网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 14666|回复: 6

Дууны үг13

[复制链接]
发表于 2010-5-3 18:56:21 | 显示全部楼层 |阅读模式
Улиастайн хавар

Мөнгөн уулын цас нь хайлмагтаад
Модны мөчир ногоороод
Мөнх тэнгэрийн тэнүүн улирал
Миний хотод минь хавар ирлээ

Цастай уулын цас нь хайлмагтаад
Цагийн сайхан урин орлоо
Уужим хорвоогийн сайхан улирал
Унаган хотод минь хавар ирлээ

Урсгал голууд цөнгөө түрээд
Уянга дууны түрлэг нэмлээ
Уужим хорвоогийн сайхан улирал
Улиастай хотод минь хавар ирлээ
       Уужим хорвоогийн сайхан улирал
       Улиастай хотод минь хавар ирлээ
 楼主| 发表于 2010-5-3 18:56:51 | 显示全部楼层
Yүлэн цэнхэр хангай
Үг Б.Лхагвасүрэн Ая Ц.Чинзориг

Үүл гижигдэм найгасан
Арын номин шугуй
Үрэл борхон жимс нь
Алганд унадаг хангай

Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай

Өглөө дуулсан дуу
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай

Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай
 楼主| 发表于 2010-5-3 18:57:17 | 显示全部楼层
Сүүдэр цармын цэцэг

Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь
Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи

Хэнэггүйхэн занд минь таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгүй гэж үү дээ чи минь
Ариухнаас ариун явсныг чинь бодоод
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи

Эндүүхэн явахад минь оргилын цас шиг нурж
Эргэн хөрвөөн уйлахдаа элэгдээгүй гэж үү дээ чи
Эмзэгээс эмзэг байсныг чинь бодоод
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ээжийн цагаан сүү шүү дээ чи

Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь
Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи

Хэнэггүйхэн занд минь таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгүй гэж үү дээ чи
Ариухнаас ариун явсныг чинь бодоод
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи

Ариухнаас ариун явсныг чинь бодоод
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи
 楼主| 发表于 2010-5-3 18:57:37 | 显示全部楼层
Завхан нутаг минийх ээ
Шүлгийг П.Даваасамбуу      
           
Уул уулсын сүрлэг нь хө
Отгон тэнгэр нь ч юм уу даа
Ус усны тунгалаг нь хө
Ойгон тэлмэн ч мөн үү дээ
Замбуулинд заяа тавилангаар заяагдсан
Завсар нь үгүй заяа
Завхан нутаг минь минийх ээ

Сар хайрхан уул нь хө
Саруул талын чимэг үү дээ хө
Газар газрын даваанаас
Ганцын даваа нь сүрлэг үү дээ хө
Орчлон оноо учралаар оноогдсон
Орлох нь үгүй оноо
Завхан нутаг минь минийх ээ

Аргадан аргадан энэрдэг нь
Аав ээжийн буян уу даа
Алсын алсаас ивээдэг нь
Алтан нутгийн тэнгэр үү дээ
Хорвоод хайр буянаар хайрлагдсан
Холдох нь үгүй хайр
Завхан нутаг минь минийх ээ

 楼主| 发表于 2010-5-3 18:58:00 | 显示全部楼层
Цэнхэрийн голоор нутаг минь
Үг Ц.Зоригтсайхан  Ая Б.Шарав

Цэцэгт талаа ундаалсан
Цэнхэрийн голоор нутагтай
Суутай мэргэдээс илүүтэй
Сургаал хайрласан ээжий минь

Цэлмэг тэнгэрээ тольдсон
Цэнхэрийн голоор нутагтай
Гуутай бурхадаас ч илүүтэй
Гуниг сарниулсан ээжий

Энхрий багаас элгэмссэн
Эрдэнийн өлгий нутаг минь
Үнсэж үлгэж эрхлүүлээгүй ч
Үнэрлэж өсгөсөн ээжий минь
 楼主| 发表于 2010-5-3 18:58:23 | 显示全部楼层
Богд дүнжингарав
Үг Ш.Дашаа Ая Т.Эрдэнэ - Очир

Буурал хангайн будан дундаасаа
Бугын сүрэг халиуран бэлчээд
Буман шувууд тэргүүнд нь эргэсэн
Богд  Дүнжингарав уул мину зээ

Суумал цагаан манан дороосоо
Суусрын сорноос шүүдэр сондроод
Борхон болжмор тэнгэрт нь жиргэсэн
Богд  Дүнжингарав уул мину зээ

Харзын цэнхэр мэлмэрээн дундаасаа
Хатан харгиа хагданд халираад
Боржин чулуу хормойд нь эрдэнэлсэн
Богд  Дүнжингарав уул мину зээ

Тунгалаг Туулын тунамал уснаасаа
Тунсаг харгуй туждаа ундаалж
Бүжин туулай бутанд нь хургасан
Богд  Дүнжингарав уул мину зээ
 楼主| 发表于 2010-5-3 18:58:48 | 显示全部楼层
Алтай хангайн уулс
Үг Д.Жамъян Ая Л.Батаа

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ би
Аавын заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу даа би
            Аяа хөөрхий алдрай мину зэ
Хангайнхаа уулсийг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ би
Хайртай ээжийн нутаг болоод
Ханаагүй нойрондоо зүүдэлдэг юм уу даа
            дахилт
Алтай, хангайгаа юугаан болгоод
Айлсуулан ойртууланхан зүүдлэв дээ би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ
            дахилт
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-28 18:26 , Processed in 0.075284 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表