蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Н.Алтанхуяг [打印本页]

作者: 蒙英翻译    时间: 2012-10-9 20:59
标题: Н.Алтанхуяг
Н.Алтанхуяг: Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна, харин хөгжлийн хошуучлагчид МУИС-аас төрсөөр байх болтугай

Монгол Улсад шинэ цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 90, дээд боловсролын тогтолцооны анхдагч Монгол Улсын их сургууль үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд баярын хурал боллоо. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, энэ сургуулийн үе үеийн төгсөгч, багш ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУИС-ийн 1981 оны төгсөгч бөгөөд энэ сургуультай амьдралынхаа 15 жилийг холбожээ. Оюутны ширээнээс оюуныг түгээгч багш болж, төрөлх сургуульдаа 10 жил ажилласан юм.


Тэрбээр хэлсэн үгэндээ “Би ажил, амьдралын гараагаа энэ эрдмийн өргөөнөөс эхлүүлж байлаа. МУИС-д би 1976 онд Алтантуяа нэртэй элсэн орж, 15 жилийн дараа хаалгаар нь Монголд ардчилсан хувьсгал өрнүүлэхээр Алтанхуяг нэртэйгээр гарч байлаа. Би энэ сургуулиас оюуны арвин хөрөнгө өвлөж авснаас гадна амьдралын том дадлага эзэмшсэн. Оюутны таван жилд би есөн удаа намрын ажилд явсан байдаг юм. Намрын ажил тэр чигээрээ амьдралын дадлага байлаа. Шуудай төмс үүрч зүтгэхдээ урсгасан хөлс маань хожим төрийн хүнд ачааг дааж давах хатуужил өгсөн байх. Математик, биофизикийн дундаршгүй сангаас залуу үед зааж самбарын өмнө зогссон 10 жилийн хугацаандаа ч оюутнуудтайгаа хамт олон ухааныг ухан ойлгож байлаа. Төрөлх сургуулийнхаа 70 жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж, улс орныхоо хөгжлийн төлөө сурч эзэмшсэнээ зориулж, шинэчлэлийн бодлогыг түүчээлэн яваадаа баяртай байна” хэмээлээ.


作者: 蒙英翻译    时间: 2012-10-9 21:00
МУИС 70 жилийн түүхэндээ оюун санаа, гэгээрлийн үндэсний том төв байж, энэ хэрээрээ нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзүүлж ирснийг мөн Засгийн газрын тэргүүн онцлоод, өнөөдөр ч энэ чанараа хадгалж, чанартай боловсролын тогтолцооны суурь, оюуны шинэчлэлтийн цөм байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Эрдмийн далайгаар аялсан он жилүүдээ дурссан ярианыхаа төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна. Харин хөгжлийн хошуучлагчид МУИС-аас төрсөөр байх болтугай” хэмээн ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3