网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4864|回复: 1
打印 上一主题 下一主题

中国历史(蒙文版)2

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-4-16 14:57:04 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Баруун Жоу болон Чунь Чю Байлдаант улс
Ся улс болон Шан улсын дараах Хятадын эртний гуравдахь улс гvрэн бол Жоу улс юм. Жоу улс бараг манай тооллоос ємнєх 1027 онд байгуулагдаж 770 гаруй оршин тогноод манай тооллоос ємнєх 256 онд Цинь улсад мєхєєгдєжээ. Жоу улсын нийслэлийн зvvнш нvvснээр зааг болгож, тvvний ємнє vеийг нь Баруун Жоу гэж, сvvлчийн vеийг нь Зvvн Жоу гэдэг байв. Зvvн Жоуг нь бас Чунь Чю, Байлдаант улс хэмээн хоёр шатанд хуваагдаж байсан ажээ.

   Баруун Жоу улс бараг манай тооллын ємнєх 1027 оноос манай тоолын 771 оныг хvртэл бараг 257 жил оршин тогнож байв. Жоу улсын анхны эзэн Жоу У ван нийслэлээ Хао-д ﹙одоогийн Шань си мужийн Чан аний баруун хойт талд﹚ нvvлгэсний дараа, холбоотны цэргээ дайчлан Шан улсыг ихээр довтолж, Жоу улсын эзэнт тєрийг байгуулсан байна. Жоу Чэн ван нь ван-гийн суурины залгамжилсны дараа, нас багын улмаас тєрийн хэргийг жоолдон явуулж чадахгvй байсан тул тvvний авга аав нь Жоу Гун дань засгийн vйл хэргийг хєтлєн залж байсан ажээ. Жоу Гун дотоодын байдлаа тогтвортой болгосны дараа, их цэрэг дайчлан зvvнш аялж, босогчдыг тvвшитгэн дарсан байна. Жоу Гун-гийн удирдлага дор бас ялалтын vр дvнгээ бэхжvvлэх олон чухал арга хэмжээнvvдийг авсан билээ. Жоу Чэн ван, Жоу Кан ван-гийн vеийг тvvхч эрдэмтэд “Чэн Кан-гийн засаглалын vе” гэсэг юм.

   Жоу улсын тєр засгийн хууль дvрэм нь ил тод онцлогтой байдаг ба тvvний дотроос хамгийн чухал нь хашлаг тарианы дvрэм, євєг ёсны дvрэм, засаг баригч болон сул иргэдийн дvрэм, ёслолын хєгжмийн дvрэм байсан юм.

   Манай тооллын ємнєх 770 оноос манай тооллын ємнєх 476 он бол Чунь Чю-гийн vе болно. Эдийн засаг хєгжиж хvн ам єсєхийн хирээр том том улсууд хоорондоо эрх ашгийн тєлєє єрсєн ширvvн тэмцэл хийсэн байлаа. Ийнгэснээр нийгмийн байдалд нь ч маш их хувиралт гарсан юм. Хєдєє аж ахуйн vйлдвэрлэлд нь тємєр багаж хэрэгсэл хэрэглэх болж, vхэрээр тариалахыг аажмаар нэвтрvvлж, ус ашиглалтын vйлс хєгжиж, vр тарианы ургац ихээр дээшлэсэн байна. Чунь Чю-гийн vе нь Баруун Жоу улсын улс тєр нийгмийн уламжлалт дэг журам нь аажмаар задрах тийш хандсан vе байсан билээ.
2#
 楼主| 发表于 2010-4-16 14:57:24 | 只看该作者
Хятадын тvvхэн дэх анхны том сэтгэгч бєгєєд агуу их соён гэгээрvvлэгч Кун Зы нь Чунь Чю-гийн сvvлч vед мэндэлсэн юм. Кун Зы єнгєрсєн vеийн соёл, vзэл сэтгэлгээг ерєнхийлэн дvгнэсэн vндсэн дээрээ Чунь Чю-гийн сvvлчийн vеийн ороо босгоо нийгмийн байдалтай уялдуулан, ёс суртахуун, нийгэм, улс тєрийн асуудлаар бvхэл бvтэн систем бvхий онолын vзэл барилтлал дэвшvvлж, эртний бичгийн сургалын урсгалыг vндэслэн байгуулсан байна.

