网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5962|回复: 1
打印 上一主题 下一主题

Их Засаг

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-1-6 19:54:18 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
"Их засаг" хэмээн алдаршсан Чингисийн хаант улсын хууль цаазын бүтэц, агуулгыг тогтон томъёолох асуудалд эрдэмтэд, судлаачид багагүй анхаарал тавьж иржээ. Учир нь "Их засаг" бол хаант улсад үйлчилж байсан болон шинээр тогтоосон цаазын заалтуудыг багтаасан бөгөөд "хуйлмал хуудас"-д дэвтэрлэн хадгалж, төрийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх үед уншин болгоож баримталдаг улсын хэмжээний хууль цаазын баримт бичиг байсан бөлгөө.
"Их засаг" хэмээх төрийн нэгдмэл хууль цааз бүрэн эхээрээ бидний үед уламжлагдан үлдээгүйгээс үүдэн түүний бүтэц, агуулгыг тогтоон томъёолох нь Чингисийн хаант улсын хууль цааз судлалын нэг чухал зорилт болж, цөөн бус эрдэмтэд авъяас билгээ сорьж иржээ.
"Их засаг"-ийн бүтцийг томъёолж агуулгыг нь тогтооход гурван үндсэн хандлага гарч ирснийг судалгааны дүн харуулж байна.
Энэ нь :
Нэгдүгээрт, Их засгийг нэгэн бүхэл хууль, түүнийг илэрхийлсэн хэсэг, бүлэг, зүйлийн хэлбэрт оруулан нэг тодорхой бүтэц, бүрэлдүүлэн авч үзснээр илэрч байна. Ийм хандлага гаргасан эрдэмтдэд юуны түрүүнд Хятадын Сайшаал, Америкийн Ж.Вернадский нарыг оруулж болно. Ж.Вернадский "Их засаг"-ийн бүтцийг олон улсын хууль, төрийн хууль, эрүүгийн хууль, хувийн өмч буюу хувийн эрхийн хууль, худалдааны хууль, шүүн атлах ажиллагаа,.хуулийг хянах, хэрэгжүүлэх гэсэн 7 хэсэгтэйгээр тогтоож, хэсэг тус бүрээ тодорхой зүйлд оруулахгүйгээр авч үзжээ. Чингэхдээ зарим хэсгийг нь жижиг жижиг бүлгүүдэд хуваан өгүүлсэн байна. Тухайлбал, "төрийн хууль" хэмээх хэсгийг хааны дээд эрх, үндэстэн, тусгай үүргийн журам, тустай эрх, цэргийн журам, ан авлах журам, дотоод захиргаа, захиргааны тушаалууд, санхүүгийн удирдлага, татвар гэсэн жижиг бүлгүүд! болгожээ. Мөн "Эрүүгийн хууль " гэсэн хэсгийг гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн төрөл хэмээн хоёр бүлэг болгосон ажгуу. Хэсэг бүлгийн агуулгыг авч үзэхдээ тоочих бус хэн гэдэг хүний ямар ямар бүтээлд юу гэж тэмдэглэгдсэнийг иш татан нотлох арга хэрэглэсэн онцлогтой. Ж.Вернадскийн бүтээлийг уншиж үзэхэд "Ийм л хууль байсан байж болох юм шүү" гэсэн төсөөлөл сэтгэлд бууж ирдэг билээ. "Их засаг"-ийн бүтэц агуулгыг тогтооход Ж.Вернадскийн томъёолон гаргасан бүтэц чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй бөлгөө.
Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Сайшаал "Их засаг"-ийг "Ерөнхий хууль буюу Чингис хааны үндсэн хууль товчоон" хэмээн нэрлээд бүтцийг нь 4 хэсэгтэйгээр тогтоожээ. Хэсгүүдээ: хаан төрийн хууль, цэрэг дайны хууль, ард иргэдийн хууль, тусгай хууль хэмээн нэрлэсэн байна. Үүнээс тусгай хуулиа дотор нь олон улсын хэрилцааны хууль, аж ахуйн хууль, арилжаа худалдааны хууль, зам нэвтрэх ба өртөөний хууль, шашин суртлын хууль, ургийн хууль, эрүүгийн хууль гэсэн долоон бүлэгт ангилжээ. Зохиогч хэсэг, бүлгүүдийг зурвасаас /зүйл/ бүрдэхээр тогтоожээ. Сайшаалын томъёолон тогтоосон хуулийн бүтцийг авч үзэхэд "Их засаг"-ийн бүтцийн тухай нэгэн өвөрмөц төсөөлөл сэтгэлд бүрэлдэж ирдгийг тэмдэглэлтэй.
