|
Хуурамч хүн хуулиас аймтай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай ажиггүй хэвтэхтэй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өндөгтэй шувуу адил
Хүн өвөг язуураа мэдэхгүй бол ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн, хүлэгт булгиулсан хоёр адил
Хүний бурхан өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл өөрийг хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах, малгай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн хүүхэд хоёр адил
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
|
|