        Байлдаант улсын vе ﹙манай тооллын ємнєх 403 оноос манай тооллын ємнєх 221 оныг хvртэл﹚нь Зvvн Жоу-гийн олон улсуудаас хойшхи Хятадын тvvхэн дэх олон хоу-гийн хэсэглэн эзэлж ноёрхсон vе байсан билээ. Байлдаант улс болон Чунь Чю нь тvvхэн дээр тодорхой зааггvй байдаг боловч зєвхєн єнєєгийн зоршлоор манай тооллын ємнєх 403 онд “Жинь улсыг гуравлан хувааж”, Жао, Хань Вэй гурван улсын vеэр гараа болгон манай тооллын ємнєх 221 онд Чинь улс зургаан улсыг нэгтгэх хvртлэхийг Байлдаант улсын vе гэдэг юм.

        Байлдаант улсын vе гэхэд Хятадын байдалд ихээхэн єєрчлєлт гарсан байлаа. Тvvний дотор хамгийн онцлог бvхий vйл хэрэг бол олон дунд жижиг хоу-гийн мэдэлд байсан улсууд нэгтхэгдэж, vлдсэн Цинь, Чу, Янь Хань, Жао, Вэй, Чи зэрэг долоон улс нь Байлдаант улсын vеийн гол болох хоу-гийн мэдэлт улс болсон явдал юм. Байлдаант улсын vед олон улс хуулийн єєрчлєлт хийцгээсний дотроос Цинь улсын Шан янгийн хийсэн хуулийн єєрчлєлт нь хамгийн тууштай явагдаж хамгийн их нєлєє vзvvлсэн билээ.

        Байлдаант улсын vед хэдийгээр дайн дажин олон жилээр vргэлжилж байсан боловч тэр нь Хятадын эртний соёлын хєгжилд огт нєлєєлєєгvй, нийгмийн хvрээнд шинээр мандсан давхарга бvрэлдсэн байна. Эрдэм шинжилгээ, соёл мэдлэг эзэмшсэн явдал нь тэдний гол онцлог тэмдэг болж байсан бєгєєд шинээр мандсан давхаргын нийгэм дэх vр нєлєє нь бас эрдэм шинжилгээний соёлын цаашдын цэцэглэл хєгжлийг ахиулсан билээ. Энэ хугацаанд Хятадын эртний vзэл сэтгэлгээ болон соёл ч нь Хятадын тvvхэн дэх анхны оргил vе шатандаа орсон юм. Тvvний дотроос Кун Зээр тєлєєлєгчєє болгосон бичгийн сургалтад, Лао Зы, Жуан Зы, Ле Зээр тєлєєлєгчєє болгосон бомбын сургалтад, Хань фэй-гээр тєлєєлєгчєє болгосон хуулийн сургалтад, Мє Зээр тєлєєлєгчєє болгосон мє-гийн сургалтдын онолыг хожмын хvмvvс хамгийн их хvндэтгэн дээдлэдэг билээ. Эдгээр урсгалуудын гарсан явдал нь Байлдаант улсын vзэл сэтгэлгээний хvрээнээнд “Цэцэг бvхнийг зэргээр дэлгэрvvлж, эрдэмтэн бvхнийг чєлєєтэй ярилцуулсан” байдлыг буй болгосон байлаа. Эдгээр онол нь тухайн vеийн улс тєр, эдийн засагт зохих ахиулах vvрэг гvйцэтгэсэн тєдийгvй бас одоод хvрч иртэл алс хэтийн нєлєє vзvvлсээр ирсэн Хятадын философийн vзэл сэтгэлгээний тvvхэн дэх баларшгvй мєнхийн хуудас болсон байна.

        Манай тооллоос ємнєх 230 онд Цинь улсын ван Ин Жэн бvх улсыг нэгтгэх аян дайнаа эхлvvлж, есєн жилийн хугацаанд зургаан улсыг мєхєєгєєд манай тооллоос ємнєх 221 онд бvх улсыг нэгтгэжээ. Тэр vеэс Хятадын зургаан зуу шахам жил vргэлжилсэн хагалан бутарсан байдал сая эцэс болсон билээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 12:36 , Processed in 0.089227 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表