Хоёрдугаарт, "Их засаг"-ийн бүтцийг тодорхойлон тогтоохдоо эрх зүйн тогтолцооны орчин үе ийн онолын үүднээс "Их засаг"-т хамаарах заалтуудыг эрх зүйн тодорхой салбарт хуваарилан оруулж авч үзсэн нь өөр нэг хандлага болно. Л.Дэндэв, Ч.Жүгдэр, С.Жалан-аажав нар энэхүү хандлагын гол төлөөлөгчид мөн. Эдгээр эрдэмтэд "Их засаг"-т хамаарна гэж үзсэн заалтуудаа
а/ төр захиргаа;
б/ иргэн;
в/ эрүүгийн гэсэн гурван гол салбарт хуваан ангилж авч үзжээ. МУИС-ийн хуульч судлаачид "Эзэн богд Чингисийн их засаг" хэмээх номонд "Их засаг"-т холбогдох заалтуудыг мөн тийм гурван чиглэлд хуваан ангилж авч үзсэн байна. Чингэхдээ хуулийн заалтыг байгаагаар нь бичиж, зарим тайлбар хийсэн байдаг. Ийм байдлаар "Их засаг"-ийн заалтуудыг ангилж авч үзсэн нь "Их засаг"-ийн бүтцийг санхүүгийн удирдлага, татвар гэсэн жижиг бүлгүүд болгожээ. Мөн "Эрүүгийн хууль " гэсэн хэсгийг гэмт хэрэгийн төрөл, ял шийтгэлийн төрөл хэмээн хоёр бүлэг болгосон ажгуу. Хэсэг, бүлгийн агуулгыг авч үзэхдээ тоочих бус хэн гэдэг хүний ямар ямар бүтээлд юу гэж тэмдэглэгдснийг иш татан нотлох арга хэрэглэсэн онцлогтой. Ж.Вернадскийн бүтээлийг уншиж үзэхэд "Ийм л хууль байсан байж болох юм шүү" гэсэн төсөөлөл сэтгэлд бууж ирдэг билээ. "Их засаг"-ийн бүтэц агуулгыг тогтооход Ж.Вернадскийн томъёолон гаргасан бүтэц чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй бөлгөө.
2#
 楼主| 发表于 2010-1-6 19:55:00 | 只看该作者
Гуравдугаарт, "Их засаг"-ийн бүтэц, агуулгыг тодорхойлоход гарч ирсэн гурав дахь хандлага нь тодорхой хэсэг, бүлэгт оруулахгүйгээр тухайн сурвалж бичиг, зохиол бүтээлд тэмдэглэн дурдсан хуулийн заалтуудыг иш татаж дэс дарааллаар нь жагсаан бичиж тайлбар зүүлт хийснээр илэрч байна. Ийм байдлаар “Их засаг”-ийн агуулга, ач холбогдлыг тодорхойлон гаргах гэсэн ханддага Оросын нэрт эрдэмтэн В.А.Рязановский, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Х.Намжил нарын бүтээлүүдэд илрэлээ олжээ.
В.Я. Рязановский "Чингис хааны их засаг" гэсэн бүтээлдээ эрдэмтдийн бүтээлүүдээс "Их засаг"-т холбогдох заалтуудыг шууд иш татан жагсаан бичиж, тайлбар, дүгнэлтүүд хйисэн бөлгөө. В.Я.Рязановскийн сурвалжлан олж, нэгэн бүтээлд нотлон өгүүлж, дүгнэлт хийсэн "Их засаг"-т холбогдох заалтууд Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоох тодорхойлоход эрдэм шинжилгээ, арга зүйн чухал ач холбогдолтой бөгөөд өрөөрсөө хойшхи судлаачдад асар их нөлөө үзүүлсэн ажгуу.
Х.Намжил "Чингис хааны засаг ба билэг" хэмээх зохиолдоо Монголын түүхэнд хамаарах сурвалж бичгийн шинжтэй бүтээлүүдэд дурдан тэмдэглэсэн "Их засаг"-т хамаарах заалтуудыг иш татан бичсэн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоон тодорхойлоход мөн л чухал ач холбогдолтойг тэмдэгл үүштэй.
