网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 8634|回复: 2
打印 上一主题 下一主题

蒙古国工资、退休金以及福利 增加到2至3倍

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-3-28 10:43:10 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
蒙古国总理苏•巴特包勒德 在3月15日亲自作出有关政府会议决议方面的报告。蒙古国总理强调了3项重要问题。首先在报告初指出,政府已经将工作、退休金以及福利增加到2至3倍,并顺利完成了所提出的目标。同时强调,由于政府将预算拨款递交大呼拉尔予以讨论通过,政府决定在第一阶段,也就是从2月1日起公务人员工资增加8万图,第二阶段增加23%。如此,于2008年为30图、与2011年为410万图的平均工资2012年2月1日起上涨到63万图。换句话说,政府在2008年至2012年运作纲领内提出增加工资和退休金目标,结果于2008年以20%、与2010年以30%增加。总理还强调,然而对于退休金而言,将由社会保险基金会发放的退休金额增加了3万5千图。
   如此,领取318200图退休金的退休老人退休金增加了27.8%,即160000图。而于今年5月1日起以53.8%增加,同2008年相比将增加到两倍。之外蒙古国总理还指出,政府会议通过了退休金最低标准为140300图的决议。总理强调的下一个主题是“10万户住宅楼”纲领。此外蒙古国总理还指出,政府例行会议通过了有关属于该纲领的乌兰巴托以及省中心所建造的住宅楼、小区第二批排列表。换句话说,将以前排列的7万9千住宅楼增加到了12万4千。如此,政府向公民提供了选择上述住宅楼条件。同时蒙古国总理强调说:政府所宣布的2012年为支持家庭发展年与该纲领将不可分割。
2#
 楼主| 发表于 2012-3-28 10:48:09 | 只看该作者
Цалин, тэтгэвэртэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар өөрийн биеэр мэдээлэл өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энд гурван чухал асуудлыг онцлов. Юуны өмнө Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2-3 дахин нэмж, дэвшүүүлсэн зорилтоо шийдэж  чадлаа гэдгийг мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.
Засгийн газраас төсвийн тодотголоо УИХ-д оруулж шийдвэрлүүлснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу 2 дугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэр гаргасныг  дурьдлаа. Ингэснээр дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол, 2011 онд 410 мянган төгрөг, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс ийнхүү 630 мянган төгрөг болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэрийг нэмэх зорилт тавин ажиллаж, үүний үр дүнд 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдэж байна.
Харин тэтгэврийн хувьд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэрийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмснийг Засгийн газрын тэргүүн мэдээлж байна. Ингэснээр нийт 318.2 мянган  тэтгэвэр авагчийн тэтгэвэр 27.8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байгаа ажээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс мөн нэмэгдэх бөгөөд энэ онд тэтгэвэр авагчдын тэтгэвэр 53.8 хувиар буюу 2008 оныхоос хоёр дахин нэмэгдэж байна. Түүнчлэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа бүрэн тэтгвэрийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөг болгон шинэчилснийг Ерөнхий сайд энд дурьдлаа.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 хувь буюу 70 мянган төгрөгөөр, ирэх тавдугаар сарын 1-нээс 48 хувиар нэмж 103 мянга 600 төгрөг болж байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2.5 дахин нэмэгдэж байгаа юм.  Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 40 мянга, тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Үнэ ханш, инфляцыг хөөрөгдөхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлж ажиллахыг  Сангийн яаманд өгөөд байгаагаа ч Засгийн газрын тэргүүн дурьдлаа.

12031606big2.jpg (320.93 KB, 下载次数: 2125)

12031606big2.jpg
3#
 楼主| 发表于 2012-3-28 10:48:46 | 只看该作者
Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай байлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсныг энд онцоллоо. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга болгосон аж. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар ийнхүү олгож байгаа юм. Нэмж орж байгаа 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байх ажээ. Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь ч энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн энд онцлоод, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогууд гарч байгааг ч тэмдэглэсэн юм. Тухайлбал ийм чиглэлийн 130 мянган өрх анхааралд байгааг онцоллоо.
‘Мөн дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай мэдээлэл байв.  10 сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд 5 жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон явдал юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас  6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан  төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа хэмээн онцолсныг мэдээлийн үеэрээ Ерөнхий сайд С.Батболд дурьдаж байлаа.
Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй  Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл  хэмээн харж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийн санхүүжилт хийх бололцоотой болж байгаа ажээ.  Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд  дурьдлаа。
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-4 06:50 , Processed in 0.098784 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表