网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5181|回复: 0
打印 上一主题 下一主题

Засуул

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-9-8 08:13:57 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол үндэсний бөхийн засуул нь тухайн барилдааныг хариуцагч гол хүн төдийгүй авч гарсан бөхөө зөв шударга, үнэн хүч мэхийг гарган барилдуулж давуулах үндсэн зорилготой өөрөөр хэлбэл монгол бөхийн гол шүүгч зөвлөгч нь юм. Ер нь засуул гэсэн үгнээс нь ч аваад үзсэн засах сайжруулах гэсэн утгаар бөхийг алдаа мадаггүй сайн барилдуулах үүргийг өөртөө хүлээдэг ёстой.

Засуул анх эртний овог аймгууд хоорондоо тэмцэлдэн, хүч чадлаа үзэж, хүчтэнгүүдээ зоригжуулж, эсрэг талаа дийлэх, хүч хүч чадал арга мэхийг заан сургаж байсан үеэс эхэлсэн өнө эртний уламжлалтай, энэ нь цаг үеэ дагаж шинэчлэгдэн хөгжсөөр өдий хүрчээ. Монгол бөхийн засуул нь талбайд авч гарсан хоёр бөхийнхөө барилдааныг үнэн шударга зөв мэргэн шүүж явуулдгаараа орчин үеийн олон улсын чанартай бусад барилдааны талбайн шүүгчтэй ижил боловч авч гарсан бөхдөө шууд тусалдгаараа өвөрмөц онцлогтой юм.

Иймээс ч бөх, засуул хоёр барилдааны үед нягт уялдан хамтран ажилладаг учраас бөхгүй засуул, засуулгүй бөх байдаггүй билээ. Ардын хувьсгалын өмнөх үед бөхийн засуул нь аймаг хошуудаас томилогдон ажиллахаас гадна зарим тохиолдолд бөхчүүд ээлжлэн засуул хийдэг журам ч байсан байна. Ардын хувьсгалаас хойш улсын их баяр наадамд 512-1024 бөх барилдаж, 32-36 засуул ажиллаж иржээ. Харин аймаг, сумын наадамд барилдах тоо, тухайн үеийн бололцооноос хамаарч засуулын тоог тогтоон томилж заншжээ.

Үндэсний бөхийн амжилт ялалтанд засуулын хөдөлмөр зүй ёсоор нөлөөлдөг. Сайн засуулын үгийг тусгаж авбал хамт өргөлцөөд ирэх шиг болдог гэж сайн засуулын ач тусын тухай өндөр үнэлж хэлсэн нь бий. Талбайд гарсан бөхөд засуул нь ч, шүүгч зөвлөгч нь ч болдог учиртай. Засуул нь зүгээр нэг бөх дагаад явдаг хүмүүс биш, өөрийн бөхөд эсрэг бөхөө дийлэх мэх зааж өгдөг бөхийн сайн туслагч юм.

Засуулын мэдвэл зохих зүйл: Монгол бөхийн засуул нь бөхийн барилдааны дүрэм, цол, мэх гэсэн үндсэн гурван зүйлийг заавал мэдсэн байхаас гадна наадам, уралдаан тэмцээний журмыг ойлгосон байх ёстой. Ингэснээрээ үндэсний бөхийн барилдааны хувьд иж бүрэн ойлголттой болсон байна.

Монгол бөхийн хувьд цол нь сурталчлах, сүр хүчийг илтгэх, зоригжуулдаг бол мэх нь сайн барилдах ур ухаан эв дүйг эзэмшүүлж, дүрэм нь уралдаан тэмцээнд биеэ сайн бэлтгэх зөв журмаар оролцох ач холбогдолтой. Үүнээс дүгнээд үзэхэд засуул нь бөхийн сэтгэл өрнүүн зоригтой ухаантай, бяртай, уран мэхтэй барилдах замыг зааж өгдөг байна.

Засуул нь дүрмээр олгогдсон эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Засуул хүн бөхийн цолыг сурахдаа эхлээд үгийг сайтар цээжлэн дараа нь аялгуулан хэлэх сургуулийг ахмад засуулчдаар заалган хийх нь илүү ашигтай байдаг. Засуул хүн ганцаар байна гэж байдаггүй хэзээ ч хамт олны дунд, өөрөөр хэлбэл төрөл бүрийн зан ааштай үзэгчдийн өмнө бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Засуулын зан чанар нь туйлын ажилсаг, авхаалжтай сэргэлэн, даруу төлөв, голч шударга, сэтгэлийн тамир сайтай байдлаар илэрнэ.

Ингээд бодоход засуул гэдэг уран ухаан, сэтгэлийн их тэвчээр, ажилдаа гэсэн үнэнхүү сэтгэлийг хүнээс шаарддаг спортын нарийн төрөл урлаг юм. Иймээс ч энэ урлагийг туйлбар багатай тэвчээргүй жирийн нэгэн сонирхогч хэзээ ч эзэмшиж чаддаггүй юм. Засуул хүний бас нэг анхаарах зүйл нь засуулын өөрөөр хэлбэл өөрийгөө залгамжлагч залуу халааг бэлддэг байх ёстой. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд монгол бөхийн засуул гэдэг маань тухайлсан нэг наадам уралдаан тэмцээнд ажиллачихаад л ажлаа хязгаарладаг биш, бөхийн болон засуулын нөөцийг бэлдэх талаар уйгагүй ажилладаг байх ёстой байна.

Үндэсний бөхийн засуул хүнд, урьд дурдсан үүргийг биелүүлж, хэрэгжүүлэхээс гадна туслах чанарын боловч заавал биелүүлж байх нэгэн үүрэг бий. Энэ нь залуу бөхчүүдийг олж тодруулах явдал юм. Иймээс засуул хүн хэзээ боловч хаана ч явсан үндэсний бөхийн залуу халаа өсөх ирээдүй бүхий залуучуудыг эрж судлан сурвалжилж байх ёстой. Үүний тулд бөхийн шинжийг сайтар мэдэх шаардлагатай.

Ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд олон жил тогтмол бөх зассан алдартай засуулчид : Умийцоо, Дэндэв /ходого/, Санжаа, Пэрэнлэй, Гончиг, Бэгз, Ананд, Сэрээнэн, Нямжав, Санжаа /орилоо/, Дамба, Лантуу, Содном, Ойдов, Идшинхорлоо, Лүгдэв, Пүрэвсүэрн, Халтмай, Жамц, Жамьян, Цоодол Дамдинсүрэн, Цогзол, Лонцойдорж, Дэмбэрэлнасан, Гомбосүрэн, Давааням...
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-19 05:47 , Processed in 0.082114 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表