Дээрх гурван хандлага чиглэлээр явагдаж ирсэн ажлын үр дүн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, ач холбогдлыг нээн харуулахад суурь үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм. Энэ нь ямар ч арга хэлбэрээр Чингисийн үеийн хууль цаазыг судлахад дээрх судалгааны ажлын үр дүнг үндсэн хэрэглэгдхүүн, харьцуулан жиших гол хэмжүүр болгон үзэж судалгаа, шинжилгээний ажил явуулна гэсэн хэрэг болой.

Судлаачдын дотроос Д.Дашцэдэн арай өөрөөр бичихдээ "Их засаг" хууль нь бүтцийн хувьд дараа хэсгийг өөртөө багтаасан гэж үзэж болно. Үүнд: оршил;
б/ улсын хаан өргөмжлөх ёс, төрийн байгуулага цэргийн анги;
в/ эрүүгийн хуулийн холбогдолтой заалтууд;
г/ алба татвар;
д/ олон улсын харилцаа; шашин суртахуун;
ж/ гэр бүл, иргэний хуулийн холбогдолтой заалтууд;
з/ мал аж ахуйн талаар заалтууд болохыг дурджээ.

"Их засаг"-ийн бүтэц, агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа арга зүйн хувьд анхаарах хэд хэдэн зүйл бий. Нэгд, Чингисийн хаант улсын хууль цаазад хамаарах заалтуудыг түүвэрлэн авч боловсруулахдаа дорно дахины орнуудад хууль цаазаа бүтээж ирсэн уламжлалыг харгалзан зохих дэс дараалалд оруулж тайлах чиг баримтлах. Хоёрд, тус хаант улсын цаазад хамаарах заалтуудыг зохицуулсан харилцааных нь шинж байдлаар төрөлжүүлэн ангилж байршуулбал ойлгомжийн хувьд илүү сайн болох. Гуравд, аль болох шинжлэх ухааны үндэстэй байх шаардлагыг иш үндэс болгон эрх зүйн тогтолцооны орчин үеийн онолын сэтгэлгээний үүднээс хандах. Дөрөвд, орчин үеийн гол хуулиудын бүтэц агуулгатай жишиж үзэн, агуулга, ач холбогдол, уламжлагдах шинжийг нь тодорхойлох гаргах. Тавд, заалт бүрийн хууль зүйн утгыг түүхэн тухайн цаг үеийн нөхцөлд нийцүүлэн үнэн бодитой тайлах зэрэгт анхаарах нь чухал юм. Ийм арга зүйгээр хандахдаа Чингисийн хаант улсын хууль цаазын тухай мэдээлэл, баримт, заалтуудыг агуулсан түүхэн сурвалж бичиг, судар, шастир, ном зохиол, туурвил бүтээлүүдийн аль болохоор бүрэн судалж ашиглавал эл үеийн хууль цаазын агуулга, ач холбогдол төдий чинээ үндэслэлтэй гүн гүнзгий боловсрогдох учиртай.
Энэхүү бүтээлд Чингисийн хаант улсын хууль цааз, түүний илэрхийлэл болсон "Их засаг"-ийн бүтэц агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа уг цаЛ төчнөөн хэсэг, бүлэг, зүйлээс бүрдсэн тийм хэмжээтэй хууль байсан хэмээн тогтоох зорилго тавьсангүй. Нэгэн "Их засаг"-ийн жинхэнэ эх олдоогүй болохоор түүний бүтцийг ямарч хэлбэрээр тогтоолоо гэхэд тэр нь "зохиомол " бүтэц байх болно бизээ.
Энэхүү бүтээлд "Их засаг"-ийн агуулга, түүнд хамаарах хууль зүйн утгыг аль болохоор тодорхой харуулах чиглэл баримтлаж, үүний үндсэн дээр "Их засаг" нь ямар харилцааг зохицуулсан, ямар хүрээ агуулгатай, ямар шинж, чанар, ач холбогдолтой, ямар хууль цааз байсныг тодорхойлон гаргах зорилт тавив. Чингэхдээ Монголын нууц товчоо, Алтан товч, Хөх судар, Юан улсын судар, Монгол татарын тэмдэглэл зэрэг Монгол сурвалж бичгүүд болон өрнө дорнын ба үндэсний олон арван эрдэмтэд, судлаачдын судалгаа, шинжилгээний бүтээлүүдийн харьцуулан судалсан дүнд тулгуурласан бөлгөө. Ингээд 'Их засаг"-ийн агуулгыг авч үзье.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-2-24 19:11 , Processed in 0.049944 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表