网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11569|回复: 1

乌兰巴托市滑雪场

[复制链接]
发表于 2012-12-4 12:54:39 | 显示全部楼层 |阅读模式
Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ






Нийслэлийн иргэд өвлийн улиралд чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрөөхийн тулд зардал чирэгдэл гарган байж хотоос гарах шаардлагатай болдог. Энэ байдлыг өөрчилж, хотын төвдөө иргэд цэвэр агаарт амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдүүлэхийг Ерөнхий сайд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд чиглэл болгосон юм. Энэ дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын хөвөөнд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цанын зам шинээр нээхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.   Энд тойрог байдлаар нийт 5 км зам бий болгох боломжтойгоос өнөөдрийн байдлаар 1,5 км-ийг нь цасаар хучиж, цанаар гулгах боломжтой болгоод байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу энэ замыг ирэх долоо хоног гэхэд 2,5-3 км хүртэл сунгаж, нэмж мөсөн гулгуурын талбай байгуулахаар боллоо.








Хотын төвдөө, тодруулж хэлбэл Нарантуул худалдааны төвийн баруун урд, Маршалын гүүрний хойно байрладаг тус цэцэрлэгт хүрээлэнд очиход тусгайлан унаа машин, нэмэлт зардал шаардахгүй учраас бүх насны иргэд энд ирж цэвэр агаарт амралт, чөлөөт цагаа өнгөрөөхийг Ерөнхий сайд уриаллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1200 га талбайтай бөгөөд одоогоор бүрэн тохижилт хийгдээгүй ч өвлийн улиралд цанын гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай байгуулан иргэддээ үйлчлэх бүрэн боломжтой юм .
 楼主| 发表于 2012-12-4 12:58:06 | 显示全部楼层









您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-28 18:42 , Processed in 0.064755 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表