доо хө хө хө хө






欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3