网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4878|回复: 1
打印 上一主题 下一主题

中国历史(蒙文版)

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-4-16 14:54:03 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Хятадын тvvхэн дэх анхны тєр гvрэн—Ся улс
Ся улс бол Хятадын тvvхэн дэх хамгийн анхны тєр гvрэн юм. Ся улс их тєлєв манай тооллын ємнєх 21-р зуунаас манай тооллын ємнєх 16-р зууны хоорондын 500 шахам жилд оршин тогнож байсан бєгєєд 14 vеийн 17 вангийн ноёрхлыг єнгєрvvлсэн ажээ. Ся улсын ноёрхлын тєв газар нь одоогийн Шань си мужийн ємнєд хэсэг болон Хэ нань мужийн баруун хэсгийн нутгуудыг хамарч байжээ.    Ся улсыг vндэслэн байгуулсан Да юй бол гол мєрнийг засаж ард иргэдэд тус хийсэн тvvхт хvн юм. Олон зуун жилийн турш гамшиг тарьж байсан Хатан голыг амжилттай засан учир, Да юй аймаг бvлгийнхээ итгэл найдлагыг хvртэж, эцсийн бvлэгт Ся улсыг байгуулсан гэж домогт єгvvлсэн байна. Ся улс байгуулагдсан явдал нь урт удаан хугацаанд оршин тогтнож байсан барлаг нийгэм нь хувийн хэвшилийн тогтолцоот нийгэмд орлогдож, Хятадын нийгэм тэр vеэс боолт нийгэмд дэвшин орсныг харуулсан юм.

  Ся улсын сvvлчийн онуудад ван-гийн угсаатны дотор улс тєрийн vймээн дуулиан гарч, ангийн зєрчєл тэмцэл єдєр ирхэх тусмаа гаарч байжээ. Ялангуяа хамгийн сvvлч ван болох Ся Зе ван-гийн ширээ залгамжласныхаа дараа, єєрчлєлт шинчлэлт хийж улс орноо хєгжvvлэх явдлыг vл хайхран, тансаг амьдралд дашуурч, тєр гvрний эд мєнгийг хэмжээгvй ихээр бvрэлгээн сvйтгэжээ. Тэрээр єдєржин хайрт хатантайгаа архи дарс уун жарган цэнгэж, ард иргэдийн зовлон зvдvvрийг огт ойшоодоггvй байжээ. Том тvшмэл нь тvvнийг ятгаж сануулвал тэднийг алдаг байсан гэдэг. Ийм ч учраас Ся улсын харьяанд байсан жижиг жижиг хоу улсууд нь залгаа залгаагаар тvvнээс уравсан байлаа. Тэр vед тэдгээр олон хоу улсын нэг байсан Шан завшааныг ашиглан, Зеийг товтолж Ся Зеийн цэргийг ялсанд, Зе зугтааж гарсан боловч удалгvй Нань чао-д нас барснаар Ся улсын тєр мєхсєн байв.

  Ся улсын тухай тvvхийн тэмдэглэлээс манай vед уламжлан ирсэн нь тун цєєн болохоор тvvхэн дээр Ся улс оршин тогтнож байсан эсэх нь одоо болтол эрдэм шинжилгээний хувьд нэг мєрийн болж чадаагvй маргаантай асуудал юм. Гэвч Хятадын тvvхийн нэрт судар бичиг болох “Судар тэмдэглэл • Ся улсын тvvх”-ийн холбогдох тэмдэглэлд Ся улсын ван-гийн vе дарааллыг тодорхой тэмдэглэсэн байдаг билээ. Археологийн аргаар Ся улсйн эдийн соёлын євийг хайн илрvvлж, цаашид Ся улсын тvvхийн байдлыг тодруулахыг археологичид хvсч байна. 1959 оноос Хятадын археологичид “Ся улсын буурь”-д шинжилгээ хийж эхэлснээр Ся улсын соёлыг хайх ажлын гараа нээгдсэн юм. Хэ нань мужийн Янь ши-гийн Эр ли тоу-гийн буурийн нэрээр нэрлэсэн “Эр ли тоугийн соёл” бол Ся улсын соёлыг хайн илрvvлэхийн гол объект болно гэж олонхи эрдэмтэд vзэж байгаа ажээ. Тэд энэ соёлын оршиж байсан цаг хугацааг бараг манай тооллын ємнєх 1900 оны vе тухайлбал Ся улсын vеийн хvрээнд хамрагдана гэж шинжлэн тогтоосон байна. Єнєєгийн байдлаар, тvvнийг Ся улсын соёл гэж нотлох шууд гэрч vндэслэл гэж vзэхийн аргагvй байгаа боловч тvvнээс илрvvлсэн ареологийн баялаг баримт материал нь Ся улсын соёлыг хайн илрvvлэх ажлыг дорвитой ахиулсан юм.

