网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 7345|回复: 2
打印 上一主题 下一主题

联合国开发计划署署长克拉克访问蒙古国

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-10-19 15:02:21 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн захирагч Хелен Кларк 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхав. Тэрээр Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улсад урт удаан хугацаанд амжилттай ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархаад харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэлээ.
        Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьд хүрэн, эдийн засаг өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл бууран, ажлын байр нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид эерэг энэ үзүүлэлтүүдийг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, иргэдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахыг зорьж байгааг тэрээр хэлэв. Засгийн газар уул уурхайн салбараас орж байгаа орлогоос “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хишиг, хувь хүртээж, хүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, мал аж ахуй гээд бусад салбарынхаа хөгжилд зарцуулж байна. Мөн далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөнгөвчлөхийг зорьж байгаагаа ч Ерөнхий сайд дуулгалаа.

        Цаг зав гарган хүлээн авсанд нь НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа орны нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Байгалийн баялаг ихтэй улсын хувьд энэ давуу талаа ашиглах, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар, экспортын бараа, бүтээгдэхүүний өсөлтийн үр шимийг нийгмийн салбарт түлхүү наалдуулах нь чухал гэж хатагтай Хелен Кларк үзэж байна.  

2#
 楼主| 发表于 2011-10-19 15:02:43 | 只看该作者
Иргэдийнхээ амьдрал, амьдрах орчинг сайжруулах, улс орноо хөгжүүлэх нь Мянганы хөгжлийн зорилтын гол зорилго. Зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хоёр талаас ажлын хэсэг гаргах, тодорхой бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тэрээр хэлснийг Ерөнхий сайд талархан хүлээж авлаа. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад ядуурал 50 хувь буурсан гэсэн нь чухал үзүүлэлт. Сүүлийн үеийн өндөр технологи ашигладаг учир Дэлхийн банкны судалгаанд илүү итгэдэг, гэхдээ ядуурал байгаа гэсэн яриа хэвээр байгааг тэрээр хэлээд тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх чиглэлээр НҮБХХ хамтран ажиллахад бэлэн гэлээ.
        Талууд уулзалтын үеэр мөн байгаль орчин, жендэрийн тэгш байдлыг хангах талаар ярилцсан байна. Хатагтай Хелен Кларк айлчлалынхаа үеэр Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж үзүүлж байгаа хөгжлийн тусламж, төсөл,хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцахаар төлөвлөжээ. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол дахь НҮБ, олон улсын байгууллагууд, эмэгтэй лидерүүдтэй уулзаж, НҮБХХ-ийн байгаль орчныг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих төсөлд хамрагдсан малчдын бүлэг, нөхөрлөлийн ажилтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


3#
 楼主| 发表于 2011-10-19 15:04:48 | 只看该作者
蒙古国总理表示要加快实现千年发展目标

新华网乌兰巴托10月18日电(记者石永春)蒙古国总理巴特包勒德18日会见到访的联合国开发计划署署长海伦·克拉克时表示,要加快实现千年发展目标。

巴特包勒德说,蒙古国政府积极致力于发展经济,提高人均国内生产总值水平,增加就业岗位,减少失业,不断提高居民生活水平。与此同时,还通过人类发展基金让每个公民分享矿业部门的收益。

克拉克指出,蒙古国可利用丰富的自然资源优势,带动工业和出口产品增长,进而提高社会效益。她还表示,联合国开发计划署驻蒙古国代表处可与蒙古国政府联合组建工作组,以加快推进千年发展目标的实现。此建议得到巴特包勒德的赞赏。

当天,克拉克还会见了蒙古国的一些议员和非政府组织的代表,了解蒙古国在消除贫困方面取得的进展及实现千年发展目标的前景。
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-27 23:16 , Processed in 0.064933 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表