|
3#
楼主 |
发表于 2010-11-23 12:50:10
|
只看该作者
Иргэний паспортын зураг баталгаажуулахад бүрдүүлэх материал
1. Иргэний паспорт.
2. Төрсний гэрчилгээ.
Жич: Архивын төрөлтийн лавлагаа нь төрсний гэрчилгээг орлохгүй болно.
3. 3% цээж зураг
Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан,
нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас
татаагүй цээж зураг байх ёстой.
4. 1500 төгрөг бэлнээр.
-Хөдөө орон нутгаас шилжин ирээд УБ хотын иргэн болсны дараа иргэний үнэмлэх /паспортоо/ гээгдүүлсэн иргэд УБ хотын харъяат иргэнээр бүртгүүлсэн бүртгүүлсэн он, сар, өдрөө тодорхой мэдэж ирэх шаардлагатай.
- Шаардлагатай тохиолдолд иргэд байцаагчаас шаардсан дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирнэ.
• 8, 10-р анги, Их, дээд сургууль төгсөх үедээ авахуулсан монтаж
• Гадаад паспорт
• Жолооны үнэмлэх
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
• Хөдөлмөрийн дэвтэр
• Гишүүний батлах /нам, эвлэл гэх мэт/
Жич: Дээрх материалууд нь үг, үсгийн засваргүй, тухайн хүний зураг нь
тамгалагдсан байх шаардлагатай. НИБМА-аар үйлчлүүлсэний дараа
өөрийн оршин суугаа дүүргийн үнэмлэх бүртгэлийн байцаагчид материалаа аваачиж өгнө.
|
|
|