2#
 楼主| 发表于 2010-4-16 14:54:27 | 只看该作者
Эр ли тоу-гийн соёлын бууриас олборлосон vйлдвэрлэлийн бааж хэрэгсэлд чулуун зэвсгээр гол болж байснаас гадна бас ясан зэвсэг болон хясаан зэвсэг ч байжээ. Зарим гэр байшингийн суурь, янтангийн хоолой болон булшны хананд модон анжисаар малтсан ор мєр бий. Тухайн vед хєдєрмєрчин ард иргэд тэдгээр нилээд барлаг онцлог шинж бvхий бааж зэвсгийг ашиглан, ур ухаанаа гарган шаргуу ажиллаж, ус шошоог засан хєдєє аж ахуй эрхэлж байсан ажээ. Одоо болтол Ся улсын бууриас хvрэл зэвсгийг нилээд их хэмжээгээр илрvvлээгvй боловч Эр ли тоу-гийн соёлын буурьд хvрлээр хийсэн хутга, шєвєг, ооль, цvvц, зэв, гох зэрэг бааж хэрэгсэл, зэр зэвсэг болон савыг илрvvлсэн бєгєєд бас гуулиар бааж хэрэгсэл цутгаж байсан буурийг илрvvлж, вааран хэв, гуулийн єрдєс болон хайлуулгын тогооны хэмдэг зvйлсийг олборлосон байна. Yvнээс гадна бас тэндээс олборлосон ур технологийн єндєр тєвшин бvхий хаш эдлэл, оюу шигтгэсэн гоёл чимэглэлийн эд, чулуугаар vйлдсэн хєгжмийн зэмсгийн зvйлvvдийн байдлаас vзэхэд тухайн vед гар vйлдвэрлэлийн ур технологи болон дотоод ажлын хуваар нь бvр нилээд хєгжсєн байжээ.

  Эртний сурвалж бичиг дэх тэмдэглэлийн талаар Ся улсын зурахйн ухаантай холбогдсон зvйл нь хvмvvсийн сонирхлыг хамгийн их татдаг юм. “Да дай ли Зы” хэмээх номд тэмдэглэгдсэн “Ся сяо жэн” бол даруй одоо болтол хэвээр хадгалагдаж буй “Ся улсын зурхайн ухаан”-тай холбоо бvхий чухал сурвалж бичиг болно. Тэр бол Хятадын хамгийн анхны зурхайн бичиг юм. Тvvнд тухайн vед хvмvvс алтан гадас одны эргэх байр байдлаар нь сарыг тогтоож байсныг єгvvлсэн байдаг. Уг бичигт Ся-гийн зурхайн 12 сарын дарааллаар нь сар болгоны одны байдал, хийн орны байдал, бодисын байдал болон тvvнтэй тохиролцсон хєдєє аж ахуй болон улс тєрийн vйл хэргийг тус тус нь тодруулан тэмдэглэжээ. Энэ нь Ся улсын vеийн хєдєє аж ахуйн vйлдвэрлэлийн хєгжлийн тєвшнийг зохих хэмжээнд харуулсан бєгєєд тvvнд Хятадын шинжлэх ухааны хамаг эртний нилээд ховор цухаг эрдэм мэдлэг шингэсэн байгаа юм.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 13:38 , Processed in 0.066292 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表