网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4985|回复: 1
打印 上一主题 下一主题

中国历史(蒙文版)1

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-4-16 14:55:42 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Хятадын тvvхэнд тэмдэглэгдсэн хамгийн анхны эзэнт тєр—Шан улс
Хятадын эрдэм шинжилгээнийхэн Ся улсыг Хятадын эртний хамгийн анхны эзэнт тєр гэж vздэг боловч Ся улсын тухай тvvхийн баримт материалыг нь vндсэндээ бvр хожмын vеийн сударчид нєхєн тэмдэглэсэн байдаг бєгєєд одоо болтол археологийн бат ноттой батлагаа баримт олоогvй байсаар юм. Археологийн олборлолтын баримт материалаар бат ноттой батлагдсан Хятадын эртний хамгийн анхны эзэнт тєр бол Шан улс юм.     Шан улс нь бараг манай тооллоос ємнєх 16-р зууны vед байгуулагдаж 600 жил болоод, манай тооллын ємнєх 11-р зууны vед мєхєгдсєн байлаа. Шан улс эхний vедээ олон удаа нийслэлээ нvvлгэсэн бєгєєд хамгийн сvvлд нь Инь газарт ﹙одоогийн Хэ нань мужийн Ань ян-гийн ойролцоох газарт﹚нийслэсэн байжээ. Шан улсын эхний vед Хятадын соёл иргэншил хєгжєєд нилээд єндєр тєвшинд хvрсэн ба тvvний гол онцлог нь яст мэлхийн хуяган дээр сийлсэн бичиг болон хvрэл зэвсгийн соёл байсныг археологийн судлагаа шинжилгээ хэрчилсэн байна.

    Яст мэлхийн хуяган дээр сийлсэн бичгийг илрvvлсэн нь гэнтийн тохиолдол байсан юм. 20-р зууны эхээр тухайн vеийн Хэ нань мужийн Ань ян-гийн баруун хойт хэсгийн Сяо тунь цунь тосгоны тариачид хая олдсон яст мэлхийн хуяг, араатан амьтны яс зэргийг Хятад эмийн тvvхий материал болгон худалдаж байсан бєгєєд зарим эрдэмтэн тvvний дээр нь эртний бичиг байгааг олж мэдээд тэрхvv бичигтэй ясыг ихээр хайх болсон байв. Удалгvй Хятадын эртний vэсэг бичиг судлаач эрдэмтэд тэдгээр яст мэлхийн болон араатан амьтны ясан дээр сийлсэн нь Шан улсын vсэг бичиг болохыг нотлож, улмаар Сяо тунь цунь тосгон бол эртний ном сударт гардаг Шан улсын нийслэл хотын буурь—Иний буурь болохыг тогтоосон байлаа.

2#
 楼主| 发表于 2010-4-16 14:56:04 | 只看该作者
Иний буурийг илрvvлж олборлосон явдал бол 20-р зууны Хятадын археологийн хамгийн том илрvvлэлт болно. 1928 онд анх олборлосноос хойш, тэндээс яст мэлхийн хуяган дээр сийлсэн бичиг, хvрэл зэвсэг зэрэг соёл тvvхийн маш олон эрхэм нандин зvйлсийг хайж илрvvлсэн юм. Ясан дээр сийлсэн бичиг бол яст мэлхийн болон араатан амьтны ясан дээр сийлсэн эртний vсэг бичиг болно. Шан улсын vед улсын ван нь ямар нэгэн vйл ажиллагаа хийхээс ємнє нь бvр тєлєг vзvvлдэг байжээ. Яс бол тєлєг vзэхэд хэрэглэдэг бааж хэрэгсэл байсан юм. Ясыг хэрэглэхээсээ ємнє нь урьдаар ясан дээрх цус махыг нь бvхнийг хусаж цэвэрлэн тэгшхэн болгож засаад, дараа нь тєлєгч нь яст мэлхийн ясны дотор тал буюу араатны ясны гадар талд нь хутга зэргийн хурц иртэй багажаар єєрийн нэр, тєлєг vзсэн єдєр хугацаа, тєлєгдєж мэрэглэх зvйлээ эрэмба дараатай хотойлгон сийлж тавиад галд хийж тvлдэг байна. Тэдгээр сийлбэрvvд нь галын илчинд харгадаг бєгєєд тэрхvv гарч гарсан ан цавыг нь даруй “бэлгэдэл тэмдэг” гэдэг юм. Тєлєгч нар тэдгээр ан цав гарсан чиглэлийг сайтар шинжиж, тєлгийн дvнг гаргадаг ба тєлгийн зєв буусан эсэхийг бас ясан дээр сийлж тавьдаг байжээ. Тєлєгч нар тєлєгдєж мэрэглэсний дараа, тєлгийн бичиг зураастай тэдгээр ясыг албаны талын данс архивын хувиар хадгалан vлдээдэг байв.

    Бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, илрvvлээд байгаа ясан дээр сийлсэн бичгийн нийт vсгийн тоо нь 4000 гаруйд хvрч байгаа бєгєєд тvvний дотроос 3000 шахмыг нь эрдэмтэд судалж нотлогоо хийсэн байна. Єнєєгийн байдлаар, энэ 3000 шахам vсгийн дотроос 1000 гаруй vсгийг нь эрдэмтэд санал нэгтэй адилхан уншиж тайлбарласан ажээ. Бусад vсгvvд нь уншиж тайлбарлах боломжгvй буюу эрдэмтэдийн санал зєрєлдєєн ихтэй зvйлvvд болно. Хэдийгээр ийм байсан ч хvмvvс энэ 1000 гаруй vсгийг ашилан, Шан улсын улс тєр, эдийн засаг, соёл зэрэг олон талын байдлыг их тєлєвд нь ойлгож болох боломжтой болсон билээ. Ясан дээр сийлсэн бичгийг судласан хамгийн энхны эрдэм шинжилгээний тусгай сэдэвт бvтээл бол 1913 онд хэвлэгдсэн Лю э-гийн “Те юнь сан гуй” хэмээх зохиол юм. Хятадын нэрт тvvхч бєгєєд зохиолч Го Мо жо-гийн 1929 онд хэвлvvлсэн “Ясан дээр сийлсэ бичгийн судлал” гэсэн ном бол эрдэм шинжилгээний бас нэгэн тусгай сэдвийн чухал бvтээл болно. Хятад улсад ясан дээр сийлсэн бичгийн судлагааны талаар Бээжин Их Сургуулийн профессор Цю Си гуй, Хятадын Тvvхийн Институтийн профессор Ли Сюе цинь зэрэг эрдэмтэд их зvйлийг хийсэн юм.

    Бичиг сийлсэн ястай нэгэн адилаар, хvрэл зэвсэг бол мєн ч Шан улсын хамгийн тєлєєлєх чанартай багаж хэрэгсэл юм. Шан улсын хvрэл зэвсэг хайлуулж цутгах ур технологи нь нилээд єндєр тєвшинд хvрсэн байжээ. Иний бууриас олборлосон хvрэл зэвсгийн тоо хэмжээ нь хэдэн мянгад хvрч байгаа бєгєєд тvvний дотроос 1939 онд Иний бууриас олборлосон 875 килограмын жинтэй, 133 милиметр єндєр, 110 милиметр урт, 78 милитетр єргєн Сы му угийн дєрвєлжин хvлс бол Хятадын эртний хvрэл зэвсгийн соёлын оргил vеийн нийтлэг бvтээлvvдийн нэг нь юм.  

    Шан улсын vед тєр гvрэн буй болж, хувийн хэвшил ч vндсэндээ бvрэлдсэн ба тэр vеэс эхэлж Хятадын тvvх нь соёл иргэншилт vе шатандаа орсныг археологийн олборлолт болон эрдэм шинжилгээний судлагааны дvн харуулсан байна.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 12:18 , Processed in 0.060749 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表