网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10253|回复: 1

Үрэлгэн төсөв

[复制链接]
发表于 2012-10-9 20:57:48 | 显示全部楼层 |阅读模式
“Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө” оруулалтын талаар хэлэлцлээ


Төсвийн мөнгө, өөрөөр хэлбэл иргэдийн татвараар бий болсон хөрөнгөөр үрэлгэн төсөв хийж, эдгээр хөрөнгө оруулалт нь ард иргэдэд өгөөжөө өгөхгүй байгаатай Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн болон Засгийн газрын гишүүд нийслэл болон хөдөө орон нутагт ажиллах үеэрээ танилцсан байна. Тиймээс ч сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14 цагаас зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уламжлалт уулзалтаар энэ сэдвийг хөндөж, иргэдэд өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх арга замыг хайж ярилцлаа.

Төрийн ордны Иргэний танхимд болсон энэ хэлэлцүүлэгт 60 гаруй иргэн оролцсоноос 20 нь үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэг болохоос өмнө цахим хуудсаар дамжуулан 108 иргэн саналаа ирүүлээд байсан юм.

Иргэдийнхээ саналыг сонссоны дараагаар Ерөнхий сайд зургаан асуудалд анхаарч ажиллаад ирэх сард болох хэлэлцүүлгийн үеэр тайлагнахаар боллоо. Төсвийн хөрөнгө авчихаад ажлын гүйцэтгэл муутай  байгаа болон хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, мөнгө нэмж шаардсан компаниудын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал хэд хэдэн хүнээс гарсан юм. Үүнээс гадна “Архангайн тоосгоны үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлээч”, “Сүүний аж ахуйг дэмжээч ээ” зэрэг саналыг Ерөнхий сайд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Цагааннуурын чиглэлд баригдаж буй 40 км автозамын ажлыг “Алтайн зам” ХК хоёр жилийн турш гүйцэтгэж байна. Санхүүжилтийнхээ 80 хувийг авчихсан атал гүйцэтгэл нь ердөө 60 хувьтай яваа төдийгүй энэ жилдээ замаа ашиглалтад оруулж амжихааргүй байгаа юм. Энэ мэтчилэн манай улсад  200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч ашиглалтад ороогүй 100 гаруй барилга байгууламж, зам талбай байна. Тиймээс ч үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт хийгээд байгаа энэ асуудалд шинэчлэл хийхээс аргагүй гэдгийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцоллоо.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй. 16 тэрбум төгрөг авчихсан хэрнээ барилга бүрэн босоогүй байна. Баригдаад дууссан ч ашиглалтад орох боломж байхгүй. Учир нь цэвэр ус, бохирын шугам зэрэг дэд бүтцийн ямар ч асуудлыг нь шийдээгүй жишээг Ерөнхий сайд дурдаад энэчлэн хүний төлөө хөрөнгө оруулалт хийдэг биш, аль болох өндөр үнэтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх байшин, сав зам талбай барихын төлөөх уралдааныг манай Засгийн газар таслан зогсоох болно гэж мэдэгдлээ。
 楼主| 发表于 2012-10-9 20:58:48 | 显示全部楼层
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-19 02:50 , Processed in 0.065743 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表