|
Хятад улс 11 жил дараалан Монголын хамгийн том хөрөнгө оруулагч боллоо
Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өчигдөр тэмдэглэлээ. Уг ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Юй Хун Яо үг хэлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ Хятад улс 11 жил дараалан Монголын хамгийн том хөрөнгө оруулагч болсныг онцолсон юм. Өнгөрсөн жил Хятад, Монголын худалдааны нийт эргэлт хоёр тэрбум 500 сая ам.долларт хүрч харилцаа сайжирч эхэлсэн 1990 оныхоос хэдэн арав дахин нэмэгджээ. 1990-2009 оны эхний хагас хүртэл Хятад улс Монголд нэг тэрбум 734 сая ам.долларын хөрөнгө оруулж Монголд бүртгэлтэй Хятадын аж ахуйн нэгж, компанийн тоо 4835 болсон байна. Өнгөрсөн жил давхардсан тоогоор манай улсын нэг сая орчим иргэн БНХАУ-д зочилжээ.
Д.ОЮУН |
|