网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5668|回复: 2
打印 上一主题 下一主题

中国概况--蒙文版

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-3-19 20:12:54 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
本帖最后由 hmjg 于 2010-3-19 20:15 编辑


БНХАУ дэлхийн бємбєрцгийн зvvн хагас, Европ Азийн эх газрын зvvн бие, Номхон далайн баруун эрэгд байдаг орон. Эх газрын нийт талбай нь 9 сая 600 мянган хавтгай дєрвєлжин киломэтр, Азийн нутаг дэвсгээрийн 21,9 хувийг эзэлдэг Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын нутаг дэвсгээр ОХУ, Канадын дараа дэлхийд гуравдугаар байр эзэлдэг.
      Хятадын нутаг дэвсгэр хойт талаасаа Мvє хэгээс хойших Хар мєрєний голоос (хойт єргєргийн 53,30 градус),ємншєє Наньшагийн арлуудын ємнє vзvvрийн Зэн мvгийн далд арал (хойт єргєргийн 4 градус)хvрч єргєргийн 49 градусийг сундалж, хоорондоо бараг 5500 км байна. Зvvн талаасаа Хар Мєрєн болон Єссvри мєрний нийлвэрээс (зvvн уртургийн 135,05 градус), барууншаа Памирын єндєрлєг (зvvн уртургийн 73,40 градус)хvрч, уртургийн 60 гаруй градусыг сундалж, хоорондоо бараг 5000 км хvрч байна.

      Хилийн шугам болон хєрш орнууд: Хятдын хуурай газрын хилийн нийт урт 22 мянга 800 гаруй киломэтр байж 15 оронтой хєршилж байна: зvvн талараа БНАСАУ-тай, ємнє талараа Вьетнам, Лаос, Бирм-тай, баруун ємнє болон баруун талараа Энэтхэг, Бутан, Сикким,Пакистан,Афганистантай, зvvн хойт болон баруун хойт талараа ОХУ, Тажикстан, Киркистан, Казакстантан, хойт талараа Монгол Улстай тус тус хєршилж байна. Япон, БНСУ,Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр хиллэж байдаг.
2#
 楼主| 发表于 2010-3-19 20:18:22 | 只看该作者
Уул нуруу
Хятадын нэрт их нурууд: Гималай уул, Кvньлvнь уул, Тэнгэр уул, Тангула уулын нуруу, Чиньлин дабаа, Их Хянган дабаа, Таиханшань уул, Чиляншань уул, Хэндуаншань уулны нуруу зэрэг бий.

       Гималайн нуруу:Хятад улс болон Энэтхэг, Балба зэрэг орны хили дээр байгаа, 2400 гаруй км урт, далайн тєвшнээс 6000 метр єндєр, дэлхийн хамгийн єндєр нуруу юм. Гол оргил Жvмvглагма нь 8848,13 метр, дэлхийн хатгийн єндєр оргил юм.

      Кvньлvнь уулын нуруу:баруун талаасаан Памирийн єндєрлєгєєс эхэлж, зvvнш Сэчуань мужийн хойт хэсэгт хvрч, нийт 2500 гаруй км урт байдаг бєгєєд далайн тєвшнєєс дунджаар 5000-7000 метр єндєр байж, хамгийн єндєр гvнгэр уул нь далайн тєвшнєєс 7719 метр єндєр байдаг.

      Тэнгэр уулын нуруу:Хятадын баруун хойт нутгийн Шижянгийн Уйгуурын єєртєє засах районы тєв хэсэгт байдаг, далайн тєвшнєєс дунджаар 3000-5000 метр єндєр, хамагийн єндєр Тємєр оргил нь далайн тєвшнєєс 7455,3 метр єндєр.

      Тангул уулын нуруу:Хєхнуур тvвдийн єндєрлєгийн тєв хэсэгт бий, далайн тєвшнєєс дунджаар 6000 метр єндєр, хамагийн єндєр Гэладандvн оргил нь далайн тєвшнєєс 6621 метр єндєр, Хятадын хамгийн том мєрєн Хєхмєрний эх юм.

      Чиньлин дабаа:Гансу мужийн зvvн хэсэгээс зvvнш Хэнань мужийн баруун хэсэгт хvрдэг, далайн тєвшнєєс дунджаар 2000-3000 метр єндє, гол оргил Таибаишань уул далайн тєвшнєєс 3767 метр єндєр. Чиньлин дабаа бол Хятадын ємнєд умраат нутаг хоорондын газар зvйн чухал зааг юм.

      Их Хянган дабаа:хойт талаасаа Хэилунжян мужийн Мєхэ хавиаас эхэлж, ємншєє Луухын голын дээд сав газарт хvрч, 1000 километр vргэлжилдэг, далайн тєвшєєэс дунджаар 1500 метр єндєр, гол оргил нь 2029 метр єндєр.

      Таиханшань уулын нуруу:шар хєрсєт єндєрлгийн хєвєєгєєр байршиж, ємнєш хойш 400 километр урт, далайн тєвшнєєс дунджаар 1500-2000 метр єндєр, гол оргил бага Утай уул Далайн тєвшнєєс 2882 метр єндєр байдаг.

      Чиляншань уулын нуруу:Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн зvvн хойт хєвєєгєєр байдаг, Далайн тєвшнєєс 4000 гаруй метр єндєр, гол оргил нь 5547 метр єндєр байна.

      Хэндуаньшань уулын нуруу:Хєхнуур тvвдийн єндєрлгийн зvvн ємнєд хэсэг, Тvвд, Сэчуань, Юvннань гурван мужийн уулзуурт байдаг, далайн тєвшнєєс дунджаар 2000--6000 метр єндєр, хамагийн єндєр Гунга оргил нь далайн тєвшнєєс 7556 метр єндєр.

      Тайвань уулын нуруу:Таивань арлын зvvн талаар байдаг, далайн тєвшнєєс дунджаар 3000-3500 метр єндєр.

       Yvнээс гадна Хуаншань уул, Тайшань уул, Хуашань уул, Сvншань уул, Хэншань уул, Эмэйшань уул, Лvшань уул, Yданшань уул, Янданшань уул зэрэг нэрт уулууд бий.  
3#
 楼主| 发表于 2010-3-19 20:21:09 | 只看该作者


您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 06:52 , Processed in 0.074583 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表