蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Хатгамал [打印本页]

作者: hmjg    时间: 2011-6-7 11:00
标题: Хатгамал
Хатгамал

Хатгамал бол хүн хувцас урлах болсон цагаас эх үүсвэр нь тавигдсан. Хатгамал, наамал болон бусад чимэглэх урлал манай оронд тасралтгүй хөгжиж байгаа нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулж ирсэн явдал юм.

Уран хатгамал дэвсгэр, өнгө зохицол, хээ зэргээс бүрддэг бөгөөд эд бүгд үндэсний зан заншилтай холбоотой гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хатгамал нь олон төрөл бөгөөд тус бүр өвөрмөц онцлогтой байдаг. Хатгамалын сэдэв хүн төрөлхтний түүхэн хөгжилтэй холбоотой тэр дагуу өөрчлөгдөн хувирч ирсэн. Хатгамалыг хээ угалзаар чимэглэхээс гадна амьтан, ургамал, ус газарзүй, хүний хөрөг болон бодит амьдрал байдлаас эх авч, нийгмийн амьдалыг уран сайхнаар дүрслэн үзүүлдэг яруу найраг гэж хэлж болно.

Хатгамалын төрлүүд:
-Зүү ороох
-Хонин холбоо
-Цоолбор хатгамал
-Шивүүр хатгамал
-Шигүү задгай хатгамал
-Зээг даруулан оёх
-Захлах оёдол
-Нохойн шүд хатгах
-Загасан нуруу оёх

作者: hmjg    时间: 2011-6-7 11:00
Зураасан зураг

Ард түмний аж байдал, домог, зан үйлийг дүрсэлсэн, мөн номын чимэглэл зургууд байдаг. Зураасан зургийг зурж модон бараар барлаж иржээ

作者: hmjg    时间: 2011-6-7 11:01
Төмөрлөгийн урлаг

Алт мөнгө, төмөр, зэс гууль, ган зэргээр урлалын болон хэрэгцээний зүйл хийж иржээ.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3